1924 оны Анхдугаар үндсэн хуулиар шүүхийн захиргааны бие даасан байгууллагын суурь тавигдаж, орчин цагийн шүүхийн архивын түүх эхэлсэн улбаатай, Монгол Улсад орчин цагийн Архивын алба үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн шинэчлэл, хөгжилд хувь нэмэр оруулж, идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа архивчдад хүндэтгэл үзүүллээ.
Тэмдэглэлт арга хэмжээний хүрээнд Багануур дүүргийн Шүүхийн тамгын газрын архив, бичиг хэргийн ажилтан А.Алтантуяа Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн “Баярын бичиг”-ээр шагнагдсан байна.
© 2023 он. Багануур дүүргийн шүүх. All rights reserved.