• Font size:
  • Decrease
  • Reset
  • Increase

Танилцуулга

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

Пунцагийн Цэцэгдулам Монгол Улсын Их сургууль төгссөн. Хуульч мэргэжилтэй. 1994 оны 3 дугаар сарын 15-наас 1994 оны 6 дугаар сарын 15-ныг хүртэл Хэнтий аймгийн прокурорын газарт “Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих“ хяналтын прокурор, 1994 оны 6 дугаар сарын 15-наас  2000 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус прокурорын газарт “Шүүх хуралдаанд төрийг төлөөлөх” “Хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавих” туслах прокурор, 2000 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгч,2007 оны 7 дугаар сарын 25-наас Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн шүүгчээр, 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс Дүүргийн Иргэний хэргийн анхан  шатны  3  дугаар  шүүхийн  шүүгч, 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 3 дугаар шүүхэд  Ерөнхий шүүгч, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр  тус тус ажиллаж байна. 

Төмөрбаатарын Ганчимэг 2003 онд  “ Их засаг” их сургууль, 2007 онд МУИС-Хууль зүйн  сургуулийг төгссөн. Хуульч мэргэжилтэй. Магистрын зэрэгтэй. 2010 оноос МУИС-Хууль зүйн сургуулийн докторантурт суралцаж байна. 2003-2011 оны 5 дугаар сар  хүртэл Хууль зүйн үндэсний хүрээлэнд мэдээллийн ажилтан, багш, ахлах багш, 2011 оны 05 дугаар сараас 2013 он хүртэл  Багануур дүүргийн шүүхэд шүүгч, 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс  Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн  шүүгч, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчээр тус тус ажиллаж байна.




Пүрэвийн Туяа Монголын Үндэсний дээд сургууль, Улаанбаатар-Эрдэм дээд сургуулийг төгссөн. Хуульч мэргэжилтэй.  2004-2007 онд Хэнтий аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхэд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2007-2012 онд Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн шүүгч, 2012-2013 онд Багануур дүүргийн шүүхийн шүүгч, 2014 оноос Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  3 дугаар шүүхийн шүүгч, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

 

 

 
Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг Их засаг их сургууль, 2010 онд Удирдлагын академи төгссөн. Хууль зүйн ухааны магистр, хуульч мэргэжилтэй. 2005-2013 он хүртэл Багануур дүүргийн шүүхэд шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  3 дугаар шүүхийн  Ерөнхий шүүгчийн туслах , 2014 оны  07 дугаар  сарын   07-ны өдрөөс Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  3 дугаар шүүхийн шүүгч, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчээр ажиллаж байна.



Пүрэвцэрэнгийн Нансалмаа “Их засаг” их сургуулийг төгссөн. Хуульч мэргэжилтэй. 2002-2014  он хүртэл Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхэд шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2014 оны 01 дүгээр сарын 02-ноос 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэл  Хүний эрхийн үндэсний комиссын Хэнтий аймаг дахь салбарт ахлах мэргэжилтэн , 2014 оны 02 сараас 2014 оны 07 дугаар сар хүртэл Сум дундын 28 дугаар шүүхэд шүүгчийн туслах, 2014 оны 07 дугаар сарын 25-наас Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 3 дугаар шүүхэд ерөнхий  шүүгч, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслахаар ажиллаж байна.

 

 

Төмөрбаатарын Түмэнжаргал Монгол улсын их сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. 2009 оноос 2010 он хүртэл Монголын Өмгөөлөгчийн холбоонд туслах, 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сар хүртэл Багануур дүүргийн  шүүхэд нарийн бичгийн дарга, 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхэд шүүгчийн туслах, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахаар ажиллаж байна.


 


 

Балжирцогтын Баттуяа “Их засаг” их сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. 2011 онд Улсын их хурлын гишүүний бие төлөөлөгч , 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл  Багануур дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга , 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхэд шүүгчийн туслах, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахаар ажиллаж байна.


