Шүүхийн тухай багц хууль, Дүрэм журам

Шүүхийн тухай багц хууль

Шүүх байгуулах тухай хууль /шинэчилсэн найруулга/

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль

МОНГОЛУЛСЫНХУУЛЬ

 

2012оны03сарын07өдөр                            Төрийн ордон,                                    Улаанбаатар хот

 

ШҮҮГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь МонголУлсын Үндсэн хуульд заасаншүүх эрх мэдлийгхэрэгжүүлэх чиг үүрэг бүхий шүүгчид тавих болзол, шаардлага, шүүгчийн бүрэн эрх, шүүгчийн хараат бус байдал, түүний баталгаа зэрэг шүүгчийн эрх зүйн байдалтай холбогдсон харилцаагзохицуулахад оршино.

 

2 дугаар зүйл.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж

 

2.1.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1],Монгол Улсын шүүхийн тухайхуульболон бусад хууль тогтоомжид үндэслэнэ.

 

2.2.Шүүгчийн хөдөлмөрийн үйл ажиллагаатай холбогдсон энэ хуульд заагаагүй бусад харилцаагХөдөлмөрийнтухай хууль[2]болон холбогдох бусад хуулиар зохицуулна.

 

3 дугаар зүйл.Хуулийн нэртомьёоны тодорхойлолт

 

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

 

3.1.1.”шүүгч”гэж хуульд заасан үндэслэл, журмын дагуутомилогдон,хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг сахиулан хамгаалахаартангараг өргөншүүх эрх мэдлийгхэрэгжүүлж байгааМонгол Улсыниргэнийг;

 

3.1.2.”нөлөөллийн мэдүүлэг” гэж хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн хэрэг, маргааны шийдвэрлэлттэй холбогдуулан шүүгч, шүүхбүрэлдэхүүндаливааэтгээдээснөлөөлөхгэжоролдсонбүхүйлдлийг тэмдэглэн баталгаажуулсан, эрүү, иргэн, захиргааныхэргийн материалдхавсаргагдах баримт бичгийг.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ШҮҮГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

4дүгээрзүйл.Шүүгчид тавих болзол, шаардлага

4.1.Шүүгч ньМонгол УлсынҮндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан болзол болон дараах шаардлагыг хангасан байна:

 

4.1.1.ял шийтгүүлж байгаагүй;

4.1.2.шүүгчид нэр дэвших үед гэмт хэрэгт холбогдоогүй буюу сэжигтэн, яллагдагчаар татагдаагүй, бусдад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй;

 

4.1.3.шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй;

4.1.4.хуульчийнмэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлавсан;

4.1.5.мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, шударга ёсыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдлэх,бусдын нөлөөнд автахгүй, бие даасан шийдвэр гаргах чадвартай;

4.1.6.монгол хэлний ярианы болон бичгийн соёл, чадвартай;

4.1.7.мэдээллийн технологийн хэрэглээний программыг ашиглах чадвартай;

 

4.1.8.шүүгчээр ажиллах тухайн дагнасан шүүхийн салбар эрх зүйн мэдлэг, туршлагатай;

 

4.1.9.бусдын саналд хүндэтгэлтэй хандаж, шүүмжлэлийг бодитойгоор хүлээн авч, өөрийн байр суурийг ойлгомжтой тайлбарлах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай зан чанартай байх.

 

4.2.Гүйцэтгэж байгаа албан үүрэгтэй нь холбогдуулан шүүгчид тавих тусгайлсан шаардлагыг зөвхөн энэ хуулиар тогтооно.

5 дугаар зүйл.Давж заалдах шатны шүүхийн шүүгчид

тавих болзол, шаардлага

 

5.1.Давж заалдах шатны шүүхийн шүүгч энэ хуулийн 4.1-д зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

 

5.1.1.анхан шатны шүүхэд шүүгчээр гурваас доошгүй жил ажилласан, шүүн таслах ажиллагааны туршлагатай;

 

5.1.2.шийдвэрлэсэн хэргийн хүрээнд судалгаа,дүгнэлт хийх чадвартай;

 

5.1.3.мэргэшсэн чиглэлээр хэрэглэгддэг хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал гаргах, хуулийн зүйл, заалтыг зөв хэрэглэх талаар мэргэжлийн хэвлэлд өгүүлэл бичин, нийтлүүлсэн байх.

 

6 дугаар зүйл.Хяналтын шатны шүүхийн шүүгчид тавих

болзол, шаардлага

 

6.1.Хяналтын шатнышүүхийншүүгчбуюуУлсын дээд шүүхийн шүүгч энэ хуулийн 4, 5 дугаар зүйлд зааснаас гадна дор дурдсан нэг буюу түүнээс дээш шаардлагыг хангасан байна:

 

6.1.1.давж заалдах шатны шүүхэд таваас доошгүй жилажилласан;

6.1.2.өмгөөлөгч, шүүгч, прокуророор арваас доошгүй жил ажилласан;

/Энэ заалтад 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 

6.1.3.Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульдарваас доошгүй жил багшилсан.

 

6.2.Улсын дээд шүүхийн шүүгчээр сүүлийн зургаан жилд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, улс төрийн намын дарга, удирдах албан тушаал хашиж байсан хүнийг томилохыг хориглоно.

 

7 дугаар зүйл.Ерөнхий шүүгчид тавих шаардлага

 

7.1.Бүх шатнышүүхийнЕрөнхий шүүгч энэ хуулийн 4-6 дугаар зүйлдзаасан тухайншатнышүүгчид тавих шаардлагаас гаднадараах шаардлагыг хангасан байна:

 

7.1.1.анхан шатнышүүхийн Ерөнхий шүүгч нь тухайн шатнышүүхэд гурваасдоошгүй жил ажилласан;

 

7.1.2.давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нь тухайн шатны шүүхэд гурваас доошгүй жил ажилласан;

/Энэ хэсгийг 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 

7.1.3.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчнь мэргэжлээрээ болон шүүгчээр арван жил ажилласан;

 

7.1.4.удирдан зохион байгуулах авьяас,манлайлах ур чадвартайбайх.

 

8 дугаар зүйл.Шүүгчид тавих шаардлагыг үнэлэх

 

8.1.Энэ хуулийн 4-7дугаар зүйлд заасан шүүгчид тавих болзол,шаардлагыгхангасан эсэхийгүнэлж дүгнэх, шалгаруулах журмыгШүүхийн ерөнхий зөвлөл боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгч /цаашид “Ерөнхийлөгч” гэх/ батална.

 

8.2.Шүүхийн ерөнхий зөвлөл энэхуулийн8.1-д заасан журмыгтогтмол боловсронгуй болгох, шинэчлэх үүрэг хүлээнэ.

 

8.3.Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг гурваас таван жилд дүгнэх шалгуур үзүүлэлт, журмыгШүүхийн ерөнхий зөвлөл боловсруулж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч батална.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ШҮҮГЧИЙН БҮРЭН ЭРХҮҮСЭХ,

ДУУСГАВАР БОЛОХ

9 дүгээрзүйл.Шүүгчийн бүрэн эрх

9.1.Шүүгчийн бүрэн эрх нь Монгол УлсынҮндсэн хууль болон энэ хуульд заасан журмын дагуу томилогдон, шүүгчийн тангараг өргөснөөр эхэлнэ.

 

9.2.Шүүгч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

9.2.1.шүүх хуралдааныг даргалах;

9.2.2.шүүх хуралдааныг товлон зарлаж, түүний оролцогчдыг тогтоох;

9.2.3.шүүх хуралдааны бэлтгэлийгхангах ажлыгшүүхийн тамгын газартай хамтранзохион байгуулах;

 

9.2.4.хэрэг, маргааныгшүүх бүрэлдэхүүнээрхянан шийдвэрлэхэд оролцох;

 

9.2.5.хуульд зааснаар дангаараа шийдвэрлэх хэрэг,маргааныг хянан Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэрлэх;

 

9.2.6.өөрийн оролцсон шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэж байгаа асуудлаар саналаабие даангаргах, тусгай санал гаргах;

 

9.2.7.цагдан хорих асуудал хариуцсан шүүгчийн хувьд цагдан хорих хүсэлтийг хянаншийдвэрлэх;

 

9.2.8.шүүн таслах ажиллагааг хуульд заасан дэг журам, хугацааны дагуу явуулах нөхцөлийг бүрдүүлэх, шаардлагатай бол хэргийн оролцогч, өмгөөлөгч болон холбогдох этгээдийг хууль сахиулах арга хэмжээ авах тухай шийтгэвэр гаргах;

 

9.2.9.тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид,түүнчлэндавж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгчиднэрээ дэвшүүлэх, хуульд зааснаар Ерөнхий шүүгчийг орлох;

 

9.2.10.шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн статистик мэдээлэлдхяналттавьж, холбогдох байгууллагад шаардлагатавих;

 

9.2.11.албанүүргээцалгардуулахгүйгээрбагшлах болон эрдэм шинжилгээний ажил эрхлэх;

 

9.2.12.хуульд заасан бусад бүрэн эрх.

 

9.3.Шүүгчхолбогдох хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэдшаардлагатайбаримтбичиг, бусад мэдээлэл, тэдгээрийн хуулбарыг зохих байгууллага, албан тушаалтан, иргэнээсшаардангаргуулах эрхтэй бөгөөд тухайн этгээд ньшүүгчийншаардсан баримт бичиг, мэдээллийг үнэ төлбөргүй гаргаж өгөх үүрэгтэй.

 

9.4.Шүүгч энэ хуулийн9.3-т заасанбаримтбичгийг үрэгдүүлэхгүй байх үүрэг хүлээх бөгөөд шаардлагатай бол түүнийгхуулбарлууланавах,эх хувиар нь авсан баримт бичгийг буцаажөгнө.

 

9.5.Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрх ньМонгол Улсын шүүхийн тухай хуулиар, шүүгчийн эрх зүйн байдал нь энэ хуулиар тодорхойлогдоно.

10 дугаарзүйл.Шүүгчийг сонгон шалгаруулах журам

10.1.Шүүгчийн албан тушаалд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулахажлыгШүүхийн ерөнхийзөвлөлзохион байгуулна.

 

10.2.Шүүгчийгөөрийнх нь саналаар тухайн шатны өөр шүүхэдсэлгэн томилж болно.

 

10.3.Ерөнхий шүүгч дараах тохиолдолд тухайн шүүхийн шүүгчийн сул орон тооны талаар Шүүхийн ерөнхий зөвлөлдалбан бичгээрмэдэгдэнэ:

 

10.3.1.шүүгч хүсэлтээрээ чөлөөлөгдөх, өндөр насны тэтгэвэрт гарах бол уг орон тоогарахаас нэгсарын өмнө;

 

10.3.2.энэ хуулийн 10.3.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийн сул орон тоо гарсан болтухайнөдрөөс хойш ажлынтаванөдрийн дотор.

 

10.4.Шүүхийн ерөнхийзөвлөлэнэ хуулийн10.3-т заасан мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн доторхэвлэлмэдээллийн хэрэгслээр шүүгчийн сул орон тоонд нэр дэвшүүлэх болзол, журам, нэрээ дэвшүүлэхийгхүссэнэтгээдийн өргөдлийг хүлээн авах, бүртгэх, шалгаруулах хугацаа, журам, газрыг тодорхойлсон зарыгнийтлэх ба цахим хуудсандаа байрлуулна.

 

10.5.Энэ хуулийн 10.4-т заасан зарыг тухайн шүүгчийн ажиллах аймаг, нийслэлийнөдөртутмын хэвлэлд нийтэлж болно.

11 дүгээрзүйл.Нэр дэвшигчийгбүртгэх

 

11.1.Энэхуулийн 4-7 дугаар зүйлдзаасанболзол,шаардлагыг хангасангэж үзсэниргэн шүүгчид нэрээ дэвшүүлэх эрхтэй.

 

11.2.Шүүгчид нэр дэвшигч/цаашид “нэр дэвшигч” гэх/нь өргөдөл, дараах баримт бичгийг бүрдүүлэнШүүхийн ерөнхий зөвлөлдхүргүүлнэ:

 

11.2.1.Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар;

11.2.2.мэргэжлийнболовсролындипломынхуулбар;

11.2.3.өөрийн намтар бүхийанкет;

11.2.4.нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хөдөлмөр эрхэлж байгааг нотлох бусад баримт бичиг, тэдгээрийн хуулбар;

 

11.2.5.шүүгчийн албан тушаалд томилогдоход харшлах өвчин, сэтгэцийнэмгэггүйг нотолсонэрүүл мэндийн тодорхойлолт;

 

11.2.6.ял шийтгэгдэж байгаагүйг нотолсонцагдаагийн байгууллагын тодорхойлолт;

 

11.2.7.байнга оршин суугаа газрын хаяг, ам бүлийн болон эд хөрөнгийн байдал, бусдадхугацаа хэтэрсэнөр зээлгүй тухайгаа бичгээр гаргасан мэдэгдэл;

/Энэ заалтад 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 

11.2.8.ажиллаж байгаа бол эрхэлсэн ажлын байдал, хамт олны доторх нэр хүнд, зан төлөвийн тухай аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны тодорхойлолт.

 

11.3.Энэ хуулийн 11.2-т заасан баримт бичгийг шуудангаар ирүүлэх тохиолдолд тэдгээрийг нотариатаар гэрчлүүлсэн байна.

 

11.4.Шүүхийн ерөнхий зөвлөл нь нэр дэвшигчийн бүрдүүлсэнбаримтбичгийгхүлээн авч, бүрэн гүйцэд,үнэнзөв эсэхийг нягтлана.

 

11.5.Нэр дэвшигчийг бүртгэмэгц тухайн шүүхийн болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

 

11.6.Нэр дэвшигчийн талаар олон нийтээсхуульд заасан шаардлага хангасан хэлбэрээрирүүлсэн мэдээллийг нягтлан шалгаж, бодитой санал дүгнэлт гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд танилцуулна.

