• Font size:
  • Decrease
  • Reset
  • Increase

ДҮҮРГИЙН ИРГЭН ЭРҮҮГИЙН АНХАН ШАТНЫ 3 ДУГААР ШҮҮХИЙН ТҮҮХИЙН ТОВЧИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭВ.

Шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч Их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутаг Нүүрэнтэйн хөндий, Гүн галуутай хэмээх энэ сайхан нутаг оронд 1970-аад оны тэртээ Зөвлөлт Монголын хамтарсан геологичид хүрэн нүүрсний орд газрыг илрүүлж социализмын материал техникийн баазыг байгуулах өргөн их бүтээн байгуулалтын ажлын хүрээнд тус орд газрыг ашиглах шийдвэрийг  БНМАУ-ын СНЗ-өөс гаргасан байдаг. Нүүрсний  орд газрыг ил уурхайн хэлбэрээр олборлох, ашиглалтын хүрээнд 1978 онд анхны уурхайн түр захиргаа, ажилчид тус нутагт төвлөрч, төр захиргааны анхны нэгж болох хороо захиргаа байгуулагдаж байсан түүхтэй. Улс орны өнцөг булан бүрээс их уурхайг зорьсон илгээлтийн эздийн цуваа, зөвлөлтийн иргэдийн суурьшил нэмэгдэж нийгмийн олон талт харилцаа,  хотжилтыг  дагаад төрөөс авах олон талт үйлчилгээ зайлшгүй шаардагдаж эхэлснээр нам, төр, захиргаа, хууль хяналт, үйлчилгээний байгууллагуудыг нэн даруй  байгуулах нийгмийн шаардлага тулгарсан байна.

Дэлгэрэнгүй...

 

БАГАНУУР РАЙОНЫ АНХНЫ ШҮҮХИЙН ДАРГА АГСАН СОНОМДОРЖИЙН НАМНАНСҮРЭНГИЙН ДУРСАМЖ

Миний бие 1980 оны 2 дугаар сарын 1-нд Багануур районы анхны шүүхийн даргаар томилогдон ирж ажиллаж байхад Район нам захиргаа төр олон нийтийн байгууллагуудын Нэгдсэн контор баригдах тухай асуудал яригдаж байсан. Тэгэхэд барилга байгууламжийн төлөөлөгч гэж байсан Дэлдэнгийн Галбадрах гэдэг хүн намайг дагуулж, Багануурт барилга барьж байсан Зөвлөлтийн барилгын байгууллагын дарга Ковалёв гэдэг хүнтэй уулзуулж, шүүхийн байгууллага төрийн байгууллага учраас

Нэгдсэн конторт шүүхийн байгууллагыг оруулж өгөхийг хүсэхэд миний саналыг хүлээн авч, би конторын доторхи өрөө тасалгааны талаар саналаа өгөхдөө шүүхийн даргын 1, шүүгчийн 2, нарийн бичгийн даргын 1, тогтоол гүйцэтгэгчийн 1, бичээчийн 1, архивын 1, эд аж ахуйн склад 1, фото зургийн 1, ардын төлөөлөгчийн 1, шүүх хурлын заал 1, шүүх хурлын заалны ар талд зөвлөлдөх өрөө 1, мөн шүүх хурлын үед шинжээч, гэрч нарыг байрлуулах өрөө 1, 00-ын өрөө 4 байх ёстой гэдгийг санал болгож тэр үед ажиллаж байсан архитектур Д.Хишигдоржоор зураг төслийг зохиолгож өгч байсан түүхтэй.

 Нэгдсэн конторын 3 давхар барилга барих нэгдсэн зураг төсөл гарч тэр зургийн зүүн талын доод давхарт шүүхийн конторыг барьж буй болгож, барилгын ажил дуусаж байгууллагууд ороход шүүхийн контор дотор тавих бүх л хэрэгслийг Зөвлөлтийн барилгын байгууллага хүлээлгэж өгч, нэгдсэн том зургийг Районы захиргаанд өгсөн болно .

Х.БАДАМЖАРГАЛЫН ДУРСАМЖ СЭТГЭГДЭЛ

Миний бие 1992 онд Хэнтий аймгийн Шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажилд орж 3 жил ажиллаад 1997 онд Багануур дүүрэгт гэр бүлийн хамт шилжиж ирээд мөн оныхоо  3 дугаар сарын 3-ны өдөр тус дүүргийн шүүхэд ажилд орж билээ. Дүүргийн маань шүүхэд  нягтлан бодогчийн орон тоо шинээр батлагдахад  анхны нягтлан бодогчоор нь ажиллах завшаан тохиосон нь энэ байлаа.

Тухайн үед Шүүхийн  ерөнхий шүүгчээр Д.Дамдин-Од гэж эелдэг атлаа зарчимч, нямбай атлаа энгүүн нэгэн байсан ба Д.Оюунбат, С.Жамсран, С.Оюунгэрэл нарын 4 шүүгч шүүн таслах хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор тамгын хэлтсийн төлөөлөгч Л.Жамсран, нягтлан бодогч Х.Бадамжаргал, нарийн бичгийн дарга П.Болормаа,  З.Энхтуяа , бичээч Г.Бямбаа, жолооч О.Чулуунбаатар, зарлага Л.Гандиймаа, үйлчлэгч

Дэлгэрэнгүй...