 

 

Дандарбаатарын Энхзаяа “Их засаг” их сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст мэргэжилтэн, 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хяналт шинжилгээ үнэлгээний мэргэжилтэн,  2013 оны 01 дүгээр сарын 24-нөөс 2013 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст 1 болон 2  дугаар хороо хариуцсан мэргэжилтэн , 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 3 дугаар шүүхэд  мэдээлэл лавлагааны ажилтан, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Мэдээлэл лавлагааны мэргэжилтнээр ажиллаж байна. 


Эрдэнэчимэгийн Шинэхүү “Их засаг” их сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. 2006 оны 12  дугаар сараас 2009 оны 04 дүгээр сар хүртэл Булган аймгийн Бүрэгхангай сумын Хаан банкинд зээлийн эдийн засагч, 2009 оны 08 дугаар сараас 2010 оны 10 дугаар сар хүртэл  Засаг даргын тамгын газрын  дотоод ажлын зааварлагч, 2011 оны 07 дугаар сараас 2013 оны 08 сар  хүртэл Хадгаламж банк Салбарын эрхлэгч,  2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  3  дугаар шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

 

 

 

 



Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 

Дамдинсүрэнгийн Оюунбат Монгол Улсын Их сургуулийг төгссөн. Хуульч мэргэжилтэй. 1984-1992 онд Төв аймгийн  ардын 7 дугаар хэсгийн шүүхийн шүүгч, 1992-2006  онуудад Багануур дүүргийн шүүхэд шүүгч, 2007 оноос 2013 он хүртэл  ерөнхий шүүгчээр, 2013 оны 12 сараас эхлэн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар  шүүхэд Ерөнхий шүүгч, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр  тус тус  ажиллаж байна.

 

 

 

Намширын Нарантуяа Монгол Улсын Их сургууль төгссөн. Хуульч мэргэжилтэй. 1987-1988 онд Төв аймгийн шүүхэд нарийн бичгийн дарга, 1988-1991 онд Октябрын районы шүүхэд нарийн бичгийн дарга, 1991-2006 онд Баянгол дүүргийн шүүхэд шүүгч, 2006-2013 онд Хан-Уул дүүргийн шүүхэд шүүгч, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхэд шүүгч, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр тус тус  ажиллаж байна.

Алтангэрэлийн Бямбажав “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуулийг төгссөн. Хуульч мэргэжилтэй. 2005 -2012 онд Багануур дүүргийн шүүхийн тамгын хэлтсийн төлөөлөгч, албаны дарга, 2012 оноос Багануур дүүргийн шүүхийн шүүгч, 2013 оны 12 дугаар сараас Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн шүүгч, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.     

 

 

 

Баасанжавын Байгалмаа “Их засаг” их сургуулийг төгссөн. Хуульч мэргэжилтэй. 2007 оноос 2014 оны 01 дүгээр сарын 20 хүртэл Багануур дүүргийн шүүхэд шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхэд шүүгч, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна. 





Батболдын Мөнх-Учрал “Их засаг” их сургуулийг төгссөн. Хуульч  мэргэжилтэй. Магистр зэрэгтэй. 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр хүртэл  Багануур дүүргийн шүүхэд шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мэдээлэл лавлагааны ажилтан, 2014 оны 01 дүгээр сарын 15-наас Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар  шүүхэд ерөнхий шүүгчийн туслах, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслахаар ажиллаж байна.   

 



Энхтөрийн Энхчимэг Батлан хамгаалахын Их сургууль төгссөн.Эрх зүйч мэргэжилтэй. 2012 оны 12 дугаар сарын 24-нөөс 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Багануур дүүргийн  шүүхэд шүүгчийн туслах , 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 3 дугаар шүүхэд шүүгч, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах, 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анха шатны шүүхийн шүүгчийн туслахаар ажиллаж байна.   


