ШҮҮХИЙН ИЛ ТОД НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

Шүүхэд хэрэг, нэхэмжлэл хуваарилах, иргэдийн тэгш эрхийг хангах, шүүх хараат бусаар нөлөөлөлд авталгүй ажиллах асуудал сүүлийн өдрүүдэд ард нийтийн дунд болоод хуульчид, улс төрийн хүрээнийхний дунд маргаан дагуулж байгаа.
Тэгвэл энэхүү хар сэрийг эцэслэх, шүүхийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй байдгийг нотлон харуулах үүднээс шүүхийн Мэдээлэл лавлагааны мэргэжилтний ажлын байранд хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг хуваарилж байгаа байдалд хяналт тавих дуу, дүрсний бичлэгийн камер, үйлчлүүлэгчид хандсан нэмэлт дэлгэцийг байршууллаа.

Холбоос

© 2023 он. Багануур дүүргийн шүүх. All rights reserved.