• Font size:
  • Decrease
  • Reset
  • Increase

Шүүхэд баярлалаа

Өнөөдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10 цагт Багануур дүүргийн иргэн П.Одонтуяагийн хүсэлтээр Завхан аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг Багануур дүүргээс холбож, онлайнаар оролцуулав. Энэ талаар түүнтэй ярилцсан ярилцлагыг толилуулъя.

Асуулт:  Онлайн хурлын талаарх таны сэтгэгдлийг хуваалцъя.

 

Иргэн П.Одонтуяа: Би анх онлайн хурлын талаар огт ойлголт, мэдээлэлгүй байсан. Мөн Завхан аймгаас шилжиж ирээд удаагүй, Завхан аймагт иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцох шаардлагатай болоод нааш цааш явах нэлээдгүй ажилтай байлаа. Багануурт шилжиж ирснийхээ дараа онлайнаар хуралд оролцох боломжтой байдаг талаар хүнээс сураг сонсоод тус шүүх дээр ирж уулзаад боломжтойг мэдсэн. Ингээд Завхан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаанд онлайнаар оролцох хүсэлтээ явуулсан. Энэ дагуу өнөөдөр тус дүүргийн шүүх дээрээс Завхан аймаг дахь шүүх хуралдаанд онлайнаар оролцлоо. Онлайн хурал нь техник технологи хөгжиж буй өнөө цагт шинэлэг, цаг, хугацаа, зардал хэмнэсэн үр бүтээлтэй, маш зөв зүйтэй, ач холбогдолтой ажил болжээ гэж дүгнэмээр байна. Хэрвээ би Завхан аймагт шүүх хуралдаанд оролцохоор явсан бол цаг, хугацаа болоод зардлын хувьд талдаа л гэхэд 100 гаруй мянган төгрөгийн зардал, 3-4 хоногийн ажил болох байлаа. Эцэст нь онлайнаар хуралд оролцох бололцоогоор хангаж өгсөн Багануур дүүргийн шүүхийн Тамгын газрын хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлж байна гэв. 

 












Манай сайтын зочид

Бидэнд 50 зочид ба Гишүүд байхгүй онлайн байна

Холбоо барих

Хаяг: Багануур дүүрэг нэгдүгээр хороо Нацагдоржийн гудамж

Утас: 70212044

Факс: (976) 70212044

N-майл:  This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Style Setting

Fonts

Layouts

Direction

Template Widths

px  %

px  %