Иргэн Б нь эмнэлэгээр үйлчлүүлэхээр явахдаа нохойгоо уяанаас нь суллаж, хашаандаа зохих хамгаалалтгүй орхисон байна. Б-ийн хөрш Д нь Б-ийнхээр үе үе айлчилдаг бөгөөд энэ удаад Б-ийн эзгүйд ирснээр уяанаас сулласан нохойд нь уруулж зүүн дунд чөмөг ясны хугарал, толгойн хуйх, нүүрэнд шарх бүхий хүндэвтэр гэмтэл авчээ.
Шүүх шүүгдэгч Б-г орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчээс хохирогч Д-ийн эрүүл мэндэд учирсан хохиролд нь 7,420,000 төгрөг төлсөн болохыг баталж шийдвэрлэсэн.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн хэмжээг 450 нэгжээс 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой.
Шийдвэрийн дугаар 2021/ШЦТ/60
Энэ шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон.
Хураангуйг бэлтгэсэн: Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон
© 2023 он. Багануур дүүргийн шүүх. All rights reserved.