• Font size:
  • Decrease
  • Reset
  • Increase

Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилт

УИХ-с батлан гаргасан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль 2017 оны 7дугаар сарын 1- ний өдрөөс дагаж мөрдөж байна. Хуулийн хэрэгжилтийг хангах  ажлын хүрээнд өмнөх Эрүүгийн хуулиар ял шийтгэгдэн ялаа эдэлж байгаа ялтнуудын  эрх зүйн байдлыг шинэ хуульд нийцүүлэн тэгшитгэх ажил улс орон даяар нэгэн зэрэг хийгдлээ.Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь

 Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 427-р чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа ялтнуудын ялд шинээр батлагдсан хуулийг буцаан хэрэглэх, хуулийн тэгшитгэлд хамруулах ажлыг хэрэгжүүллээ. Шинээр батлагдсан хуулийн хувьд өмнөх хуулиас ялын хэмжээ  хөнгөрсөн, хохирогчид учирсан гэм хор, хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлд түлхүү хандсан, бусдад учруулсан сэтгэл санааны хохирлыг гэм хорд тооцдог болсон зэрэг онцлогууд харагдаж байна. Хуулийн хүрээнд 393 ялтан хуулийн тэгшитгэлд хамрагдсанаас 75 ялтан суллагдаж, 11 ялтан ялаас чөлөөлүүлж, 295 ялтан ял дүйцүүлэн хасуулж, 12 ялтны хуулийн зүйлчлэл, ялын байдлаас хамаарч тэгшитгэлд хамрагдаагүй байна.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

 












Манай сайтын зочид

Бидэнд 52 зочид ба Гишүүд байхгүй онлайн байна

Холбоо барих

Хаяг: Багануур дүүрэг нэгдүгээр хороо Нацагдоржийн гудамж

Утас: 70212044

Факс: (976) 70212044

N-майл:  This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Style Setting

Fonts

Layouts

Direction

Template Widths

px  %

px  %