Иргэн Бат нь шүүхийн шийдвэрээр төлбөл зохих хоёр хүүхдийнхээ тэтгэлэгийг 24 сарын хугацаанд төлөөгүй байна.
Шүүх Батын дээрх эс үйлдэхүйг Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6-д заасан “Хүүхдийн эрхийг зөрчих” зөрчил үйлдсэн гэж үзэж баривчлах шийтгэл оногдууллаа.
Тэтгэлэг төлөгч нь шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчилд тооцох бөгөөд Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Хуульд дээрх зөрчил үйлдсэн хүнд 100.000 төгрөгөөр торгох болон баривчлах шийтгэлүүдээс сонгож оногдуулахаар заасан бөгөөд шүүх энэ төрлийн зөрчил үйлдсэн хүнд торгох шийтгэл оногдуулах нь зохимжгүй гэж дээрх шийтгэлийг оногдуулав.
Энэ шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон.
Хураангуйг бэлтгэсэн: Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Байгалмаа
© 2023 он. Багануур дүүргийн шүүх. All rights reserved.