1. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих тухай

С нь “Хамтдаа хөгжье” төсөл хэрэгжүүлж байсан бөгөөд Д нь өөр хүмүүсийн нэрээр 11 удаа 300.000 төгрөгийг бэлнээр С-д өгчээ. Гэтэл С-ын хэрэгжүүлж байсан төслийн үйл ажиллагааг Цагдаагийн хэлтсээс сүлжээний бизнес гэж үзэн үйл ажиллагааг зогсоон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан боловч прокурор хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан байна.

С-ын төсөлд 1 хүн 300.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 500.000-1.080.000 төгрөг авах боломжтой байсан боловч Цагдаагийн хэлтсээс бүх мөнгийг хурааж лацадсан тул баримтаар тогтоогдсон 3.000.000 төгрөгөөс 150.000 төгрөгөө хасаж, үлдэгдэл мөнгөний 50 хувийг төлөхийг хүлээн зөвшөөрч, Д-г өөрийн хүсэл зоригоороо хөрөнгө оруулалт хийсэн гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч С нь 3.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Д-д буцаан төлөх үүрэгтэй, харин нэхэмжлэгч Д, хариуцагч С нарын хооронд үүрэг үүсээгүй, харилцан тохиролцон цалин олгох талаар амлаагүй тул хариуцагч С  нэхэмжлэгч Д-д өгсөн гэх 100.000 төгрөг, 50.000 төгрөгийн бараа, баримтгүй нэхэмжилсэн 300.000 төгрөг нийт 450.000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж үзэж хариуцагч С-ээс 2.850.000 төгрөг төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 450.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Магадлал, тогтоолоор хэвээр үлдээсэн шийдвэр болно.

Холбоос

© 2023 он. Багануур дүүргийн шүүх. All rights reserved.