/Энэ хэсэгт 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

11.7.Шүүхийн ерөнхий зөвлөл нь нэр дэвшигчийн энэ хуулийн 12.1-д заасан үнэлгээг гаргуулахаар холбогдох материалыг Шүүхийн мэргэшлийн хороонд хүргүүлнэ.

12дугаар зүйл.Шүүхийнмэргэшлийн хорооны үнэлгээ

12.1.Нэр дэвшигч нь энэ хуулийн 4-7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх талаарх үнэлгээгШүүхийнмэргэшлийн хороо бүртгэл дууссанаас хойш 14 хоногийн доторгарган Шүүхийн ерөнхийзөвлөлд хүргүүлнэ.

 

12.2.Хуульчдын холбоонэр дэвшигчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаарх дүгнэлтийг Шүүхийн ерөнхийзөвлөлд хүргүүлнэ.

13 дугаар зүйл.Нэр дэвшигчийг сонгон шалгаруулах

13.1.Шүүхийн ерөнхийзөвлөл нь энэ хуулийн 11.2-т заасан баримтбичиг, энэ хуулийн 11.6-д заасан мэдээллийг судлан үзэж, нэр дэвшигч бүртэй ганцаарчилсан ярилцлага зохион байгуулж дүгнэлт гаргана.

13.2.Шүүхийн ерөнхийзөвлөл нь энэ хуулийн 13.1-д заасан дүгнэлт,Шүүхийн мэргэшлийн хорооныүнэлгээ болон энэ хуулийн 12.2-д заасанХуульчдын холбооны дүгнэлтийн хамтшүүгчийн албан тушаалд томилуулахнэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг үнэлгээний дүнгээр эрэмбэлж гарган, илээр санал хураан олонхын санал авсан хүний нэрийг ажлын таван өдрийндотор Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.

/Энэ хэсэгт 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

14 дүгээрзүйл.Ерөнхий шүүгчийн албан тушаалдшүүгчийг

сонгон шалгаруулах

 

14.1.Энэ хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзсэн шүүгчтухайн шүүхийн Ерөнхий шүүгчид нэрээ дэвшүүлэх эрхтэй.

14.2.Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд шүүгчийг сонгон шалгаруулахад энэ хуулийн10 дугаарзүйлдзаасан нийтлэг журмыг баримтлах бөгөөд Хуульчдын холбооны дүгнэлтийг харгалзан үзнэ.

 

15 дугаарзүйл.Шүүгчийг томилох

 

15.1.Анханшатныболон давж заалдах шатнышүүхийн шүүгчийгШүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор,хяналтын шатнышүүхийн шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөл санал болгож Улсын Их Хуралд танилцуулснаар тус тусЕрөнхийлөгч томилно.

 

15.2.ЕрөнхийлөгчШүүхийн ерөнхий зөвлөлөөссанал болгосоннэр дэвшигчийг судлан үзэж,түүнийг томилохбуюутомилохоостатгалзах шийдвэрийн аль нэгийг гаргана.

 

15.3.Улсындээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгчзургаанжилийн хугацаагаарнэг удаатомилно.

 

15.4.Улсын дээд шүүхээс бусадшүүхийн Ерөнхий шүүгчийггурван жилийн хугацаагаар томилох бөгөөднэг удаа улируулан томилж болно.

 

15.5.Ерөнхийлөгч шүүгчийгтомилсон тухайзарлиг гаргана.

 

16 дугаарзүйл.Шүүгчийн тангараг, түүнийг өргөх журам

16.1.Шүүгч томилогдсон өдрөөсөөхойш 30 хоногийн доторхамт олон болонтухайн орон нутгийн иргэдийн төлөөллийн өмнө”Шүүгч би шүүх эрх мэдлийн ариун журамт үүрэг, Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал, хүний эрх, эрх чөлөө, шударгаёс,хуулийг дээдлэн хамгаалжхэрэг,маргааныгхэнээс ч хараат бус,зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйгчанд сахижявахаа ард түмэндээбатлантангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал шүүгчийн албан тушаалаас нэн даруй огцорч хуульд заасан хариуцлага хүлээнэ.”гэжТөрийн сүлдэндтангарагөргөнө.

 

16.2.Шүүгчийн тангараг өргөх журам, шүүгчийн өмсгөлийн загвар, хэрэглэх журмыгЕрөнхийлөгч батална.

 

17 дугаарзүйл.Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх

 

17.1.Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн дор дурдсанүндэслэлээршүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлнэ:

 

17.1.1.хуульчийнмэргэжлийнүйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн;

 

17.1.2.Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээртомилогдсон;

17.1.3.зургаан сараас дээш хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон;

 

17.1.4.зургаан сараас дээш хугацаагаарсуралцах,эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхболсон;

 

17.1.5.эрүүгийн хариуцлагад татагдсан;

17.1.6.сураггүй алга болсонд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;

 

17.1.7.шүүгчээс огцруулах тухайзахиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалгарсан.

/Энэ заалтад 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

17.2.Шүүгчийн бүрэн эрхийгэнэ хуулийн 17.1.2, 17.1.3-т заасанүндэслэлээр түдгэлзүүлсэн нь түүний халдашгүйбайдал,цалин, эдийн засаг, нийгмийнхангамжийн баталгаагхасахүндэслэл болохгүй.

 

17.3.Хуульчийнмэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийгтодорхойхугацаагаартүдгэлзүүлсэн бөгөөд уг түдгэлзүүлсэн хугацаа дууссан,энэ хуулийн 17.1-д заасан үндэслэл арилсан болШүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Ерөнхийлөгчшүүгчийнбүрэн эрхийгсэргээнэ.

 

18 дугаарзүйл.Шүүгчийн бүрэн эрх дуусгавар болохүндэслэл

 

18.1.Шүүгчийг Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасан үндэслэлээралбан тушаалааснь чөлөөлж,огцруулна.

 

18.2.Шүүгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу шүүгчийналбан тушаалаасчөлөөлөгдөж болно.

 

18.3.Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн дараах үндэслэлээршүүгчийн бүрэн эрхийгхугацаанаас нь өмнөдуусгавар болгож чөлөөлнө:

 

18.3.1.шүүгч албан тушаалаасаачөлөөлөгдөх хүсэлтээ бичгээргаргасан;

 

18.3.2.эрүүл мэндийн болонхүндэтгэн үзэх бусад шалтгаанаар шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болсон;

 

18.3.3.өөр ажилд шилжсэн буюу томилогдсон, эсхүл сонгогдсон;

18.3.4.Монгол Улсынхарьяатаасгарах болсон,эсхүл гадаад улсын нутаг дэвсгэрт байнга оршин суух эрхавсан;

 

18.3.5.шүүгчулс төрийн сонгуульднэр дэвшихболсон;

18.3.6.шүүгчийниргэнийэрх зүйн чадамжийг хязгаарласан, эсхүлиргэний эрх зүйнчадамжгүйг тогтоосон шүүхийн шийдвэрхуулийнхүчин төгөлдөр болсон;

 

18.3.7.шүүхийг татан буулгах, эсхүл өөрчлөн зохион байгуулахтай холбогдуулан өөр шүүхэд шилжүүлэхээс шүүгч өөрөө татгалзсан;

 

18.3.8.шүүгч нас барсан, эсхүл нас барсанд тооцох тухай шүүхийн шийдвэрхуулийнхүчин төгөлдөр болсон.

 

18.4.Дараах үндэслэлээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн шүүгчийг огцруулна:

 

18.4.1.шүүгчийн албан тушаалтай хавсарч үл болох үйл ажиллагаа эрхэлсэн;

18.4.2.сахилгын шийтгэл хүлээсэн шүүгч нэг жилийн дотор сахилгын шийтгэл дахин хүлээсэн;

 

18.4.3.гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;

 

18.4.4.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь хүчингүй болгосон;

 

18.4.5.эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах тухай шүүхийн шийдвэрхуулийнхүчин төгөлдөр болсон.

 

18.5.Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн, аливаа нэгэтгээдийн талд шүүхийг үйлчлүүлсэн буюу үйлчлүүлэхээр дарамт үзүүлсэн ньЕрөнхий шүүгчийг хугацаанаас нь өмнө албан тушаалаас нь огцруулах үндэслэл болно.

 

18.6.Шүүхийн ерөнхий зөвлөл энэ хуулийн 18.4, 18.5-д заасан үндэслэлээр шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх, эсхүл огцруулах тухай нөхцөл байдал үүссэнээс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх бөгөөд Улсын дээд шүүхийн шүүгчийг албан тушаалаас нь огцруулах саналыг Улсын Их Хуралд урьдчилан танилцуулна.

 

18.7.Ерөнхийлөгч шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх болоногцруулах тухайШүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг хүлээн авснаас хойш30 хоногийндотор уг асуудлыг шийдвэрлэнэ.

 

18.8.Шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгосон үндэслэл нь хууль бус байсан ньшүүхийншийдвэрээр тогтоогдсонбол шүүгчийнбүрэн эрхийгсэргээжцалин хөлсийгнь нөхөн олгоно.

18.9.Ерөнхий шүүгч, танхимын тэргүүнээр ажиллах хугацаа дууссан нь шүүгчийн бүрэн эрх дуусгавар болох үндэслэл болохгүй.

 

19 дүгээрзүйл.Шүүгчийн бүрэн эрх дуусгавар болоххугацааг тоолох

 

19.1.Шүүгчийн бүрэн эрх дуусгавар болоххугацааг дараах байдлаар тоолно:

 

19.1.1.Ерөнхий шүүгч, танхимын тэргүүний хувьдбүрэн эрх ньдуусгаварболох сарын сүүлийн өдрөөр;

 

19.1.2.шүүгчээр ажиллаж болохнасны дээд хязгаарт хүрсэн бол угнасанд хүрэх сарын сүүлийн өдрөөр;

 

19.1.3.энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан үндэслэлээршүүгчийн бүрэнэрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох шийдвэр гарсан бол уг шийдвэр хүчин төгөлдөр болсонөдрөөр.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ, ТҮҮНИЙГ

ХАНГАХ БАТАЛГАА

20 дугаарзүйл.Шүүгчийн хараат бус байх зарчим, баталгаа

20.1.Шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээаливаа этгээдээс хараат бус байж,гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан,албан ёсоор нийтлэгдсэн бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд захирагдана.

 

20.2.Шүүгчийн хараат бус байдал халдашгүй байх бөгөөд шүүгчийн хараат бус байдлыгМонгол УлсынҮндсэн хууль, энэ хууль, бусад хуулиар баталгаажуулна.

 

20.3.Энэ хууль болон бусад хуулиартогтоосон шүүгчийн эрх зүй,эдийн засаг,нийгмийнхамгаалалт зэрэгхараат бус, халдашгүй байдлын баталгаагямарнэг хэлбэрээр дордуулсан хууль тогтоомж, захиргааны акт гаргахыг хориглоно.

 

20.4.Шүүгчийн хараат бус байдлыг дараах баталгаагаар хангана:

 

20.4.1.Монгол УлсынҮндсэн хуульболонэнэ хуульд тусгайлан зааснаас өөр үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийгхязгаарлахыг хориглох;

 

20.4.2.шүүгчийн бүрэн эрхийгМонгол Улсын Үндсэн хууль болон энэхуульд зааснаас өөрүндэслэл, журмаар түдгэлзүүлэх,дуусгавар болгохыг хориглох;

 

20.4.3.өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр албан тушаалд болон өөр шүүхэд шилжүүлэхийг хориглох;

 

20.4.4.хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд хугацаагүй томилогдож,хуульд зааснаас бусад тохиолдолдзахиргааны болон гурав дахь этгээдийн санаачилгаарчөлөөлөгдөхгүй, огцрохгүй байх;

 

20.4.5.хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолдаливаадайчилгааболонцэргийн жинхэнэ албандтатахгүй байх;

 

20.4.6.шүүгчийнэрх зүйн онцгой байдалд нь нийцүүлэн эдийнзасгийнболон нийгмийн хангамж, халамжийн тогтолцоогэнэ хууль болон бусад хуулиарбүрдүүлж,хангана.

20.5.Улсын дээд шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч ньгадаадад байх, зорчих хугацаанд дипломат эрх ямбаэдэлнэ.

 

20.6.Шүүгчийн хараат бус байдалд хуульд зааснаасбусадүндэслэл, журмаар халдсан, үл хүндэтгэсэн хэн боловч хууль зүйнхариуцлагахүлээнэ.

21 дүгээрзүйл.Шүүгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс

оролцохыг хориглох

21.1.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлынгишүүнболон Засгийн газрын гишүүн,төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус, бусад аливаа байгууллага,албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийгхориглоно.

 

21.2.Энэ хуулийн 21.1-д заасныг зөрчсөн этгээдэдхуулийн хариуцлага хүлээлгэнэ.

 

21.3.Шүүгчээсхянан шийдвэрлэж байгаа болонхянан шийдвэрлэсэнхэргийнх нь талаар өөрийг нь холбогдуулан хэрэг бүртгэх, мөрдөн байцаахүйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, албан тушаалтантайлбар,мэдүүлэг авахаар шаардахыг хориглоно.

 

21.4.Шүүгч нь хэргийн оролцогчоос бусад этгээдэд хэргийн материалыгтанилцуулах үүрэг хүлээхгүй.

 

22дугаарзүйл.Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх

 

22.1.Тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээр хүлээн авсан шүүгч, шүүх бүрэлдэхүүн нөлөөллийн мэдүүлгийг хөтөлнө.

 

22.2.Энэ хуулийн 22.1-д заасан нөлөөллийн мэдүүлгийн загварыг Шүүхийн ерөнхий зөвлөл батална.

 

22.3.Шүүгч нөлөөллийн мэдүүлгийн зорилго, хууль зөрчсөнөөс үүсэх үр дагаврын талаар хэрэг үүсгэсэн даруйд тухайн хэргийн оролцогчид тайлбарлан, энэ тухай баримтжуулна.