Н.ЧАДРААБАЛ : БАГАНУУРЫН АНХДАГЧДЫН НЭГ НЬ БИ

Нүүрэнтэйн хөндийд усархаг бороо шаагисан зуны найртай өдөр манай гэр бүлийнхэн Багануурт анх нүүж ирж байсан юм. Ийм сайхан цэлгэр талд яасан том ширхэгтэй бороо ордог юм бэ? гэж сэтгэл баясан, “хувьтай хүн хур борооноор гэдэг” юм. Бид ёстой амьдрах газар нутгаа олж сонгожээ гэж олзуурхаж байсан тэр өдөр бол 1980 оны 8 дугаар сарын 1 байлаа. Их Нацагдоржийн төрсөн өссөн өлгий нутаг социализмын үеийн бүтээн байгуулалтын талбар болсон залуусын хотын өнгө жавхаа, ажил үйлс үнэхээр сэтгэл татам сайхан байж билээ. Энэ нутагт 1978 онд ил уурхай байгуулагдсанаар орчин үеийн суурин хотын үндэс тавигдаж, улмаар 1980 оноос Улаанбаатар хотын харъяанд Багануур раион гэсэн засаг захиргааны зохион байгуулалтанд орж төр захиргааны шинэ бүтцүүд бий болсон билээ.  

Дэлгэрэнгүй...

БАГАНУУР ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ АСАН Ч.СҮРЭНЖАВ

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харъяат Хатгид овогт Чүлтэмийн Сүрэнжав Миний бие 1946 онд төрөөд 1969 оноос Хэнтий аймгийн шүүхэд шүүгч, Дорнод, Дорноговь, Хэнтий, Говьсүмбэр аймаг, Багануур дүүргийн шүүхэд дарга, ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад 2006 онд 61 настайдаа Багануур дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч байхдаа өндөр насныхаа тэтгэвэрт гарсан билээ. Тус шүхэд ажиллаж байх хугацаанд өөрт тохиолдож байсан олон тэмдэглэлт үйл явдлын дотроос зарим нэг дурсамжаас товчхон дурдвал:

Mиний анх ирэхэд Багануур дүүргийн шүүх нь Багахангай дүүргийг хамруулан хариуцдаг Ерөнхий шүүгчтэйгээ нийлээд 5 шүүгч, 3 нарийн бичгийн дарга, тамгын төлөөлөгч, ня-бо, жолооч, зарлага, жижүүр 1, бичээч зэрэг орон тоотой ажиллаж байлаа. 2004 оноос шүүгч бүрийг нарийн бичгийн даргатай, шүүгч, нарийн бичгийн дарга нар бичиг хэргийн асуудлаа өөрсдөө хариуцан гүйцэтгэх болсны зэрэгцээ ажлын ачаалалын зайлшгүй шаардлагаас үндэслэж, 1 шүүгчийн орон тоо нэмэгдүүлж шүүх 1 биш 4 жижүүртэй болж энэ бүхний үр дүнд шүүхийн төсөв эрс нэмэгдсэн юм. Төр засгаас авсан дээрхи арга хэмжээнүүдийн үр дүнд шүүхийн ажлын ачаалал эрс нэмэгдэж хэрэг, өргөдөл гомдлын тоо, хугацаа чанар ихээхэн өөрчлөлт гарч ажлын үзүүлэлтүүдээрээ дүүргийн шүүхүүдээс 2 жил дараалан эхний байруудад шалгарч шүүгч Д.Оюунбат, С.Жамсран, Д.Энхбаатар нар нийслэлийн тэргүүний шүүгч гэсэн алдар хүндийг хүртэж байлаа.

Дэлгэрэнгүй...

Шүүхийн анхны байр

Багануур дүүрэг нь Улаанбаатар хотоос зүүн тийш 130 км-т Хэрлэн голын сав Нүүрэнтэйн хөндийд 62.020 га нутаг дэвсгэрийг эзэлж оршдог бөгөөд тус дүүрэг нь 30-аад мянган хүн амтай. Багануур дүүргийн Шүүх нь БНМАУ-ын / хуучин нэрээр/ Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1980 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 43 дугаар зарлигаар Багануурын районы Ардын шүүх нэртэйгээр байгуулагджээ. 1980 оны 9 дүгээр сарын 20-нд Багануурын районы Ардын төлөөлөгчийг сонгох сонгууль явагдаж 1980 оны 10 дугаар сарын 13-нд районы АДХ-ын анхдугаар чуулган хуралдаж шүүхийн дарга, шүүгч нарыг баталж Багануур районы Ардын шүүх нэртэйгээр байгуулагдаж районы захиргааны нэг давхар модон байшингийн хоёр өрөөнд байрлаж шүүн таслах ажиллагаа явуулж эхэлжээ. Багануурын районы Ардын шүүх байгуулагдахад дарга С.Намнансүрэн, шүүгч Н.Чадраабал, нарийн бичгийн дарга Г.Туул, зарлага үйлчлэгч Баярсайхан, тогтоол гүйцэтгэгч Р.Пунцагдорж нар ажиллаж байжээ.

1985 онд Багануур районы захиргааны байр баригдаж нэг давхрын зүүн хэсэгт нь Шүүх байрлах болсон байна.












Манай сайтын зочид

Бидэнд 61 зочид ба Гишүүд байхгүй онлайн байна

Холбоо барих

Хаяг: Багануур дүүрэг нэгдүгээр хороо Нацагдоржийн гудамж

Утас: 70212044

Факс: (976) 70212044

N-майл:  This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Style Setting

Fonts

Layouts

Direction

Template Widths

px  %

px  %