Уулзалт зохион байгууллаа

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд 10 дугаар сарын 14-ний өдөр дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн албан хаагчидтай уулзалт, ярилцлага зохион байгууллаа. Уулзалтын эхэнд Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам уулзалтын зорилго, ач холбогдлын талаар товч мэдээлэл өгч уламжлалт ажил 5 дахь жилдээ үргэлжилж байгааг онцлов.

ШШГХ-ийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Уранцэцэг иргэний шүүхийн шийдвэрийн гүйцэтгэл, явцын талаар танилцуулга хийж, мэдээллийн хүрээнд асуулт, хариултаар үргэлжиллээ.  Уулзалтын төгсгөлд оролцогчдын дунд “АХА” тэмцээн зохиож, шүүгчийн туслах Т.Гантуяа түрүүлэв.

Холбоос

© 2023 он. Багануур дүүргийн шүүх. All rights reserved.