22.4.Нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн шүүгч нөлөөллийнмэдүүлгийг хэргийн материалд хавсарган, хувийгШүүхийн ерөнхий зөвлөлдхүргүүлнэ.

22.5.Шүүхийн ерөнхий зөвлөл энэ хуулийн 22.3-т заасан нөлөөллийн мэдүүлэгт тэмдэглэн баталгаажуулсан тухайн этгээдийн үйлдэл нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан гэж үзвэл түүнийг шалгуулахаар холбогдох эрх бүхий байгууллагад хандаж, шийдвэрлүүлнэ.

22.6.Нөлөөллийн мэдүүлгийг үндэслэн Шүүхийн ерөнхийзөвлөлөөс ирүүлсэн саналтай эрх бүхий байгууллага, албан тушаалтанзаавал танилцах бөгөөд уг саналыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хариугШүүхийн ерөнхий зөвлөлдирүүлнэ.

22.7.Эрх бүхий байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 22.5-д заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн санал хүсэлтийг үндэслэн холбогдох арга хэмжээ авч, Шүүхийн ерөнхий зөвлөлд хариумэдэгдэнэ.

 

22.8.Шүүхийн ерөнхий зөвлөл нь эрх бүхий байгууллагаас ирүүлсэн хариуг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тухай бүрд нь мэдээлнэ.

 

23 дугаарзүйл.Шүүгчийн эдийнзасгийн баталгаа

 

23.1.Шүүгчийналбан тушаалын цалингийнхэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна.

 

23.2.Тухайн шүүгчийн цалингийн хэмжээ шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн жил бүр өмнөх оныхоос хоёр хувиар нэмэгдэж байна.

 

23.3.Шүүгч нь ажлын ачаалал, бүтээмж, шийдвэрийн чанар зэрэгтэй уялдсан нэмэгдэл авах бөгөөд уг нэмэгдэл нь энэ хуулийн 8.3-т заасан мэргэшлийн үнэлгээний үр дүнгээс хамаарах ба нэмэгдлийн хэмжээ үндсэн цалингийн 50 хувь хүртэл байна.

 

23.4.Энэ хуулийн 23.3-т заасан нэмэгдэл олгох журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл боловсруулж Улсын Их Хурал батална.

23.5.Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй.

 

23.6.Тавин таван насанд хүрсэн шүүгч өөрөө хүсвэлөндөр наснытэтгэврээ тогтоолгож болно.

 

23.7.Шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгожболно.

 

23.8.Хуульд заасан нас, болзолын дагуу өндөр насны тэтгэвэрт гарсаншүүгчидсүүлийн нэг жилийн цалингийн дундажаар тооцон 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгоно.

 

23.9.Шүүгчийн тэтгэвэртэй холбоотой бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна.

23.10.Шүүгчийн ээлжийн амралтын үндсэн хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиартогтоох бөгөөд шүүгчээр ажилласан таван жил тутамдажлынгурванөдрийн нэмэгдэл амралт олгоно.

 

23.11.Шүүгчийн албан ёсны айлчлал,томилолт,төрийн ёслол, хүндэтгэлийн болон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон бусад арга хэмжээний зардлыг шүүхийн төсвөөс санхүүжүүлнэ.

 

23.12.Шүүгч ээлжийн амралтаараа дотоодын амралт, сувиллын газарт, эсхүл төрсөн нутагтааамрах тохиолдолд түүнийочих, ирэх замын зардлыг шүүхийн төсвөөс авто замын зорчигч тээврийн зардлаар тооцож олгоно.

 

24 дүгээрзүйл.Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний

нийгмийн хамгаалалт

 

24.1.Шүүгчийн амьнас, эрүүл мэндийндаатгалынхураамжийг улсын төсвөөсхариуцна.

24.2.Шүүгчийнамьнас, эрүүл мэндийн даатгал дараах хэлбэр, хэмжээтэй байна:

 

24.2.1.шүүгчалбан үүргээ гүйцэтгэхявцадбие махбодь ньбэртсэн буюу эрүүл мэндэд нь гэмтэл учирснаас нас барсан бол даатгалын төлбөрийг түүний авч байсан сүүлийн 15 жилийн цалинтай тэнцэх хэмжээгээр шүүгчийн өв залгамжлагчид төлөх;

 

24.2.2.шүүгчалбан үүргээ гүйцэтгэхявцадбие махбодь ньбэртсэн буюу эрүүл мэндэд нь цаашид мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж чадахааргүй гэмтэл учирсан бол даатгалын төлбөрийн хэмжээ ньтухайн шүүгчийн сүүлийнгурванжилийн цалинтай тэнцэх;

 

24.2.3.шүүгчийн бие махбодь, эрүүл мэндэд хохирол учруулсан нь түүний хөдөлмөрийн чадварыгцаашид мэргэшлийн үйл ажиллагаа эрхлэхэд саадболохоор алдагдуулаагүй болдаатгалын төлбөрийн хэмжээ ньтухайн шүүгчийн сүүлийннэгжилийн цалинтай тэнцэх.

 

24.3.Энэ хуулийн 24.2-т заасан даатгалын төлбөрийг улсын төсвөөс гаргаж даатгалын байгууллагаас төлнө.

 

24.4.Шүүгчалбан үүргээ гүйцэтгэхявцадбэртсэн болон эрүүл мэндэд нь өөр гэмтэл учирснаас цаашид мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүйгээр хөдөлмөрийн чадвараа алдсан бол түүнд шүүгчээр ажиллаж байхдаа авч байсанцалингийн 70 хувьтай тэнцэххэмжээний нөхөн олговрыг сар бүр олгоно.

 

24.5.Шүүгчалбан үүргээ гүйцэтгэхявцаднас барвал түүний асрамжид байсанхүүхдийг 18 нас хүртэл нь,гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүнд шүүгчийн авч байсан албан тушаалын цалингаас ногдох хэмжээгээр тэтгэмж /нөхөх төлбөр/-ийг сар бүр олгох бөгөөд түүнд улсын төсвөөс төлсөн даатгалын төлбөр, тэжээгчээ алдсаны болон бусад төрлийн тэтгэвэр, цалин, тэтгэлгийг оруулан тооцохгүй.

 

25дугаар зүйл.Шүүгчийн мэргэшлийн түвшинг дэмжих

 

25.1.Шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхэдшаардагдах мэдлэг,мэргэшлээ дээшлүүлж байхүүрэгтэйбөгөөд жил бүр сургалтад хамрагдаж байна.

 

25.2.Шүүгч мэргэшил дээшлүүлэхсургалтад хамрагдаххугацаандтүүндшүүгчийн цалин хөлсийг хэвээр олгоно.

 

25.3.Шүүгчийн мэргэшлийг дээшлүүлэх, давтан сургах ажлыгШүүхийн ерөнхий зөвлөл зохион байгуулна.

 

26 дугаарзүйл.Шүүгчийнхалдашгүй байдал

26.1.Шүүгч халдашгүй эрхтэй бөгөөд түүнийгэнэ хууль болон бусадхуулиар хамгаална.

 

26.2.Шүүгчийн халдашгүй байдалддараах зүйл хамаарна:

 

26.2.1.амь бие;

26.2.2.ажлын байр,хувийн болон албаны орон сууц;

26.2.3.эзэмшиж, ашиглажбайгаахувийн болон албаны тээвэр, холбооны хэрэгсэл;

 

26.2.4.өөрийнхньмэдэлд байгаа бичиг баримт, ачаа тээш, бусад эд хөрөнгө;

 

26.2.5.захидал харилцааны нууц.

 

26.3.Шүүгч эрх мэдлээ урвууланашигласан, илт хууль бус таслан шийдвэрлэх тогтоол, шийдвэр, шүүхийн бусад акт гаргасан гэмт хэрэгт гэм буруутай нь шүүхийнхүчин төгөлдөр тогтоолоор нотлогдоогүй бол бүрэн эрх нь дуусгавар болсны дараа шүүн таслах ажил эрхэлж байх үедээ илэрхийлсэн санал,гаргасан шийдвэрийнхньтөлөө түүнийг ямар нэгэн хариуцлагад татахыг хориглоно.

 

26.4.Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, аюулгүй байдалд аюул занал учрах нөхцөл үүссэн болон энэ тухай мэдээлэл авсан бол цагдаагийн байгууллага энэ байдлыг таслан зогсооход чиглэсэн арга хэмжээг нэндаруйавах үүрэгтэй.

 

26.5.Энэхуулийн 26.4-т заасанарга хэмжээг авах нөхцөл, журмыгШүүхийн ерөнхий зөвлөлийндарга,цагдаагийн төв байгууллагындаргахамтран батална.

 

26.6.Шүүгч ньаюулгүй байдлаа хамгаалах зорилгоор бие хамгаалаххэрэгслийгэзэмших, биедээ авч явах эрхтэй.

26.7.Шүүгчийг гэмтүйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилсан болэнэ тухайШүүхийн ерөнхий зөвлөлд 48 цагийн дотор мэдэгдэнэ.

 

26.8.Энэ хуулийн 26.7-д заасан тохиолдолд шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Шүүхийн ерөнхий зөвлөл тав хоногийн дотор Ерөнхийлөгчид гаргана.

 

26.9.Ерөнхийлөгч энэ хуулийн 26.8-д заасан саналыг хүлээн авсан бол ажлын хоёр өдрийн дотор шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

 

ТАВДУГААРБҮЛЭГ

ШҮҮГЧИЙН ХАРИУЦЛАГА

27 дугаарзүйл. Шүүгчид хориглох зүйл

 

27.1.Шүүгчид Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд[3]заасаналбан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтаас гадна дараах зүйлийг хориглоно:

 

27.1.1.энэ хуульд заасан өөрийн бүрэн эрхээ урвуулан ашиглах;

27.1.2.шүүхээрхянанхэлэлцэгдэж байгаа асуудлааршүүхийн хүчин төгөлдөршийдвэргараагүй байхадөөрийн байр суурийголон нийтэд мэдээлэх, илэрхийлэх;

 

27.1.3.албан үүрэгтэй нь холбогдож,эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыгзадруулах;

 

27.1.4.албан ажлын хэрэгцээнд зориулсан материал, техник, санхүү, мэдээллийн хэрэгслийг шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхээс өөр зориулалтаар ашиглах;

 

27.1.5.олон нийтэд мэдээлэхийг хязгаарласан, эсхүлалбаныбүрэн эрхээхэрэгжүүлэх явцад олж мэдсэн аливаамэдээллийг олон нийтэд тараах,задруулах,шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхээс өөр зорилгоор ашиглах;

27.1.6.шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусадшүүгчийн шүүн таслах ажиллагаандхуульд зааснаас бусад хэлбэрээроролцох, нөлөөлөх,заавар, удирдамж, чиглэлөгөх, авах, урьдчилан санал хэлэх;

 

27.1.7.шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдууланхэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон бусад иргэн,хуулийн этгээдээс шууд ба шууд бусаар тусламж авах, үйлчлүүлэх, ямар нэгэн давуу байдал, хөнгөлөлт,мөнгөн болон бусад урамшуулал,хууль тогтоомжоор зөвшөөрөгдөөгүй шагналавах;

 

27.1.8.өөрийн болон гэр бүлийнх нь, түүнчлэналбан байгууллагынх нь эрх ашиг хөндөгдсөнөөс бусад тохиолдолд гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч байх;

 

27.1.9.шүүгч ньЕрөнхий шүүгч, шүүгчтэйгэр бүлийн гишүүн, төрөл,садангийн холбоотой бол тухайн шүүхэд ажиллах;

 

27.1.10.өөрөө, эсхүл итгэмжлэгдсэн этгээдээр дамжуулан аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, аж ахуйн нэгж, тэдгээрийн холбоо, нэгдлийн удирдах бүрэлдэхүүнд зохион байгуулалт,эрх зүйн аливаа хэлбэрээр түр болон байнга оролцох;

 

27.1.11.Монгол Улсын олон улсын гэрээ,гадаад улсын шүүх, олон улсын болон гадаадын байгууллагатай харилцан тохиролцсоноосбусадгадаад улс болон олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүний санхүүжилтээр багшлах, эрдэм шинжилгээний болон бусад ажил эрхлэх;

 

27.1.12.шинжлэх ухаанаасбусадгадаад улсын засаг төр, олон нийтийн болон бусад байгууллагын хүндэт, тусгай цол, шагнал, одон, тэмдэг авах;

 

27.1.13.Монгол Улсын олон улсын гэрээгээр болон гадаад улсын шүүх, олон улсын болон гадаад улсын байгууллагатай харилцан тохиролцсоноос өөр гадаад улс, олон улсын болон гадаадын байгууллага,гадаадыниргэн, харьяалалгүй хүний санхүүжилтээр гадаад улсадзорчих;

 

27.1.14.Монгол Улсын олон улсын гэрээгээр гадаад улсын холбогдох шүүх, олон улсын болон гадаадын байгууллагатай харилцан тохиролцсоноос бусад МонголынУлсыннутаг дэвсгэрторшинбайгаа гадаад улсын болон олон улсын байгууллага, түүний салбар нэгжийн удирдах бүрэлдэхүүнд орох;

 

27.1.15.шүүгч багшлах болон эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсрах;

 

27.1.16.шүүгч улс төрийн аливаа байгууллагын удирдах болон бусад албан тушаал эрхлэх,улс төрийн байгууллага, сонгуульд нэр дэвшигчийн талаар олон нийтэд хандаж үг хэлэх, сонгуулийнх нь сурталчилгаанд оролцох, улс төрийн сонгуульд нэр дэвшигчид санхүүжилт олжөгөх,хандив өгөх;

27.1.17.хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах;

27.1.18.шүүгч нь хэргийн оролцогч болон бусад этгээдтэй харилцахдаа шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох хувийн харилцаатогтоох;

 

27.1.19.шүүгч хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийнхувьд харилцахдаа зүй бус авирлах;

 

27.1.20.шүүгч амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалах зорилгоор олгосон бие хамгаалах тусгай хэрэгслийг зориулалтын бусаар ашиглах, бусдад ашиглуулах.

