• Font size:
  • Decrease
  • Reset
  • Increase

Эрүүгийн хуулийн тэгшитгэлийн аргачлалыг тайлбарлах нь

 

  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 

Шүүхийн мэдээллийн технологийн 

хэлтсийн дарга Д.Мөнхзориг

 

 

 

 

 

 

 

 

 

     

     2015 онд батлагдсан шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд: "1.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.

Дэлгэрэнгүй...

 

ШҮҮХЭД ИТГЭХ ИРГЭДИЙН ИТГЭЛ” судалгааны дүнг танилцууллаа

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага
хурлаар "Шүүхэд итгэх иргэдийн итгэл” судалгааны дүнг танилцууллаа. Монгол Улсын
хэмжээнд анх удаа, нийт 39 шүүхийн тамгын газраар дамжуулан иргэдээс авсан энэхүү
судалгааны дүнг Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга
Ш.Отгонцэцэг, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах,
судлаач Д.Аюуш нар танилцуулав.

Дэлгэрэнгүй...

ЯЛ ШИЙТГҮҮЛЭГЧИД 28,5 ХУВИАР ӨСЧЭЭ

 

"Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал
өнөөдөр 11.00 цагт Шүүхийн ерөнхий
зөвлөлийн байранд боллоо. Хуралд Шүүхийн
ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн
бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор
Т.Мэндсайхан Монгол Улсын шүүхийн 2017
оны III улирлын шүүн таслах ажлын дүн
мэдээг танилцуулсан юм.

 

"Шүүхийн төсөв, шүүгчийн орон
тоог нэмэгдүүлэх шаардлагай байна" гэв

 

    Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажлын тайланг хагас, бүтэн жилээр
танилцуулдаг байсан. Энэ удаад 
III улирлын тайланг танилцуулах болсон шалтгаан
нь 
2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль,
процессийн хуулиудыг шинээр мөрдөж эхэлсэн. Өнгөрсөн гурван сарын хугацаанд эдгээр
хуулийн үр нөлөө, ямар байсныг хуваалцах зорилгоор энэхүү хэвлэлийн бага хурлыг
зарласан гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга
Т.Мэндсайхан онцлов. 


    Тэрбээр "Шинэ хуулиуд мөрдөж эхэлсэнтэй холбогдуулаад шүүхээр шийдэгдсэн
хэргийн тоо өсч, шүүхийн ачаалал нэмэгдэж байна. УИХ-аас шүүгчийн орон тоог 700 гэж
баталсан байдаг. Монгол Улсын хэмжээнд одоогоор 520 шүүгч маш өндөр ачаалалтай
ажиллаж байгаа. Тиймээс цаашид шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх зайлшгүй
шаардлагатай байна. Шүүхийн тэмдэгтийн хураамжаар шүүх жилдээ 15-20 тэрбум
төгрөгийн орлогыг төрийн санд оруулдаг.


    Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай
хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд хэрэгжиж эхэлснээр шүүхийн ачаалал
өсч, шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх шаардлага бий болоод байгааг хууль тогтоогчдын
болон төсөв батлагчдын анхааралд хүргэх нь зүйтэй. Сүүлийн гурван жил дараалан
шүүхийн төсөв байнга буурч байгаа. Гэтэл хэрэг жилээс жилд 10 орчим хувиар өсөөд
байна. Тиймээс УИХ-аар төсөв хэлэлцэж байгаа энэ цаг үед шүүхийн төсвийг тодорхой
хэмжээнд нэмэгдүүлэх, шүүгчдийн тоог нэмэх зайлшгүй шаардлага бий болоод байгааг
энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар сэтгүүлч та бүхнээр дамжуулан хүргэхийг хүссэн
юм” гэлээ. 











 

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулснаар хэвлэлийн бага хурал өндөрлөв. Энэ удаагийн хэвлэлийн бага хуралд хэвлэл мэдээллийн 30 гаруй байгууллагын 50 гаруй сэтгүүлч, сурвалжлагч оролцлоо.



 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Шүүгчийг шилжүүлэн томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 20 дугаар зүйлийн
20.4.3, Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 15 дугаар зүйлийн
15.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

Дэлгэрэнгүй...

Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Багануур дүүргийн ногоон талбайд амжилттай явагдаж өндөрлөлөө

Нийслэл дэх шүүхүүдийн дунд жил бүр уламжлал болгон зохиогддог  хөлбөмбөгийн аварга шалгаруулах цомын төлөөх тэмцээн  2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Багануур дүүргийн ногоон талбайд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Дэлгэрэнгүй...












Манай сайтын зочид

Бидэнд 18 зочид ба Гишүүд байхгүй онлайн байна

Холбоо барих

Хаяг: Багануур дүүрэг нэгдүгээр хороо Нацагдоржийн гудамж

Утас: 70212044

Факс: (976) 70212044

N-майл:  This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Style Setting

Fonts

Layouts

Direction

Template Widths

px  %

px  %