Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мөрдвөл зохих дүрэм, журмуудыг баталж
хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа. ШЕЗ-ийн 2022 оны 52 дугаар тогтоолоор “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ыг баталж 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа бөгөөд мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Нарангэрэл журмын хэрэгжилт, хэрэглээнд гарч буй асуудлын хүрээнд кофе хэлэлцүүлэг хийж, шүүгч, ажилтнуудад холбогдох мэдээлэл өгч, тэдний санал бодлыг сонслоо.
Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал нь хэрэг, нэхэмжлэл, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч хуваарилахаас архивт шилжих хүртэлх ажиллагааг нэг бүрчлэн нарийн зохицуулж өгснөөрөө онцлогтой.
© 2023 он. Багануур дүүргийн шүүх. All rights reserved.