 

27.2.Баяр ёслолын арга хэмжээ, албан томилолтын болон албан ёсны бусад арга хэмжээтэй холбогдуулан бусдаас шүүгчид өгсөн бэлэг сэлтийг төрийн өмчид тооцох бөгөөд хуулиартогтоосон журмаар өөрөө худалданавах саналаа гаргаагүй бол шүүгч тэдгээрийг өөрийн ажиллаж байгаа шүүхэд акт, баримттайгаар хүлээлгэн өгнө.

 

28 дугаарзүйл.Шүүгчийн иргэний эрхэд тавих хязгаарлалт

28.1.Шүүх эрх мэдлийн бие даасан, шүүгчийн хараат бус, халдашгүй байдлынүндсэн зарчмаас хамааран шүүгчийн хувийн буюу иргэний эрхэд дараах хязгаарлалт тогтооно:

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2012 оны 03 сарын 07 өдөр                                              Төрийн ордон, Улаанбаатар хот

 

   ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хуульчийн эрх зүйн байдал, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, мэргэжлийн нэр хүнд, хариуцлагын тогтолцоо, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын чиг үүрэг, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд оршино.

2 дугаар зүйл.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж

2.1.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], энэ хууль, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.”хуульч” гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээдийг;

3.1.2.”хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл” гэжхуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг энэ хуулиар тогтоосон зарчим, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг баталгаажуулсан албан ёсны баримт бичгийг;

3.1.3.”хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг;

3.1.4.”хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага” /цаашид “Хуульчдын холбоо” гэх/ гэжхуульчдын заавал гишүүнчлэлтэй, өөрийн удирдлагатай, нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг;

3.1.5.”хуульч профессор” гэж Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд багшилж байгаа багш хуульчийг;

3.1.6.”хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа”гэж хуульчийн хувьд бусдаас хөлс авахгүйгээр нийтийн тусын тулд болон нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах зорилгоор үзүүлж байгаа хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ, эрх зүйн иргэний боловсролыг дэмжих зорилготой аливаа үйл ажиллагааг.

4 дүгээр зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

4.1.Хуульчийн мэргэжлийн шалгалт, үргэлжилсэн сургалт зохион байгуулах, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хууль зүйн туслалцаа болон өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх, зохион байгуулалтыг хангах, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаан дахь зөрчилтэй холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх, хуульчид хариуцлага ногдуулах зэрэг харилцааг энэ хуулиар зохицуулна.

5 дугаар зүйл.Хуульчийн мэргэжлийн ерөнхий үүрэг

5.1.Хуульч нь мэргэжлийн үйл ажиллагаагаа үнэнч шударгаар гүйцэтгэнэ.

5.2.Хуульч нь олон нийтэд хүндлэл, итгэл хүлээхүйцээр биеэ авч явна.

5.3.Хуульч нь нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг сайн дураараа явуулахыг эрмэлзэнэ.

6 дугаар зүйл.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд

                                   баримтлах зарчим

6.1.Хуульч хуульд харшлахгүй арга хэрэгслээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулна.

6.2.Хуульч нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, шударга ёсыг хангана.

6.3.Хуульч өөрийгөө мэргэжилтний хувьд тасралтгүй хөгжүүлнэ.

6.4.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хараат бус байна.

6.5.Хуульч мэргэжлийн үйл ажиллагаандаа бодитой хандана.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТ

 

7 дугаар зүйл.Хуульчийн мэргэжлийн шалгалт

7.1.Хуульчийн мэргэжлийн шалгалт /цаашид “хуульчийн шалгалт” гэх/-ын зорилго нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх авахыг хүссэн этгээдийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн эсэхийг тогтооход чиглэнэ.

            7.2.Хуульчийн шалгалт зохион байгуулах үйл ажиллагаанд тэгш эрх, шударга ёсыг хангах, ил тод байх, хууль дээдлэх, олон нийтийн итгэлийг даах, хараат бус байх зарчмыг баримтална.

 

8 дугаар зүйл.Хуульчийн шалгалтын комисс

8.1.Энэ хуулийн 52 дугаар зүйлд заасан Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос байгуулагдсан Хуульчийн шалгалтын комисс /цаашид “Шалгалтын комисс” гэх/ хуульчийн шалгалтыг зохион байгуулна.

8.2.Шалгалтын комисст шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн хорооны болон хуульч профессоруудын төлөөлөл орно.

9 дүгээр зүйл.Хуульчийн шалгалтад орох эрх

9.1.Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй.

9.2.Гадаад улсын хууль зүйн сургуулийг төгссөн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох журмыг Хуульчдын холбоо батална.

10 дугаар зүйл.Хуульчийн шалгалтад орох тухай өргөдөл гаргах

10.1.Энэ хуулийн 9.1-д заасан шаардлагыг хангасан этгээд хуульчийн шалгалтад орох тухай өргөдлөө шалгалтын комисст гаргана.

10.2.Шалгалтын комисс энэ хуулийн 14.4-т заасан хугацаанд өргөдөл хүлээн авна.

10.3.Хуульчийн шалгалтад орохыг хүссэн өргөдөлд дор дурдсан баримт бичгийг хавсаргана:

10.3.1.Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүний хувьд гадаад улсын паспорт болон түүнийг орлох хууль ёсны баримт бичгийн хуулбар;

10.3.2.хуульч мэргэжлийн боловсролын дипломын хуулбар;

10.3.3.мэргэжлийн дадлагын тухай тодорхойлолт;

10.3.4.Хуульчдын холбооноос баталсан өргөдөл гаргагчийн маягтын дагуу бөглөсөн биеийн байцаалт.

10.4.Шалгалтын комисс нь хуульчийншалгалтад орох тухай өргөдөл, биеийн байцаалтын үнэн зөв байдлыг шалгах зорилгоор шаардлагатай баримт бичиг, мэдээ, мэдээллийг гаргуулахаар байгууллага, албан тушаалтанд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд өргөдөлд хавсаргасан баримт бичгийн хуулбарыг эх хувьтай нь тулган үзэж баталгаажуулна.

11 дүгээр зүйл.Хуульчийн мэргэжлийн дадлага

11.1.Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан Хуульчийн мэргэжлийн дадлага гэдэгт дараах ажил, албан тушаал хамаарна:

11.1.1.шүүгч, прокурор, өмгөөлөгчийн туслах;

11.1.2.Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслах;

11.1.3.төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн хуулийн зөвлөх, хуулийн асуудал хариуцсан ажилтан;

11.1.4.хууль зүйн сургуулийн багш, туслах багш, төрийн болон төрийн бус байгууллагын эрх зүйн судалгааны ажилтан.

11.2.Энэ хуулийн 11.1-д зааснаас гадна өмгөөллийн үйлчилгээ болон хууль зүйн туслалцаа үзүүлэхэд туслах ажлыг цагаар болон гэрээгээр гүйцэтгэснийг багц цагт шилжүүлж мэргэжлийн дадлагад тооцно.

11.3.Энэ хуулийн 11.2-т заасан мэргэжлийн дадлагад тооцох болон гадаад улсад мэргэжлийн дадлага хийх журмыг Хуульчдын холбоо батална.

12 дугаар зүйл.Хуульчдын холбоо өргөдлийг шийдвэрлэх

12.1.Энэ хуулийн 12.2-т зааснаас бусад тохиолдолд өргөдөл гаргагчид хуульчийн шалгалтад орох зөвшөөрлийг жагсаалтаар баталгаажуулж, нийтэд мэдээлнэ.

12.2.Дор дурдсан үндэслэл байвал Шалгалтын комисс хуульчийн шалгалтад оруулахаас татгалзана:

12.2.1.өргөдөл гаргагч энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй;

12.2.2.энэ хуулийн 10.3-т заасан баримт бичгийг дутуу, эсхүл хуурамчаар бүрдүүлсэн;

12.2.3.хуульчийн шалгалтын товд заасан хугацаанд бүртгүүлээгүй;

12.2.4.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаатай хүчингүй болгосон шийтгэлийн хугацаа дуусаагүй.

13 дугаар зүйл.Хуульчийн шалгалтад оруулахаас татгалзсан

                                    шийдвэртэй холбогдуулан гомдол гаргах журам

13.1.Өргөдөл гаргагч нь хуульчийн шалгалтад оруулахаас татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шалгалт эхлэхээс 14-өөс доошгүй хоногийн өмнө Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд гомдол гаргаж болно.

13.2.Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо хуульчийн шалгалт эхлэхээс гурваас доошгүй хоногийн өмнө гомдлыг эцэслэн шийдвэрлэнэ.

14 дүгээр зүйл.Хуульчийн шалгалт явуулах газар, хугацаа

14.1.Хуульчдын холбоо хуульчийн шалгалтыг жилд нэг удаа товлон зарлаж, бүсчлэн зохион байгуулна.

14.2.Хуульчийн шалгалтын товыг уг шалгалт эхлэхээс 75-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.

14.3.Хуульчийн шалгалтын товд шалгалтын хуваарь, бүртгэх журам, шалгалт авах газар, хугацаа, шалгалтын дарааллыг заана.

14.4.Хуульчийн шалгалтад оролцогчийг бүртгэх ажиллагаа шалгалтын товыг зарласан өдрөөс эхэлж, шалгалт эхлэхээс 30 хоногийн өмнө дууссан байна.

15 дугаар зүйл.Хуульчийн шалгалтын даалгавар

15.1.Шалгалтын комисс хуульчийн шалгалтын даалгаврын нууцлалыг шалгалт эхлэх хүртэл, түүний хариултын нууцлалыг шалгалт дуусах хүртэл хамгаална.

15.2.Хуульчийн шалгалтын даалгаврын гүйцэтгэлийг тоогоор дугаарлах бөгөөд дугаартай холбогдох шалгалтад оролцогчийн нэр нууцлагдсан байна.

15.3.Бодлогын шалгалтын даалгаврын гүйцэтгэлийг гурваас доошгүй шалгагчийн бүрэлдэхүүнтэйгээр дүгнэж, дүнг тэдгээрээс өгсөн үнэлгээний дунджаар гаргана.

16 дугаар зүйл.Хуульчийн шалгалт авах журам

16.1.Хуульчийн шалгалт нь эрх зүйн ерөнхий мэдлэгийг сорьсон сорилгын болон эрх зүйн салбарын хүрээнд тодорхой тохиолдлыг хууль хэрэглэж шийдвэрлэх бодлогын шалгалтын хэлбэрээр явагдана.

16.2.Хуульчийн шалгалтын үргэлжлэх нийт хугацаа гурав хоног байна.

16.3.Хуульчийн шалгалтад оролцогч сорилгын шалгалтын нийт онооны 60 ба түүнээс дээш хувийг авсан бол бодлогын шалгалтад орох эрхтэй болно.

16.4.Сорилгын болон бодлогын шалгалтад авсан нийлбэр дүн нь хуульчийн шалгалтын нийт онооны 70 ба түүнээс дээш хувьд хүрсэн бол хуульчийн шалгалтад тэнцсэнд тооцно.

16.5.Шалгалтын комисс хуульчийн шалгалтын нэгдсэн дүнг шалгалт дууссанаас хойш ажлын таван өдөрт багтаан шалгалтад оролцогчдын нэрсийн жагсаалтад харгалзах тоон дугаараар гаргаж, нийтэд мэдээлнэ.

16.6.Хуульчийн шалгалттай холбогдох бусад асуудлыг Хуульчдын холбооноос баталсан журмаар зохицуулна.

17 дугаар зүйл.Хуульчийн шалгалтад тэнцсэн тухай батламж олгох

17.1.Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо хуульчийн шалгалт дууссанаас хойш 30 хоногийн дотор уг шалгалтад тэнцсэн этгээдэд батламж олгоно.

18 дугаар зүйл.Хуульчийн шалгалтад дахин орох

 

Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2012оны 05сарын22өдөр                                                          Төрийн ордон, Улаанбаатар хот

 

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТУХАЙ

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь эрх зүйн маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгчтэйгээр шийдвэрлэх эрх зүйн үндсийг тогтоох, эвлэрүүлэн зуучлалыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

/Энэ хэсэгт 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль тогтоомж

2.1.Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Иргэний хууль[2], Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай[3], Гэр бүлийн тухай[4], Хөдөлмөрийн тухай[5], Арбитрын тухай[6], Шүүхийн тухай[7], Шүүхийн захиргааны тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Иргэний эрх зүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан болон гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэнэ.

3.2.Энэ хуулийн 3.1-д зааснаас бусад харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд хэрэглэж болно.

3.3.Эвлэрүүлэн зуучлалыг шүүхэд иргэний хэрэг, арбитрт маргаан үүсгэснээс хойш хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэж болно.

3.4.Энэ хуулийн 3.1-д заасан харилцаанаас үүссэн маргаан нь эвлэрүүлэн зуучлалд оролцоогүй гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг, эсхүл нийтийн ашиг сонирхлыг хөндөхөөр бол эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэж болохгүй.

3.5.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн зохицуулалт эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэггүйгээр зохигчид сайн дурын үндсэн дээр маргаанаа шийдвэрлэх, түүнчлэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүгчийн үйл ажиллагаанд хамаарахгүй.

3.6.Арбитр маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд эвлэрүүлэн зуучлагч оролцуулах эсэхийг журмаараа тогтоож болно.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.”эвлэрүүлэн зуучлал” гэж талуудын хооронд үүссэн маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэхэд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу дэмжлэг үзүүлэх эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагааг;

4.1.2.”талууд” гэж эвлэрүүлэн зуучлах журмаар энэ хуулийн 3.1-д заасан маргааныг зохицуулах хүсэлт гаргасан иргэн буюу хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээдийг, түүнчлэн шүүх эвлэрүүлэн зуучлалыг зохистой гэж үзэж санал болгосныг зөвшөөрснөөр эвлэрүүлэн зуучлалд оролцох болсон зохигчийг;

/Энэ заалтад 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.1.3.”эвлэрүүлэн зуучлагч” гэж тухайн маргаанд зуучлуулахаар талуудын сонгосон буюу зөвшөөрсөн, маргааны талаар шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий мэргэшсэн этгээдийг;

4.1.4.”эвлэрлийн гэрээ” гэж маргаан буюу тодорхой санал зөрөлдөөнтэй асуудалд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсны үр дүнд талуудын хооронд бичгээр хийсэн хэлцлийг.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГАА

 

5 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зорилго,

үндсэн зарчим

5.1.Эвлэрүүлэн зуучлалын зорилго нь талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэхүйц шийдлийг олоход нь зуучлагч дэмжлэг үзүүлж, тэдгээрийн хоорондын харилцааны зөрчил, маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал багатай зохицуулахад оршино.

