Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

БААСАНЖАВ ОВОГТОЙ БАЙГАЛМАА /ЕРӨНХИЙ ШҮҮГЧ/

Б.Байгалмаа нь 1980 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн. 1988-1998 онд ерөнхий боловсролын сургууль,1998-2002 онд Их засаг их сургууль төгссөн. Эрх зүйн магистр. 2008-2014 онд Багануур дүүргийн шүүхэд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, 2014-2021 онд Багануур дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр, 2021 оноос Ерөнхий шүүгчээр  ажиллаж байна.

АЛТАНГЭРЭЛ ОВОГТОЙ БЯМБАЖАВ/ШҮҮГЧ/

А.Бямбажав нь 1977 онд Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн. 1984-1994 онд ерөнхий боловсролын сургууль, 2000-2004 онд Улаанбаатар Эрдэм судлал дээд сургууль, 2014-2016 онд магистр хамгаалсан. 1995-1998 онд Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтэст цагдаа, 2005-2012 онд Багануур дүүргийн шүүхэд тамгын хэлтсийн төлөөлөгч, Тамгын албаны дарга, 2012-2013 онд Багануур дүүргийн шүүхэд шүүгч, 2013 оноос Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байна.

САМАНДААБАЗАР ОВОГТОЙ ӨЛЗИЙ-ОТГОН /ШҮҮГЧ/

С.Өлзий-Отгон нь 1983 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрсөн.1990-2000 онд ерөнхий боловсролын сургууль, 2000-2005 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, 2005-2008 онд мөн сургуульд магистр хамгаалсан.2007-2010 онд БХИС-ийн Удирдлага технологийн сургуулийн эрх зүйн тэнхимд багш, 2010-2011 онд Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2011-2012 онд Багануур дүүргийн шүүхэд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2012-2017 онд өмгөөлөгч, 2017-2020 онд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд шүүгч, 2020 оноос Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байна.

Холбоос

© 2023 он. Багануур дүүргийн шүүх. All rights reserved.