110, 111, Ардын Хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан шүүгч, ажилтнуудад шагнал гардууллаа.

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын Хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан шүүгч, ажилтнуудад шагнал гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын Хувьсгалын 100 жилийн ойн медалиар Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам, шүүгч Н.Нарантуяа, үйлчлэгч Б.Соёлмаа , Шүүхийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шүүгчийн туслах Б.Мөнх-Учрал, Хууль зүй дотоод хэргийн яамны болон Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Хүндэт жуух бичгээр Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Д.Анхбаяр, шүүгчийн туслах Т.Гантуяа, Д.Энхзаяа, мэдээлэл технологийн мэргэжилтэн М.Пүрэвдорж нар шагнагдсаныг гардууллаа.
Шагнагдсан шүүгч, ажилчдадаа халуун баяр хүргэе.
Хэвлэл мэдээллийн алба

Холбоос

© 2023 он. Багануур дүүргийн шүүх. All rights reserved.