5.2.Эвлэрүүлэн зуучлалыг дараах зарчимд үндэслэн явуулна:

5.2.1.талуудын сайн дурын үндсэн дээр хэрэгжих;

5.2.2.эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогчдыннууцыг хадгалах;

5.2.3.эвлэрүүлэн зуучлагч төвийг сахисан байр суурьтай байх;

5.2.4.эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд талууд тэгш эрхтэй оролцох.

6 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлах журмаар маргаан шийдвэрлэх харьяалал

6.1.Талууд маргаанаа эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид, эсхүл энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан эвлэрүүлэн зуучлагчид гаргана.

6.2.Шүүх маргалдагч талуудад эвлэрүүлэн зуучлалын талаарх мэдээллийг бүрэн өгч, шүүхэд иргэний хэрэг үүсгэхээс өмнө болон хойно, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шат бүрд талуудыг эвлэрэх боломжоор хангаж, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах талаар сануулах үүрэгтэй.

6.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ.

6.4.Талууд маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлэхээр гэрээндээ хэлэлцэн тохиролцсон бол шүүхийн бус аргаар урьдчилан шийдвэрлэх журам тогтоосон гэж үзнэ.

6.5.Энэ хуулийн 6.3, 6.4-т заасан журмыг зөрчиж нэхэмжлэл гаргасан бол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-т заасны дагуу уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.

7 дугаар зүйл.Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч

7.1.Анхан шатны шүүх дээр орон тооны болон орон тооны бус эвлэрүүлэн зуучлагч ажиллана.

/Энэ хэсэгт 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

7.2.Энэ хуулийн 7.1-д заасан эвлэрүүлэн зуучлагчийн үйл ажиллагааны зохион байгуулалт, хүний нөөцийн удирдлагыг Шүүхийн ерөнхий зөвлөл болон тухайн шүүхийн тамгын газар хариуцаж, холбогдох төсвийг тухайн шүүхийн төсвөөс гаргана.

8 дугаар зүйл.Төрийн болон төрийн бус байгууллага дахь эвлэрүүлэн зуучлагч

8.1.Төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу тухайн салбарын эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэх эвлэрүүлэн зуучлагчийг ажиллуулж болно.

8.2.Энэ хуулийн 8.1-д заасан зуучлагчаар дээд боловсролтой, эвлэрүүлэн зуучлагчийн сургалтад хамрагдан эрхийн гэрчилгээ авсан,тухайн чиглэлийн асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах эвлэрүүлэн зуучлагчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн мэргэшсэн эвлэрүүлэн зуучлагчийг ажиллуулна.

9 дүгээр зүйл.Эвлэрүүлэн зуучлагчид тавигдах шаардлага

9.1.Энэ хуулийн 7, 8 дугаар зүйлд заасан эвлэрүүлэн зуучлагчид дараах шаардлага тавигдана:

9.1.1.эрх зүйн бүрэн чадамжтай байх;

9.1.2.дээд боловсролтой байх;

9.1.3.эвлэрүүлэн зуучлагчийн сургалтад хамрагдан эрхийн гэрчилгээ авсан байх;

9.1.4.эрх бүхий байгууллагын эвлэрүүлэн зуучлагчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байх;

9.1.5.ял шийтгэлгүй байх.

9.2.Эвлэрүүлэн зуучлагч нь үйл ажиллагаандаа энэ хуулийн 10.1-д заасан Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлөөс баталсан ёс зүйн дүрэм болон бусад журмыг баримтлан ажиллана.

10 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл

10.1.Шүүхийн ерөнхий зөвлөл нь эвлэрүүлэн зуучлагчийг сонгон шалгаруулах, гэрчилгээ олгох, бэлтгэх, давтан сургах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий орон тооны бус Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ -ийгбайгуулна.

10.2.Зөвлөл нь шүүгч, өмгөөлөгч, судлаач зэрэг таван хүний бүрэлдэхүүнтэй байна.

10.3.Шүүхийн ерөнхий зөвлөл нь эвлэрүүлэн зуучлагчид гаргах өргөдөл, эвлэрлийн гэрээний болон мэдэгдэх хуудасны загварыг батална.

11 дүгээр зүйл.Зөвлөлийн бүрэн эрх

11.1.Зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.1.1.эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журам, дүрэм, эвлэрүүлэн зуучлагчийн зардал, ажлын хөлс, урамшууллын журам, эвлэрүүлэн зуучлагчийн ёс зүйн дүрэм, ажлын байрны стандартыг боловсруулах, батлах, хэрэгжилтэд хяналт тавих;

11.1.2.эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгэх, давтан сургах сургалтын хөтөлбөрийг боловсруулах, сургалт зохион байгуулах;

11.1.3.эвлэрүүлэн зуучлагчийг сонгон шалгаруулах, эрхийн гэрчилгээ олгох;

11.1.4.эвлэрүүлэн зуучлагчийг бүртгэх, нэрсийн жагсаалтыг олон нийтэд нээлттэй зарлах ажлыг зохион байгуулах;

11.1.5.эвлэрүүлэн зуучлагчийн эрхийг түдгэлзүүлэх, хасах, гэрчилгээг хүчингүй болгох, нэрсийн жагсаалтаас хасах;

11.1.6.Зөвлөлийн хуралдааны дэгийг тогтоох.

11.2.Зөвлөл нь зуучлагчийн нэрсийг анхан шатны шүүх, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоонд санал болгоно.

11.3.Зөвлөлийн санал болгосон эвлэрүүлэн зуучлагчийн нэрсийн жагсаалтаас энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан байгууллага болон Шүүхийн ерөнхий зөвлөл эвлэрүүлэн зуучлагчийг сонгон бүртгэж, тэднийг холбогдох журмын дагуу ажиллах нөхцөл, боломжоор хангаж ажиллана.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААНЫ ОРОЛЦОГЧ

 

12 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны оролцогч

12.1.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны оролцогч нь маргааны талууд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээд болон бусад этгээд байна.

/Энэ хэсэгт 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

12.2.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хоёр ба, түүнээс дээш тал, нэг буюу хэд хэдэн зуучлагч оролцож болно.

12.3.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд талууд биечлэн, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцоно.

12.4.Хуульд өөрөөр заагаагүй бол эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад талууд харилцан зөвшилцсөний үндсэн дээр өмгөөлөгч, орчуулагч, хэлмэрч болон бусад этгээдийн туслалцаа авч болно.

13 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч

талуудын эрх, үүрэг

13.1.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч талууд дараах эрх эдэлнэ:

13.1.1.эвлэрүүлэн зуучлах журмаар маргаанаа зохицуулах талаар өөрийн хүсэл зоригийг аливаа дарамт, шахалтгүйгээр чөлөөтэй илэрхийлэх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар маргаанаа шийдвэрлүүлэхийг зөвшөөрөх, татгалзах;

13.1.2.тохиролцох асуудлын хүрээг чөлөөтэй сонгох, эвлэрэх, шаардлага болон нэхэмжлэлээсээ татгалзах, хүлээн зөвшөөрөх, биелүүлэх;

13.1.3.эвлэрүүлэн зуучлагчийг зөвшөөрөх, татгалзах, сонгох талаар хүсэлт гаргах;

13.1.4.эвлэрүүлэн зуучлах ажиллагааны арга, хэлбэрийг сонгох, уг ажиллагаанд байр сууриа тодорхойлох, хамгаалах, мэдээлэл авах, маргаанд холбогдох баримт сэлтийг гаргаж өгөх, маргааныг зохицуулах тохиролцооны нөхцөлийг үнэлэх;

13.1.5.эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үйл явц, түүний үр дагавар, эвлэрлийн гэрээндгарын үсэг зурснаас үүсэх үр дагаврын талаар мэдээлэл авах;

13.1.6.эвлэрлийн гэрээг сайн дураар биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврын талаар мэдээлэл авах;

13.1.7.эвлэрүүлэн зуучлалын аль ч үед уг ажиллагаанаас татгалзах;

13.1.8.эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурах;

13.1.9.эвлэрүүлэн зуучлал амжилтгүй болсон тохиолдолд, эсхүл энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээний талаар шүүхэд нэхэмжлэл гаргах;

13.1.10.хуульд заасан бусад эрх.

13.2.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч талууд дараах үүрэг хүлээнэ:

13.2.1.эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурсан тохиолдолд уг гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар, шударгаар гүйцэтгэх;

 

Монгол улсыг шүүхийн тухай хууль

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2012оны03сарын07өдөр                               Төрийн ордон,                                      Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

 

1.1.Энэ хуулийн зорилт нь шүүхийн тогтолцоо,зохион байгуулалт, бүрэн эрх, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгааг тогтоохтойхолбогдсонхарилцаагзохицуулахад оршино.

 

2 дугаар зүйл.Шүүхийн тухай хууль тогтоомж

2.1.Шүүхийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1],энэ хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухайхууль эдгээр хуультайнийцүүлэн гаргасанбусадхууль тогтоомжоос бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

 

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

 

3.1.1.“шүүх” гэжМонгол УлсынҮндсэн хууль болон энэ хуульдзаасны дагуу байгуулагданхэрэг,маргааныг хянан шийдвэрлэж, заавал биелүүлэхшийдвэр гаргадаг шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг;

 

3.1.2.”дагнасан шүүх”гэжэрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслахажлынтөрлөөр дагнан байгуулагдсаншүүхийг.

 

4 дүгээр зүйл.Шүүхийн эрхэм зорилго

 

4.1.Шүүхньдараахэрхэм зорилготой:

 

4.1.1.хүний эрх, эрх чөлөөгхамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох;

4.1.2.Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал,Үндсэн хуульт байгууллыг хамгаалах;

 

4.1.3.хууль дээдлэх,шударгаёс,ардчилсан ёсыг бэхжүүлэх;

4.1.4.хэрэг,маргааныгхянан шийдвэрлэхзамааргэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх,иргэнийэрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх.

4.2.Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмтхэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож болохгүй.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРЧИМ

5 дугаарзүйл.Шүүхийн тогтолцооны нэгдмэл байдал

5.1.Шүүхийн тогтолцоо нь нэгдмэл байх бөгөөд шүүх зохион байгуулалтын хувьд бие даасан байна.

 

5.2.Шүүхийн тогтолцоо, зохион байгуулалтыг Монгол УлсынҮндсэн хууль /цаашид “Үндсэн хууль” гэх/ болонэнэ хуулиар тогтоох замаар шүүхийн тогтолцооны нэгдмэл байдлыг хангана.

 

5.3.Монгол Улсад шүүх эрх мэдлийггагцхүү Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулагдсан шүүх хэрэгжүүлнэ.

 

5.4.Аливаа шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.

 

6 дугаар зүйл.Шүүхийн бие даасан байдал

 

6.1.Шүүх нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас бие даасан байх бөгөөд шүүх эрх мэдлийг аливаа байгууллага, этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ.

 

6.2.Шүүхийн бие даасан байдлын зарчмыг алдагдуулсан, дордуулсанхууль тогтоомж болон захиргааныакт гаргахыг хориглоно.

 

6.3.Бүх шатнышүүхийн Ерөнхий шүүгчбүрэн эрхээ хэрэгжүүлэхдээшүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, энэхүү ажиллагаатай холбоотой заавар өгөх, удирдамжаар хангах,шүүгчид тодорхой хэрэг, маргааныг нэр заан хуваарилах зэргээр шүүгчийн хараат бус байдалд халдахыг хориглоно.

 

6.4.Шүүх бие даасан төсөвтэй байх бөгөөд шүүхээс үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах нөхцөлийг төр хангана.

 

6.5.Шүүхөөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөдтэдгээрийнүйл ажиллагаатай холбогдсон харилцаагхуулиар зохицуулна.

 

6.6.Шүүх нь шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхэд туслах үүрэг бүхийшүүхийн ажилтантай байх бөгөөд шүүхийн ажилтны эрх зүйн байдлыгхуулиар тогтооно.

 

6.7.Бүх шатны шүүхийн шүүгчийн орон тоо хүрэлцэхүйц хэмжээнд байна.

 

6.8.Шүүхсоёмбо, өөрийн нэр (дугаар) бүхий тамга, тогтоосонзагвараарүйлдсэн тэмдэгтэй байна.

 

6.9.Шүүхалбан бичгийн болоншүүхийншийдвэрийн хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөдалбан хэрэг хөтлөхжурамтай байна.

 

7дугаар зүйл.Шүүх хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах

7.1.Хууль дээдлэхньшүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.

 

7.2.Шүүхээр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдсон харилцааг гагцхүү хуулиар зохицуулна.

 

7.3.Шүүх хүчин төгөлдөр болсон,албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ.

7.4.Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль,Монгол Улсынолон улсын гэрээнь Үндсэн хуульд нийцээгүй гэж шүүхүзвэлтухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж,уг хууль, Монгол Улсын олон улсын гэрээний талаархсаналаа Улсын дээд шүүхэдгаргана.

 

7.5.Улсын дээд шүүх энэ хуулийн 7.4-т заасан саналыг хэлэлцэж үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргана.

8дугаар зүйл.Шүүхийн үйл ажиллагаанээлттэй, ил тод байх

 

8.1.Шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байна.

 

8.2.Шүүх хуралдааныгхуульд тусгайлан зааснаас бусадтохиолдолднээлттэй явуулна.