 

 

 

Төмөрбаатарын Гантуяа Цагдаагийн академийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. 2014 оны 05 дугаар сараас Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 3 дугаар шүүхэд шүүгчийн туслах, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах, 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахаар ажиллаж байна. 





Даваадоржийн Оргил “Хууль сахиулахын” их сургуулийг төгссөн. Цагдаа, Эрх зүйч мэргэжилтэй. 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Хэнтий аймгийн Батширээт  сумын хэсгийн төлөөлөгч, 2013 оны 10 дугаар сараас эхлэн Хэнтий аймгийн Баянхутаг сумын хэсгийн төлөөлөгч, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Багануур дүүргийн Шүүхийн тамгын газрын шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахаар тус тус ажиллаж байна.


Бямбаагийн Нарангэрэл “Их засаг” их сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгий дарга, 2014 оны 07 дугаар сараас шүүгчийн туслах, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах, 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахаар ажиллаж байна.


Зундуйн Ганцоож “Их засаг” их сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. 2010 оны 10 дугаар сараас Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гэрээт ажилчнаар, 2011 оноос гавъяат хуульч Ц.Рашзэвэгийн туслах, 2012 оны 04 дүгээр сараас Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын тамгын газарт Баруун Зуунмод багийн зохион байгуулагч, 2013 оны 09 дүгээр сараас Монголын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Д.Цолмонгийн туслах, 2014 оны 02 дугаар сараас Багануур дүүргийн Засаг даргын тамгын газарт 2 дугаар хорооны зохион байгуулагч, 2014 оны  05 дугаар сарын 26-ны өдрөөс Дүүргийн анхан шатны 3 дугаар шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

 


 


Багануур дүүргийн Шүүхийн тамгын газар 

Батаахүүгийн Эрдэнэбаяр Цагдаагийн дээд сургууль, Удирдлагын академи төгссөн. Хуульч мэргэжилтэй 1991-1993 онд Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст сэргийлэгч, эрүүгийн тоо бүртгэгч,  1996-2008 онд Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, тасгийн дарга, дэд дарга, 2008-2012 онд Багануур дүүргийн Засаг даргын тамгын газарт Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга, 2012-2014 он хүртэл ...... компанид хуулийн зөвлөх, 2014 оны 05 дугаар сарын 28-наас Дүүргийн анхан шатны 3 дугаар шүүхэд Тамгын газрын дарга, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Багануур дүүргийн Шүүхийн тамгын газрын даргаар тус тус ажиллаж байна.

 

 

Данзангийн Анхбаяр Батлан хамгаалахын их сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. 2010-2011 онд Налайх дүүргийн “Элч” хязгаарлагдмал хариуцлагатай компанид хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан, 2011 оноос  2014 оны  7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Багануур дүүргийн Засаг даргын тамгын газарт Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нийгмийн ажилтан, 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Багануур дүүргийн Шүүхийн тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. 

 

 

Махбалын Пүрэвдорж МУБИС-КМТСургуулийг төгссөн. Мэдээлэл зүйн багш мэргэжилтэй. 2009-2012 он хүртэл Багануур дүүргийн Засаг даргын тамгын газарт мэдээлэл технилогийн мэргэжилтэн, 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Багануур дүүргийн шүүхэд  мэдээлэл технилогийн мэргэжилтэн, 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс Дүүргийн анхан шатны 3 дугаар шүүхэд мэдээлэл технилогийн мэргэжилтэн, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Багануур дүүргийн Шүүхийн тамгын газрын мэдээллийн технологийн мэргэжилтнээр ажиллаж байна.

 


Энхболдын Давааням Орос Монголын хамтарсан Сан дээд сургууль төгссөн. Банкны эдийн засаг-нягтлан бодогч мэргэжилтэй, 2011-2012 оны 2 сар хүртэл Хадгаламж банкны Багануур дах салбарт  теллер, 2012 оны 02 сараас 2013 оны 12 сар хүртэл Багануур дүүргийн шүүхийн нягтлан бодогч,  2013 оны 12 сарын 28-наас Дүүргийн Анхан шатны 3 дугаар шүүхийн нягтлан бодогч, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Багануур дүүргийн Шүүхийн тамгын газрын нягтлан бодогчоор ажиллаж байна.


