Монгол улсад 2010 оны 5 сараас Япон Улсын “Жайка” Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага, Монгол Улсын Дээд Шүүх, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо хамтран “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсний үр дүнд эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа идэвхжиж “Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль” батлагдаж 2013 оны 04 сарын 15-ны өдрөөс мөрдөгдсөн билээ.
Эвлэрүүлэн зуучлалын эрхзүйн орчин бүрдснээр эрхзүйн аливаа маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр шийдвэрлэх, эвлэрүүлэн зуучлал бодитой хэрэгжих үндэс суурь тогтон бэхжиж байна.
Монгол Улсын хэмжээнд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 33 шүүх дээр хэрэгжиж байна.
Талуудын хүсэлтийн үндсэн дээр иргэний эрхзүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан, мөн ИХШХШТухай хуулийн 132- р зүйлийн 132.4-т зааснаас бусад тохиолдолд гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлалын аргаар зохицуулж байна.
Баянгол, Хан-Уул, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт харьяалагдан 4 эвлэрүүлэн зуучлагч, 2 туслахтайгаар эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа явуулж байна
Давуу тал:
© 2023 он. Багануур дүүргийн шүүх. All rights reserved.