 

8.3.Шүүх хуралдааныг нээлттэй явуулах нөхцөл, шаардлагыг хангасан шүүх хуралдааны танхимын зохион байгуулалт, стандартыгШүүхийн ерөнхий зөвлөл баталж, мөрдүүлнэ.

8.4.Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээил тод байдал, шудрага ёс, олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоориргэдийн төлөөлөгчийгхуульд заасан журмын дагууоролцуулах бөгөөдиргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно.

/Энэ хэсэгт 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

8.5.Шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулж архивт хадгална.

 

8.6.Шүүх бүр өөрийн цахим хуудастай байж, шийдвэр, үйл ажиллагаагаа нийтэд тогтмол мэдээлж байна.

 

8.7.Шүүх хэрэг, маргааныг хэрхэн шийдвэрлэсэн тухайтөр, хувь хүн, хуулийн этгээдийн хуулиар хамгаалагдсан нууцад хамаарахгүй мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээролоннийтэд мэдээлж байна.

 

9дүгээр зүйл.Мэтгэлцэх зарчим

9.1.Шүүн таслах ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээрявуулна.

 

9.2.Шүүх шүүн таслах ажиллагаанымэтгэлцэх зарчмыг хангахдаашүүх хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон улсыняллагчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно.

9.3.Шүүх хуралдааны үеэр мэтгэлцэх журмыг хэрэг, маргааныгхянан шийдвэрлэх холбогдох хуулиар зохицуулна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХ

10 дугаар зүйл. Шүүхийнтогтолцоо

10.1.Шүүхийнүндсэнтогтолцоо нь Улсын дээд шүүх/хяналтын шатны шүүх/, аймаг, нийслэлийн шүүх/давж заалдах шатны шүүх/, сум буюу сум дундын, дүүргийн шүүх/анхан шатны шүүх/-ээс бүрдэнэ.

 

10.2.Улсын дээд шүүхээс бусад шүүхийгнутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзанзасаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулна.

 

11дүгээр зүйл.Шүүх байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах

11.1.Монгол УлсадшүүхийгҮндсэн хууль болон энэ хуульд заасан журмындагуузөвхөнхуулиарбайгуулж, өөрчлөн байгуулж, татан буулгана.

 

11.2.Улсын дээд шүүхийг Үндсэн хуульд заасан журмын дагуубайгуулна.

 

11.3.Улсындээд шүүхээс бусад шүүхийгбайгуулах,өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөл Засгийн газартайзөвшилцөнсанал болгосноорМонгол Улсын Ерөнхийлөгч/цаашид “Ерөнхийлөгч” гэх/ Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

 

12дугаар зүйл.Шүүхийн бүрэлдэхүүн

12.1.Бүх шатнышүүх нь Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.

 

12.2.Шүүхийгтухайн шүүхийнЕрөнхий шүүгч тэргүүлнэ.

 

12.3.Үндсэн хууль, Шүүгчийн эрх зүйн байдлынтухайхуульд заасныдагууУлсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно.

 

12.4.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн, танхимын тэргүүнийг тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн тус тус өргөн мэдүүлснээр Ерөнхийлөгч гурван жилийн хугацаагаар томилж, тухайн шүүхэд нэг удаа улируулан томилж болно.

/Энэ хэсгийг 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

12.5.Ерөнхий шүүгч, танхимын тэргүүний тусгайлсан бүрэн эрхийг энэ хуулиар, шүүгчийннийтлэгбүрэн эрхийгШүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар, шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхтэйхолбогдсон тодорхой бүрэн эрхийг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх холбогдох хуулиар тус тус зохицуулна.

 

12.6.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн түр эзгүйд түүнийг тухайн шүүхэд хамгийн олон жил шүүгчээр ажиллаж байгаа танхимын тэргүүн, бусад шүүхийн Ерөнхий шүүгчийн түр эзгүйд түүнийг тухайн шүүхэд хамгийн олон жил шүүгчээр ажиллаж байгаа шүүгч тус тус орлоно.

13 дугаар зүйл.Ерөнхий шүүгчийн бүрэн эрх

 

13.1.Ерөнхий шүүгч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

13.1.1.тухайн шүүхийгдотоод, гадаад харилцаандтөлөөлөх;

13.1.2.энэ хуулийн 25.1-д заасан шүүгчдийн зөвлөгөөнийг товлон зарлах, хуралдуулах, удирдах, гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

13.1.3.шүүх хуралдааныг даргалах, шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах;

 

13.1.4.иргэдийг хүлээн авах ажлыг хуулийн дагуу зохион байгуулах;

 

13.1.5.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах.

13.2.Ерөнхий шүүгч эрх хэмжээнийхээ асуудлаар захирамж гаргана.

14 дүгээр зүйл.Танхимын тэргүүний бүрэн эрх

14.1.Танхимын тэргүүндараах бүрэн эрхийгхэрэгжүүлнэ:

 

14.1.1.танхимыг тэргүүлж, танхимын шүүгч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын ажлыг удирдан зохицуулах;

 

14.1.2.танхимын эрхэлсэн шүүн таслах ажлын төрлөөр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;

 

14.1.3.хуульд заасан журмын дагуушүүх хуралдааныг даргалах;

14.1.4. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2-т заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх;

/Энэ заалтад 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

14.2.Танхимын тэргүүнэрх хэмжээнийхээ асуудлаар захирамж гаргана.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ

15дугаар зүйл.Улсындээд шүүх

 

15.1.Улсындээд шүүх ньМонгол Улсын шүүхийн дээд байгууллагабөгөөд хяналтын шатны шүүх мөн.

15.2.Улсындээд шүүхньшүүн таслах ажлын төрлөөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх иргэн, эрүү, захиргааны хэргийн дагнасан танхимтай байна.

16дугаар зүйл.Улсын дээд шүүхийн бүрэлдэхүүн

16.1.Улсындээд шүүхньЕрөнхий шүүгч,хорин дөрвөөсдоошгүй шүүгчээс бүрдэнэ.

 

16.2.Улсын дээд шүүхийн шүүгч энэ хуулийн 15.2-т заасан танхимын аль нэгд харьяалагдах бөгөөд түүнийгхэрэг, маргааныг хянан шийдвэрлэхөөр танхимыншүүн таслах ажиллагаанд оролцуулахыг хориглоно.

 

17дугаар зүйл.Улсындээд шүүхийн бүрэн эрх

17.1.Улсындээд шүүхньдавж заалдах шатнышүүхийн иргэн, эрүү, захиргааны хэргийн магадлалтай холбогдуулан гаргасан эрх зүйн маргааныг талуудын гомдол, Улсын ерөнхий прокурорын эсэргүүцлийн үндсэн дээрхяналтынжурмаархянан шийдвэрлэнэ.

 

17.2.Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. Хяналтын шатны шүүхийн тогтоолд үг, үсэг, тооны зэрэг техникийн шинжтэй алдаа гарсан бол танхимын шүүх бүрэлдэхүүн хуралдаж, залруулга хийж болно.

/Энэ хэсэгт 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 

17.3.Улсындээд шүүхэнэ хуулийн 17.1-д заасан бүрэн эрхээс гаднадараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

17.3.1.Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх;

 

17.3.2.шүүхийн шийдвэр, практикт үндэслэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналаахууль санаачлагчид уламжлах;

 

17.3.3.энэ хуулийн 15.2-т заасан танхимыгбайгуулах;

/Энэ заалтад 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

17.3.4.хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Үндсэн хуулийн цэц, Улсынерөнхий прокуророосшилжүүлсэн асуудлыгхянаншийдвэрлэх;

 

17.3.5.энэ хуулийн7.4-т заасан саналыг хэлэлцэж үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах;

 

17.3.6.энэ хуулийн 7.4, 17.3.4-т заасан болон бусад хуульд заасан асуудлыг хуралдаанаар шийдвэрлэх;

/Энэ заалтыг 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

 

17.3.7.хуульдзаасан бусад бүрэн эрх.

/Энэ заалтын дугаарт 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

18дугаарзүйл.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийнбүрэн эрх

18.1.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчнь энэ хуулийн 13.1-д зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

18.1.1.танхимын тэргүүний ажлыг удирдан зохицуулах;

18.1.2.хэргийн харьяаллын талаар шүүх болон танхим хооронд гарсан маргааныг шийдвэрлэх;

 

18.1.3.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2-тзаасан бүрэн эрх;

/Энэ заалтад 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

18.2.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч ньУлсын дээд шүүхийн шүүн таслах ажиллагаанд танхим харгалзахгүй оролцоно.

 

ТАВДУГААР БҮЛЭГ

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ

19дүгээрзүйл.Давж заалдах шатны шүүх

19.1.Давж заалдах шатны шүүхийг шүүн таслах ажлын төрлөөс хамаарандор дурдсанаар дагнан байгуулна:

 

19.1.1.аймаг,нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх;

 

19.1.2.аймаг,нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх;

 

19.1.3.захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх.

 

19.2.Давж заалдахшатнышүүх”аймаг, нийслэлийндавж заалдахшатны… дугаар/дүгээршүүх” гэсэн улсын хэмжээний нэгдсэн дэс дугаартайбайхбөгөөд энэ нь түүний албанёсны нэр, хаяг болно.

 

19.3.Давж заалдах шатны шүүхэнэ хуулийн22.3-тзаасан танхимтай байж болно.

 

20 дугаарзүйл.Давж заалдах шатны шүүхийн бүрэн эрх

 

20.1.Давж заалдах шатнышүүхдараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

20.1.1.анханшатнышүүхийн шийдвэрийг талуудын гаргасан гомдол, прокурорын эсэргүүцлийн үндсэн дээр давж заалдах журмаархянан шийдвэрлэх;

 

20.1.2.хуулиартусгайланхарьяалуулсан хэрэг, маргааныг анхан шатны журмаархянан шийдвэрлэх;

20.1.3.давж заалдах шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны шүүхийн практикт үндэслэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналаа Улсын дээд шүүхэд уламжлах;

 

20.1.4.хуульдзаасан бусад бүрэн эрх.

 

21 дүгээрзүйл.Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн

бүрэн эрх

21.1.Давж заалдах шатнышүүхийн Ерөнхий шүүгч энэ хуулийн 13.1-дзааснаас гаднадараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

21.1.1.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2-т заасан бүрэн эрх;

/Энэ заалтад 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

21.1.2.энэ хуулийн 20.1.1-д заасны дагуу хэрэг, маргааныгдавж заалдахжурмаар шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж,томилсон шийдвэрийг албажуулах;

/Энэ заалтад 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

21.1.3.шүүн таслах ажлын чиглэлээртодорхой хэргийн харьяаллын талааранхан шатнышүүхийн хооронд гарсан маргааныг хянажзохиххарьяаллыгтогтоох;

21.1.4. хуульдзаасан бусад бүрэн эрх.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

АНХАН ШАТНЫ ШҮҮХ

22 дугаар зүйл.Анхан шатнышүүх

22.1.Анхан шатны шүүхийнтогтолцоо нь дараах бүтэцтэй байна:

 

22.1.1.дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх;

22.1.2.дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

22.1.3.захиргааны хэргийн анхан шатны шүүх;

22.1.4.сум буюу сум дундын шүүх.

 

22.2.Сум буюу сум дундын шүүхийг шүүн таслах ажлын төрлөөрдагнанбайгуулж болно.

 

22.3.Анхан шатны шүүхтодорхой хэрэг,маргааны төрлөөр насанд хүрээгүй хүмүүсийн хэргийн, гэр бүлийн, хөдөлмөрийн маргааны зэрэг танхимтай байж болно.

 

22.4.Энэ хуулийн22.3-т заасан танхимыгШүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор Улсын дээд шүүх тухайн шүүхийнЕрөнхий шүүгчтэй зөвшилцөн байгуулна.

 

22.5.Анхан шатнышүүх”анхан шатны… дугаар/дүгээршүүх” гэсэнулсын хэмжээний нэгдсэн дэс дугаартайбайхбөгөөд энэ нь түүний албанёсны нэр, хаяг болно.

22.6.Анхан шатны шүүх нь шүүн таслах ажлыг иргэдэд ойртуулах зорилгоор нүүдэллэн ажиллаж болох бөгөөд ийнхүү ажиллах нийтлэг журмыгШүүхийн ерөнхий зөвлөл батална.

 

23дугаар зүйл.Анхан шатны шүүхийн бүрэн эрх

23.1.Анхан шатны шүүх дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

23.1.1.хуулиар харьяалуулсан эрүүгийн болонзахиргааны хэрэг, эрх зүйнмаргааныганханшатныжурмаархянан шийдвэрлэх;

 

23.1.2.анхан шатны шүүхийншүүн таслах ажиллагааны практикт үндэслэн хууль тогтоомжийгболовсронгуй болгох тухай саналаа Улсын дээд шүүхэд уламжлах;

 

23.1.3.хуульд заасан бусад бүрэн эрх.

 

24 дүгээрзүйл.Анхан шатнышүүхийн Ерөнхий шүүгчийн

бүрэн эрх

 

24.1.Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч нь энэ хуулийн 13.1-дзааснаасгаднадараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

24.1.1.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10.2-т заасан бүрэн эрх;

 

24.1.2.энэ хуулийн 20.1.2-тзаасны дагуу хэрэг, маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж,томилсон шийдвэрийг албажуулах;

 

24.1.3.хуульдзаасан бусад бүрэн эрх.

 

25дугаар зүйл.Шүүгчдийн зөвлөгөөн

25.1.Шүүхэд тухайн шүүхийн нийт шүүгчээс бүрдсэншүүгчдийнзөвлөгөөн ажиллана.

