АВАРГА, ТЭРГҮҮНИЙ АЛБА ХААГЧДАА ШАЛГАРУУЛЛАА

Багануур дүүргийн Шүүхийн тамгын газраас 2022 онд бусдыгаа манлайлан ажилласан шүүхийн захиргааны албан хаагчдаа тодруулж шагнаж, урамшууллаа. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранжаргал, эвлэрүүлэн зуучлагчийн туслах О.Ган-Эрдэнэ нар “Тэргүүний албан хаагч”-аар шалгарч “Өргөмжлөл”, дурсгалын зүйл, шүүгчийн туслах Д.Энхзаяа ХЗДХЯамны “Хүндэт жуух бичиг”, Б.Нарангэрэл МЗХ-ны “Тэргүүний залуу хуульч”цол тэмдэг,Т.Гантуяа МШАХ-ны “Өргөмжлөл”, З.Ганцоож дүүргийн ГХУСАЗСЗ-ийн шагналаар тус тус шагнагдсан байна.

Шүүхийн бичиг хүргэгч С.Энхбаатар Монголын БТСУХ-ны шийдвэрээр Сагсан бөмбөгийн спортын “Дэд мастер” цол, тэмдгээр шагнагдсан нь баяр дээр баяр нэмсэн, нүдээ олсон шагнал боллоо хэмээн онцолж байна.

Холбоос

© 2023 он. Багануур дүүргийн шүүх. All rights reserved.