Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
ПУНЦАГ ОВОГТОЙ ЦЭЦЭГДУЛАМ /ЕРӨНХИЙ ШҮҮГЧ/
 |
П.Цэцэгдулам нь 1971 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. 1979-1989 онд ерөнхий боловсролын сургууль, 1989-1994 онд Монгол Улсын Их сургууль төгсөж 2000-2001 онд МУИС-д магистр хамгаалсан. 1994-2000 онд Хэнтий аймгийн Прокурорын газарт туслах прокурор, 2000-2007 онд Хэнтий аймгийн Сум дундын
1 дүгээр шүүхэд шүүгч, 2007 оноос Багануур дүүргийн шүүхэд шүүгч, 2013-оноос Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна. |
ПҮРЭВ ОВОГТОЙ ТУЯА /ШҮҮГЧ/
 |
П.Туяа нь 1981 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. 1988-1998 онд Хэнтий аймгийн ерөнхий боловсролын сургууль, 1998-2002 онд Монголын Үндэсний Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2010 онд Улаанбаатар эрдэм судлал сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 2004-2007 онд Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхэд шүүгчийн туслах, 2007-2012 онд Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхэд шүүгч, 2012 оноос Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр томилогдон ажиллаж байна. МЗХ-ны
Тэргүүний залуу хуульч цол тэмдэг, ХЗДХЯамны Хүндэт жуух бичгээр шагнагдсан. |
ТӨМӨРБААТАР ОВОГТОЙ ЭРДЭНЭТУНГАЛАГ /ШҮҮГЧ/
 |
Т.Эрдэнэтунгалаг нь 1983онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн.1991-2001 онд ерөнхий боловсролын сургууль, 2001-2005 онд Их засаг их сургууль, 2009-2010 онд Удирдлагын академи, 2017-2019 онд магистр хамгаалсан. 2005 онд Хэнтий аймгийн Прокурорын газар туслах ажилтан,2005-2014 онд Багануур дүүргийн шүүхэд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, 2014 оноос Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байна. |
ГАЛБАДРАХ ОВОГТОЙ СОЛОНГО /ШҮҮГЧ/
 |
Г.Солонго 1984 онд Говь-Алтай аймагт төрсөн.1991-2001 онд ерөнхий боловсролын сургууль, 2001-2005 онд Их засаг их сургууль, 2018-2020 онд Отгонтэнгэр их сургуульд магистр, 2006-2008 онд Баянгол дүүргийн шүүхэд шүүгчийн туслах, 2008-2013 онд Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд шүүгчийн туслах-шинжээч, 2013 оноос Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд шүүгч, 2017 оноос Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байна |