 

25.2.Шүүгчдийн зөвлөгөөннь тогтмол хуралдаж,дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:

 

25.2.1.тодорхой хэрэг,маргааныгхянан шийдвэрлэхээс бусадшүүхийн дотоод ажлын зохион байгуулалт, журмыгшүүхийн тамгын газартай хамтрантогтоох;

25.2.2.шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох;

 

25.2.3.хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгчийг болон шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэх хэрэгт оролцох шүүгчийг томилох дарааллыг тогтоох;

25.2.4.шүүгчийн мэргэжлийг дээшлүүлэх саналаа Шүүхийн ерөнхийзөвлөлд уламжлах;

 

25.2.5.Шүүхийн ерөнхий зөвлөлийнгишүүнд нэр дэвшүүлэх;

25.2.6.тухайншүүхийнЕрөнхий шүүгчид нэр дэвшүүлэх;

25.2.7.Шүүхийн ёс зүйнхорооны гишүүнднэр дэвшүүлэх;

25.2.8.хэрэг хуваарилах журмыг батлах;

/Энэ заалтыг 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

 

25.2.9. хуульд заасан бусад бүрэн эрх.

/Энэ заалтын дугаарт 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

25.3.Шүүгчдийн зөвлөгөөнийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч товлон зарлаж, удирданявуулах бөгөөд тухайн шүүхийн шүүгчдийн олонхын саналаар шүүгчдийн ээлжит бус зөвлөгөөнийг зарлан хуралдуулж болно.

 

25.4.Шүүгчдийн зөвлөгөөн хуралдааныхаа дэгийг өөрөө тогтооно.

 

25.5.Шүүгчдийн зөвлөгөөнэнэ хуулийн 25.2-т заасанасуудлыгтухайн зөвлөгөөндоролцсон шүүгчдийн олонхын саналааршийдвэрлэжтогтоол гаргах бөгөөд уг тогтоолын биелэлтийгЕрөнхий шүүгчзохион байгуулна.

 

ДОЛДУГААР БҮЛЭГ

ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БАТАЛГАА

 

26 дугаар зүйл.Шүүхийн бие даасан байдлыг хангах баталгаа

 

26.1.Шүүхийн бие даасан байдлыг хангахулс төр,хууль зүй,эдийн засгийнболон бусад баталгаа, нөхцөлийгтөрөөсхангана.

 

27 дугаар зүйл.Шүүхийнулс төр, хууль зүйнбаталгаа

 

27.1.Төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, улс төрийн нам, хуулийн этгээд,иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслахажиллагааны бүрэн эрхээхэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох,шууд болон шууд бусаарнөлөөлөхийг хориглоно.

 

27.2.Шүүгч, шүүх бүрэлдэхүүний хэрэг, маргаан шийдвэрлэхдээ гаргасан алдааны улмаас бусдад учирсан хохирлыг төр хариуцаж, улсын төсвөөс нөхөн төлнө.

 

27.3.Шүүхийг үл хүндэтгэсэн, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан, шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн, шүүгч, иргэдийн төлөөлөгч, шийдвэр гүйцэтгэгчийг гүтгэсэн гэм буруутай этгээдэдхууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэж, зөрчигдсөн эрх, нэр төрийг ньИргэний хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуусэргээнэ.

 

27.4.Шүүгчболон шүүхээс шүүн таслахажиллагааг хэрэгжүүлэхэд туслах чиг үүрэгтэй шүүхийн ажилтаннь улс төрийн нам, хөдөлгөөний гишүүн байхыг хориглоно.

28дугаар зүйл.Шүүхийн эдийн засгийн баталгаа

28.1.Бүх шатны шүүхийн шүүгчийн орон тоо ньшүүхийн бие даасан,шүүгчийн хараат бус байдлыг хангаж, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэдхүрэлцээтэйбайна.

28.2.Шүүхбие даасан төсөвтэй байх бөгөөд Монгол Улсын шүүхийнтөсөв нь улсынтөсвийн бүрэлдэхүүн хэсэг байна.

 

28.3.Шүүхийн төсөв Улсын дээд шүүхийн, аймаг, нийслэлийн шүүхийн,дагнасан шүүхийн болонШүүхийн ерөнхий зөвлөлийн төсвөөстус тусбүрдэнэ.

28.4.Шүүхийн ерөнхий зөвлөлбүх шатнышүүхийнүйл ажиллагааны болонхөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөнУлсын Их Хуралдшууд өргөнмэдүүлнэ.

 

28.5.Шүүхийнүйл ажиллагааны төсвийг өмнөх жилийнхээс бууруулахыг хориглоно.

 

28.6.Шүүх ньгадаад, дотоодынхувь хүн, хуулийн этгээдээс аливаа хэлбэрээр хандив, санхүүгийн туслалцааавахыг хориглох бөгөөд үүнд Монгол Улсын олон улсын гэрээгээр нийлүүлэх эд хөрөнгө,зээл, тусламж, олон улсын болон хүмүүнлэгийн тусламжийн төсөл, хөтөлбөрхамаарахгүй.

 

29 дүгээрзүйл.Шүүхийнзохион байгуулалтын баталгаа

29.1.Шүүхөөрийн байртай байна.

29.2.Нүүдэллэн ажиллаж байгаагаас бусад тохиолдолд шүүх хуралдааныг зөвхөн шүүх хуралдааны танхимд хийнэ.

 

29.3.Шүүх, шүүгч нь үйл ажиллагаагаа хараат бусаар явуулахад шаардагдахбайнгынболон нүүдэллэн ажиллах байр, иргэдийг хүлээн авах болон шүүх хуралдаанытанхим,тээвэр,холбоо,мэдээллийн болон тусгай зориулалтын техник хэрэгсэл, тавилга, тоног төхөөрөмж, хамгаалалтаар хангагдсан байх бөгөөд тэдгээрийнстандарт, нөхцөлийгШүүхийн ерөнхий зөвлөл тогтооно.

 

29.4.Шүүхийнбайрандшүүн таслах ажиллагаанаас өөр үйл ажиллагааявуулахыг хориглоно.

 

30 дугаар зүйл.Шүүхийнаюулгүй байдлын баталгаа

 

30.1.Шүүхийн байр төрийнхамгаалалтад байна.

30.2.Шүүх хуралдааны дэгийг сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн,шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудлагаар ирээгүй шүүгдэгч, гэрч, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгчийг эрэн сурвалжлах үүргийг цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.

30.3.Энэ хуулийн30.2-т заасан үүргийг гүйцэтгэх журмыгШүүхийн ерөнхий зөвлөлхууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэйхамтранбатална.

 

НАЙМДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

31 дүгээр зүйл.Шүүхийн шийдвэр

 

31.1.Шүүх шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана.

31.2.Шүүхийн шийдвэрийг бичих аргачлал, журмыг Улсын дээд шүүх тогтооно.

31.3.Шүүх захиргааны зөрчил,хэрэг,маргааныгхянанхэлэлцээд дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

 

31.3.1.анхан шатны шүүх шийтгэх ба цагаатгах тогтоол,шүүхийн шийдвэр, шүүгч шийтгэвэр;

 

31.3.2.давж заалдах шатны шүүх магадлал;

31.3.3.хяналтын шатны шүүх тогтоол.

 

31.4.Энэ хуулийн 31.3-т зааснаасбусад тохиолдолдхэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.

 

31.5.Шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэр гаргах ба цөөнх болсон шүүгч тусгай саналаа, хэрэв хэд хэдэн шүүгч тусгай саналтайболтэдгээрийг нэгтгэж шүүхийн шийдвэрт хавсаргана.

 

31.6.Хяналтын шатны шүүх шийдвэрээ энэ хуулийн 31.5-дзаасан тусгай саналын хамт, бусад шүүх шийдвэрээ өөрийн цахим хуудсанд байрлуулж, хэвлэн нийтэлнэ.

32 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх

32.1.Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн,үйл ажиллагаа явуулж байгаахуулийн этгээд заавалбиелүүлэхүүрэгтэй.

 

32.2.Шүүхийн шийдвэрийгхүндэтгэн үзэх шалтгаангүйгээрбиелүүлээгүйболхуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.

 

32.3.Хуулийн хүчин төгөлдөр шүүхийншийдвэрийг санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд нь зориуд саад учруулсан этгээдэдхуульдзаасан хариуцлага хүлээлгэнэ.

32.4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбогдсонхарилцаагхуулиарзохицуулна.

 

33дугаарзүйл.Хууль хүчин төгөлдөр болох

 

33.1.Энэхуулийг2013 оны 4 дүгээр сарын 15-ныөдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

/Энэ хэсэгт 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГАД.ДЭМБЭРЭЛ

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2012оны 05сарын22өдөр                                                          Төрийн ордон, Улаанбаатар хот

 

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН

ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

                                        

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь шүүх эрх мэдлийн байгууллагад ил тод, нээлттэй байх зарчмыг бэхжүүлэх, шүүн таслах ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавих тогтолцоог бий болгох зорилгоор шүүн таслах ажиллагаанд оролцож байгаа иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, түүний үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх

                          зүйн байдлын тухай хууль тогтоомж

          

2.1.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Шүүхийн тухай[2], Шүүхийн захиргааны тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай[3], Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай[4], Эрүүгийн байцаан шийтгэх хууль[5], энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН БҮРЭН

ЭРХ,ТҮҮНД ТАВИХ ШААРДЛАГА

 

3 дугаар зүйл.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн бүрэн эрх

3.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх эрүүгийн хэрэг, эрх зүйн маргаан /цаашид “хэрэг, маргаан” гэх/-ыг анхан шатны журмаар, хамтын зарчмаар хянан шийдвэрлэхдээиргэдийн төлөөлөгчийгоролцуулна.

3.2.Шүүхийн иргэдийн төлөөлөгч /цаашид “иргэдийн төлөөлөгч” гэх/ шүүгчийн дангаар шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцохгүй.

3.3.Иргэдийн төлөөлөгч хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоодараах бүрэн эрхийгхэрэгжүүлнэ:

3.3.1.хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцох;

3.3.2.хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

3.4.Шүүх бүрэлдэхүүнд орсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанаас өмнө хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн,хэрэг, маргааныг хэнээс ч хараат бусаар шийдвэрлэхээ батлан тангараглана.

3.5.Энэ хуулийн 3.4-т заасан тангаргийн журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл батална.

4 дүгээр зүйл.Иргэдийн төлөөлөгчийн үйл ажиллагаанд

                                             хориглох зүйл

4.1.Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх явцад иргэдийн төлөөлөгчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:

4.1.1.шүүх хуралдааныг орхин явах, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирэхгүй байх;

4.1.2.шүүх хуралдааны дэгийг сахин биелүүлэхгүй байх;

4.1.3.хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгчтэй уулзах;

4.1.4.хэргийн талаар нотлох баримт цуглуулах;

4.1.5.өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг задруулах;

4.1.6.хэвлэл мэдээллийн хэрэгсэлд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон хэргийн талаар мэдээлэл өгөх;

4.1.7.зөвлөлдөх тасалгаанд гаргасан санал, хэлэлцсэн асуудлыг задруулах.

4.2.Энэ хуулийн 4.1 дэх хэсэгт заасан заалтын хэрэгжилтэд Шүүхийн ерөнхий зөвлөл хяналт тавьж, зөрчсөн этгээдийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох эрхийг хасна.

5 дугаар зүйл.Иргэдийн төлөөлөгчид тавих шаардлага

5.1.Иргэдийн төлөөлөгч нь дараах шаардлага хангасан байна:

5.1.1.эрх зүйн бүрэн чадамжтай, 25 нас хүрсэн Монгол Улсын иргэн байх;

5.1.2.тухайн анхан шатны шүүхийн харьяаллын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг байх;

5.1.3.ял шийтгүүлж байгаагүй;

5.1.4.сонгогдон шалгарах үедээ эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааныхэргийн оролцогч бус байх;

5.1.5.монгол хэлээр чөлөөтэй ярьж, ойлгодог байх;

5.1.6.сүүлийн нэг жилийн хугацаанд иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцоогүй байх.

6 дугаар зүйл.Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдоход хориглох зүйл

6.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, шүүгч, шүүхийн ажилтан, прокурор, өмгөөлөгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагч, тухайн орон нутагт үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн албан хаагч, онцгой байдлын албан хаагч, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргыг иргэдийн төлөөлөгчөөр сонгон шалгаруулахыг хориглоно.

6.2.Иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулахдаа үндэс угсаа, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, боловсролоор нь ялгаварлан гадуурхахыг хориглоно.

7 дугаар зүйл.Иргэдийн төлөөлөгчийн хараат бус байдал

7.1.Шүүгч, прокурор, өмгөөлөгч, хэргийн оролцогч болон бусад этгээдийн зүгээс иргэдийн төлөөлөгчид аливаа хэлбэрээр нөлөөлөхийг хориглоно.

7.2.Энэ хуулийн 7.1-д заасан нөхцөл байдал бий болсон гэж үзсэн тохиолдолд иргэдийн төлөөлөгч Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1.2-т заасан нөлөөллийн мэдүүлэг бөглөнө.

7.3.Иргэдийн төлөөлөгчийн аюулгүй байдлыг тухайн шүүхийн тамгын газар хангана.

7.4.Энэ хуулийн 9.1-д заасны дагуу сонгон шалгаруулсан иргэдийн төлөөлөгчийн нэрсийг шүүгч, шүүхийн ажилтан шүүх хуралдаанаас өмнө задруулахыг хориглоно.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ

 

8 дугаар зүйл.Иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт

8.1.Шүүхийн ерөнхий зөвлөл иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах журам, иргэдийн төлөөлөгчийг сургалтад хамруулах нэгдсэн төлөвлөгөөг тус тус батална.

8.2.Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тухайн орон нутгийн хүн амын тоог үндэслэн баталсан жишиг тоог харгалзан иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг тухайн орон нутгийн анхан шатны шүүхийн тамгын газраас нутгийн захиргааны байгууллагатай хамтран гаргана.

8.3.Энэ хуулийн 8.2-т заасны дагуу гаргасан иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт нэг жил хүчинтэй байна.

8.4.Энэ хуулийн 8.3-т заасан хугацаа дуусахаас гурван сарын өмнө шүүхийн тамгын газар иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг шинэчлэх бэлтгэл ажлыг хийнэ.