 

 

Болдбаатарын Наранжаргал “Мөнх-Ану” дээд сургууль, Улаанбаатар-Эрдэм дээд сургууль төгссөн. Орчуулагч-хөтөч, эрх зүйч мэргэжилтэй. 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс Дүүргийн анхан шатны 3 дугаар шүүхэд бичиг хэрэг-архивын эрхлэгч, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Багануур дүүргийн Шүүхийн тамгын газрын бичиг хэрэг, архивын эрхлэгчээр ажиллаж байна.

 





Алтантуяагийн Алтанхуяг Эрдэнэт хотын 1 дүгээр 10 жилийн дунд сургуулийг төгссөн.  Барилгын засал-чимэглэлчин, цахилгаанчин-гагнуурчин  мэргэжилтэй, 2003 оноос 2004 он хүртэл  “Цагаан бүргэд” хамгаалалтын албанд жолооч, 2007 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2008 оны 10 дугаар сар хүртэл Багануур дүүргийн шүүхэд жолооч, 2008 оны 10 сараас 2014 оны 05 сар хүртэл Багануур дүүргийн шүүхэд бичиг хүргэгч, 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 3 дугаар шүүхэд  бичиг хүргэгч, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Багануур дүүргийн Шүүхийн тамгын газрын бичиг хүргэгчээр ажиллаж байна. 

 



Санжидын Энхбаатар 2012 оны 04 сараас 201 оны 12 сар хүртэл Багануур дүүргийн шүүхэд жижүүр, 2013 оны 12 сарын 24-ний өдрөөс 2014 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл Дүүргийн анхан шатны 3 дугаар шүүхэд жижүүр,  2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Тахарын Ерөнхий газарт харуул жижүүр , 2014 оны 04 сарын 29-ний өдрөөс Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхэд бичиг хүргэгч, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Багануур дүүргийн Шүүхийн тамгын газрын бичиг хүргэгчээр ажиллаж байна.

 


 

Отгонсүрэнгийн Ган-Эрдэнэ “Ганди” коллежийн  авто засварын анги төгссөн. Авто засварчин мэргэжилтэй.  2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Багануур дүүргийн шүүхэд жижүүр, 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс Дүүргийн анхан шатны 3 дугаар шүүхэд сантехникийн слесерь,  2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Багануур дүүргийн Шүүхийн тамгын газрын эвлэрүүлэн зуучлагчаар тус тус ажиллаж байна. 


 


Батдэлгэрийн Соёлмаа Улаанбаатар хотын Худалдааны техник мэргэжлийн сургуулийг төгссөн. Нярав- худалдагч мэргэжилтэй. 1989 оноос 1999 он хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын Худалдаа бэлтгэлийн ангид аж үйлдвэрийн барааны нярав, 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 3 дугаар шүүхэд үйлчлэгч, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Багануур дүүргийн Шүүхийн тамгын газрын үйлчлэгчээр ажиллаж байна.

 


Хасбаатарын Соёл-Эрдэнэ: "Автын инженер" мэргэжилтэй. 2007-2015 онуудад хувиараа хөдөлмөр эрхэлж,  2015 оны 7 дугаар сараас эхлэн Багануур дүүргийн Шүүхийн тамгын газарт жолоочоор ажиллаж байна.

 












Манай сайтын зочид

Бидэнд 56 зочид ба Гишүүд байхгүй онлайн байна

Холбоо барих

Хаяг: Багануур дүүрэг нэгдүгээр хороо Нацагдоржийн гудамж

Утас: 70212044

Факс: (976) 70212044

N-майл:  This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Style Setting

Fonts

Layouts

Direction

Template Widths

px  %

px  %