• Font size:
  • Decrease
  • Reset
  • Increase

Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Багануур дүүргийн ногоон талбайд амжилттай явагдаж өндөрлөлөө

Нийслэл дэх шүүхүүдийн дунд жил бүр уламжлал болгон зохиогддог  хөлбөмбөгийн аварга шалгаруулах цомын төлөөх тэмцээн  2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Багануур дүүргийн ногоон талбайд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд нийт 10 шүүхийн баг тамирчид өрсөлдсөнөөс А.Эрдэнэт ахлагчтай Улсын Дээд шүүхийн баг тамирчид тэргүүлж, алтан медаль, аваргын цом хүртэв. Мөн 

О.Ган-Эрдэнэ ахлагчтай Багануур дүүргийн шүүхийн баг аман хүзүүдэж мөнгөн медаль авсан бол Г.Булган ахлагчтай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн баг хүрэл медаль хүртлээ.

Түүнчлэн тэмцээний “Шилдэг тоглогч”-оор Багануур дүүргийн шүүхийн багийн тамирчин, довтлогч Д.Оргил, “Шилдэг хаалгач”-аар Улсын Дээд шүүхийн багийн хаалгач Т.Өлзийтүвшин нар тодров.

Уламжлалт тэмцээний ирэх жилийнхийг зохион байгуулах эрхийг аваргын цом хүртсэн Улсын Дээд шүүхэд шилжүүлэн өглөө. 

 

 












Манай сайтын зочид

Бидэнд 48 зочид ба Гишүүд байхгүй онлайн байна

Холбоо барих

Хаяг: Багануур дүүрэг нэгдүгээр хороо Нацагдоржийн гудамж

Утас: 70212044

Факс: (976) 70212044

N-майл:  This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Style Setting

Fonts

Layouts

Direction

Template Widths

px  %

px  %