• Font size:
  • Decrease
  • Reset
  • Increase

2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр

         2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 9 цагт нэхэмжлэгч Т.Гомбосүрэнгийн улсад ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэжээ.

           2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 9 цаг 30 минутад нэхэмжлэгч Х.Хашбалын улсад ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь гэрч асуулгах тухай хүсэлт гаргасан тул шүүх хурлыг хойшлуулсан байна. 

            2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагт Б.Эрдэнэбилэгийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Насантогтоход холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгө хуваалгах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. 

           2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 30 минутад Г.Батмөнхийн нэхэмжлэлтэй хариуцагч Багануур дүүргийн 138-р цэцэрлэгт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. 

         2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 11 цагт Г.Ууганжаргалын  нэхэмжлэлтэй хариуцагч Б.Улсболдод холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ. 

           2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 11 цагт Х.Баатар, Б.Бат-Очир,  Н.Баярхүү, Д.Батбилэг, Б.Одонбаяр, Б.Батпүрэв, С.Сайнбилэг, С.Жаргалсайхан,  Б.Баяраа, Б.Улаанхүү, Х.Дамдинсүрэн, Н.Төрбат нарын нэхэмжлэлтэй, хариуцагч “Багануур” ХК-д холбогдох хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөрт 73.527.570 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанд хариуцагч байгууллагын өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй тул хурлыг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг хүртэл хойшлуулсан байна.  

         2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 15 цагт Я.Жавзандуламын нэхэмжлэлтэй хариуцагч Н.Алтангадаст холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 450.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ. 

         2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 15 цаг 30 минутад Хаан банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Э.Болд-Эрдэнэ, Э.Ууган-Эрдэнэ нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 28.522.818 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанд хариуцагч Э.Болд-Эрдэнэ нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй тул шүүх хурлыг хойшлуулсан байна.

 

 

 












Манай сайтын зочид

Бидэнд 38 зочид ба Гишүүд байхгүй онлайн байна

Холбоо барих

Хаяг: Багануур дүүрэг нэгдүгээр хороо Нацагдоржийн гудамж

Утас: 70212044

Факс: (976) 70212044

N-майл:  This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Style Setting

Fonts

Layouts

Direction

Template Widths

px  %

px  %