2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Багануур дүүргийн Шүүхийн тамгын газрын шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд, А.Оюунгэрэл нар Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Шүүхийн ерөнхий зөвлөлийн Салбар зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 34 дугаартай тогтоолоор Төрийн жинхэнэ алба хаагчийн тангараг өргөв. Тангараг өргөх ажиллагаа тухайн шүүх дээр зохион байгуулагдсан бөгөөд Шүүхийн тамгын дарга Б.Эрдэнэбаяр тангараг өргөсөн ажилтнуудад баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.
© 2023 он. Багануур дүүргийн шүүх. All rights reserved.