8.5.Шүүхийн тамгын газар иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтад нэр нь орсон иргэнийг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, энэ хуулийн 13.1-д заасан мэдээллийн сан бүрдүүлнэ.

8.6.Шүүхийн ерөнхий зөвлөл иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалтыг хуралдаанаараа батална.

8.7.Шүүхийн ерөнхий зөвлөл нь иргэдийн төлөөлөгчийн оролцооны талаар судалгаа, дүн шинжилгээ, статистик мэдээг тогтмол гаргана.

9 дүгээр зүйл.Иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах

9.1.Энэ хуулийн 8.6-д заасан иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалтаас иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах ажлыг тухайн шүүхийн тамгын газар зохион байгуулна.

9.2.Шүүх энэ хуулийн 8.6-д заасан нэрсийн жагсаалтаас долоо хоног тутам 10-15 хүний нэрсийн дэд жагсаалтыг цахим хэлбэрээр тохиолдлын журмаар гарган тухайн шүүхийн тамгын газрын даргаар батлуулна.

9.3.Шүүх хуралдааны тов зарлагдмагц энэ хуулийн 9.2-т заасан дэд жагсаалтад нэр нь орсон шүүх бүрэлдэхүүнд орох нэг, нөөцөд хоёр иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаан тус бүрд сугалаагаар хуваарилна.

9.4.Шүүх хуралдаанд оролцох тухай шүүхийн мэдэгдэх хуудсыг шүүх хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон шалгарсан иргэнд хүргүүлж мэдэгдэнэ.

9.5.Энэ хуулийн 9.4-т заасан шүүхийн мэдэгдэх хуудсыгхүлээн авсаниргэдийн төлөөлөгч энэ хуулийн 9.8-д заасан хүндэтгэн үзэх шалтгаантай бол энэ тухайгаа тухайн шүүхийн тамгын газарт нэн даруй мэдэгдэнэ.

9.6.Шүүхийн тамгын газариргэдийн төлөөлөгчөөр сонгогдон шалгарсан иргэний ажил олгогчид мэдэгдэл хүргүүлнэ.

9.7.Энэ хуулийн 9.6-д заасан ажил олгогч нь шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох болсон ажилтандаа чөлөө олгож, аливаа байдлаар саад учруулахгүй байх үүрэг хүлээнэ.

9.8.Хуульд заасны дагуу татгалзан гараагүй бол дор дурдсан хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон шалгарсан иргэнийг шүүх хуралдаанд оролцохоос зайлсхийсэн гэж үзэж түүнд энэ хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ:

9.8.1.эмнэлгийн магадлалаар баталгаажсан эрүүл мэндийн нөхцөл байдлын улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон;

9.8.2.ажил олгогчийн баталгаажуулсан албан томилолттой байсан;

9.8.3.бага насны хүүхэд болон бусад этгээдийг асран хамгаалж байгаа бөгөөд энэ талаар хорооны Засаг даргын тодорхойлолттой бол;

9.8.4.хүндэтгэн үзэх бусад шалтгаантай байсан.

10 дугаар зүйл.Иргэдийн төлөөлөгчийг татгалзан гаргах

 

 

Шүүхийн захиргааны тухай хууль

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2012оны 05 сарын22өдөр                                                          Төрийн ордон, Улаанбаатар хот

 

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

 1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь шүүхийн захиргааны чиг үүрэг, зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчим, шүүхийн захиргааны ажилтны эрх зүйн байдлыг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Шүүхийн захиргааны тухай хууль тогтоомж

 

2.1.Шүүхийн захиргааны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Шүүхийнтухай[2], Шүүгчийн эрх зүйн байдлын тухай[3], Хуульчийн эрх зүйн байдлын тухай[4],Төрийн албаны тухай хууль[5], энэ хууль болон эдгээртэйнийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Шүүхийн захиргаа

3.1.Шүүхийн захиргаа нь Ерөнхий зөвлөл, түүний ажлын алба, бүх шатны шүүхийн тамгын газар, судалгааны төв болон бусад туслах нэгжээс бүрдэнэ.

3.2.Шүүхийн захиргаа нь шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэрэг, маргааныг шийдвэрлэхэд арга зүй, мэдээлэл, судалгаа, санхүү, аж ахуй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэн, ажиллах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүрэгтэй байна.

4 дүгээр зүйл.Шүүхийн захиргааны үйл ажиллагаанд

                              баримтлах зарчим

4.1.Шүүхийн захиргааны үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:

4.1.1.бие даасан, хараат бус байх;

4.1.2.шүүн таслах ажиллагаанд оролцох, нөлөөлөхийг хориглох;

4.1.3.мэргэшсэн, тогтвортой байх;

4.1.4.шүүхийн үйлчилгээ шуурхай, хүртээмжтэй байх.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ЧИГ ҮҮРЭГ, БҮРЭН ЭРХ

 

5 дугаар зүйл.Ерөнхий зөвлөлийн бүрэн эрх

5.1.Ерөнхий зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

5.1.1.шүүгчийн хараат бус,шүүхийн бие даасан байдлыг хангах ажлыг нэгтгэн зохион байгуулах;

5.1.2.шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах;

5.1.3.шүүгчийг хуульчдаас шилж олох;

5.1.4.шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;

5.1.5.шүүхийн хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх.

5.2.Ерөнхий зөвлөл нь анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд ажлаа тайлагнана

/Энэ хэсгийг 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

6 дугаар зүйл.Шүүгчийн хараат бус,шүүхийн бие даасан байдлыг  

                            хангах талаар Ерөнхий зөвлөлийн бүрэн эрх

                                                                            

6.1.Ерөнхий зөвлөл шүүхийн бие даасан байдлыг хангах чиг үүргийн хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатнышүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөнУлсын Их Хуралд шууд өргөн мэдүүлэх;

6.1.2.шүүхийн эдийн засаг, санхүү, хөдөлмөр, ажлын нөхцөлийн болон бусад баталгааг хангах ажлыг зохион байгуулах, шаардлагатай бол эдийн засаг, нийгмийн хамгааллын болон материал, техник хангамж зэрэг асуудлыг Засгийн газарттанилцуулж, шийдвэрлүүлэх;

6.1.3.шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомж, эрх зүйн бусад актын төсөл боловсруулах, санал өгөх,хууль санаачлагчид уламжлах;

6.1.4.Улсын дээд шүүхээс бусад шүүхийн байршлыг тогтоож, шүүх байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг боловсруулан Засгийн газартай зөвшилцөн Монгол Улсын Ерөнхийлөгч /цаашид “Ерөнхийлөгч” гэх/-д уламжлах, гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

6.1.5.шүүхийн зохион байгуулалт, бүтцийг боловсронгуй болгох асуудлыг судалж, санал, шийдвэрийн төсөл боловсруулан холбогдох байгууллагад уламжлах;

6.1.6.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу холбогдох ажиллагааг явуулах;

6.1.7.шүүхийн байрны эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, холбогдох дүрэм, журам баталж мөрдүүлэх;

6.1.8.шүүгч, түүний гэр бүлийн гишүүний аюулгүй байдлыг хангах талаар шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь зохион байгуулах;

6.1.9.шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх,олон нийтэд нээлттэй байлгах, аюулгүй байдлыг хангах стандартаднийцсэн шүүхийн байр, хуралдааны танхим болон бусад барилга байгууламж барих, засвар хийх хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг төлөвлөх, зураг төсвийг захиалан боловсруулж, гүйцэтгэлийг хангах.

7 дугаар зүйл.Шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах талаар      

               Ерөнхий зөвлөлийн бүрэн эрх

7.1.Ерөнхий зөвлөл шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.шүүхийн захиргаа, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон стандарт, дүрэм, журам батланмөрдүүлэх;

7.1.2.шүүхийг хэвийн, тасралтгүй ажиллах зохион байгуулалтын нөхцөлөөр хангах;

7.1.3.бүх шатны шүүхийн захиргааны байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

7.1.4.Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Мэргэшлийн болон Шүүхийн Ёс зүйн хорооны ажлын албаны дарга, Шүүхийн судалгаа, мэдээллийн байгууллагын дарга, шүүхийн тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх;

7.1.5.шүүгч болон шүүхийн захиргааны ажилтны ажлын ачааллыг судалж, холбогдох арга хэмжээ авах;

7.1.6.шүүхийн захиргааны ажилтнуудын ажилүүргийн хуваарийг тодорхойлох,ажлын гүйцэтгэлийн чанар, үр дүнг үнэлэх;

7.1.7.шүүх хуралдааны дуу болон дүрс бичлэг хийх, тэдгээрийг архивлах журмыг батлах;

7.1.8.шүүхийн иргэдийн төлөөлөгчдийннэрсийн жагсаалтыг гаргах, бүртгэх,тэдгээрийг хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, лавлагаа, удирдамжаар хангах, тэдгээрийн аюулгүй байдлыг хангах, аливаа нөлөөллөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, иргэдийн төлөөлөгчийн хориглосон үйлдэлд хяналт тавих, үйлдэл гарсан тохиолдолд холбогдох байгууллагад хандах;

7.1.9.энэ хуулийн 32 дугаар зүйлд заасан Шүүхийн Ёс зүйн хорооны үйл ажиллагааг зохион байгуулалтаар хангах;

7.1.10.шүүх дэхэвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны зохион байгуулалтыг хангах;

7.1.11.иргэдийн санал, өргөдөл, гомдлыг хүлээн авч, хянан шийдвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулах, арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

7.1.12.чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд Хуульчдын холбоо болон бусад байгууллагатай харилцах, хамтран ажиллах;

/Энэ заалтад 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.1.13.шүүхийн төсвийг зориулалтын дагуу хуваарилан, төсвийн гүйцэтгэлийг

 

Дүрэм журам

Шүүхэд оюутан дадлагжуулах журам

ШҮҮХЭД ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦДАГ ОЮУТНЫГ ДАДЛАГАЖУУЛАХ ЖУРАМ

1.Ерөнхий зүйл

1.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд их, дээд сургуульд хууль, эрх зүйн чиглэлээр суралцдаг оюутныг дадлагажуулах журам (цаашид “журам” гэх)-ын зорилго нь тус шүүхэд оюутнуудыг тодорхой хугацаагаар дадлагажуулах, шүүн таслах ажиллагаанд ажиглалт, судалгаа хийх замаар боловсруулалт хийх чадвар, дадал эзэмшүүлэхтэй холбоотой дадлагажигч оюутан, сургууль болон шүүхийн Тамгын газар хоорондын харилцааг зохицуулахад оршино.

2. Шүүхийн Тамгын газар болон дадлага удирдагчийн эрх, үүрэг

2.1. Дадлагын удирдагч нь шүүхийн ажилтан байна. Тэрээр дадлагын оюутны ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хийнэ.

2.2. Дадлагын оюутанд тус шүүхийн хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулж чиглэл өгөх, сургуулиас баталсан дадлагын удирдамжийн дагуу дадлагажуулах.

2.3. Оюутныг дадлага хийх хугацаанд дадлага удирдагчийн зүгээс шүүн таслах ажиллагаатай холбоотой мэдээллээр хангаж, түүнд дэмжлэг үзүүлэх.

3. Дадлагын оюутан эрх, үүрэг

3.1. Дадлагын оюутан нь сургуулиасаа олгосон удирдамжтай байна.

3.2. Дадлагын оюутан тус шүүхийн хөдөлмөрийн дотоод журмыг чанд сахина.

3.3. Оюутны дадлага хийх хугацаа нь 14 хоногоос доошгүй байна. Дадлагын оюутан нь дадлага хийх хугацаанд “Дадлагажигч оюутан” гэсэн тэмдгийг энгэртээ зүүнэ.

3.4. Оюутан байгууллагын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны зарчим, хэлбэр, зохицуулалттай танилцах, дүн шинэжилгээ хийх эрхтэй.

Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН

ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2014 оны 5 сарын 26-ны өдөр                                                                                 Улаанбаатар хот

Журам шинэчлэн батлах тухай

Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 15 дугаар зүйлийн 15.2, 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсгийг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.”Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам”-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

  1. 2.Энэ тогтоолыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг бүх шатны шүүхийн тамгын газрын дарга нарт, хэрэгжилтэдхяналт тавьж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга /Т.Мэндсайхан/-д тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолыг 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2007оны “Шүүхийн мэдээлэл лавлагааны албаны ажиллах журам батлах тухай” 68 дугаар тогтоол, 2013 оны “Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам батлах тухай” 07 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

.

ДАРГА Н.ЛҮНДЭНДОРЖ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн

2014 оны  05 сарын 26 -ны өдрийн

42 дугаар тогтоолын хавсралт

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ

АЖИЛЛАГААНЫ НИЙТЛЭГ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Шүүхийн тамгын газар /цаашид “Тамгын газар” гэх/-ын чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны нийтлэг харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2.Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай багц хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжид энэ журам нийцсэн байна.

1.3.Тамгын газар үйл ажиллагаандаа Шүүхийн захиргааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмыг баримтална.

Хоёр.Тамгын газрын удирдлага, зохион байгуулалт

2.1.Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам, зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэл, удирдах ажилтны ажлын байрны тодорхойлолт, ажил, үүргийн хуваарийг Шүүхийн ерөнхий зөвлөл /цаашид “Ерөнхий зөвлөл” гэх/ батална.

2.2.Шүүх тамгын газартай байна. Тамгын газар нь дарга, шүүхийн захиргааны ажилтнаас бүрдэнэ.

2.3.Тамгын газар нь үндсэн үйл ажиллагааны чиглэлээр бүтцийн нэгжтэй байж болно. Тамгын газар бүтцийн нэгж байгуулах тухай саналаа Ерөнхий зөвлөлд танилцуулж, шийдвэрлүүлнэ.

2.4.Тамгын газар нь тогтоосон загвараар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд Засгийн газраас баталсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”-ыг мөрдөж ажиллана.

2.5.Тамгын газрын тамга, тэмдгийг тамгын газрын дарга, шүүхийн тамга, тэмдгийг тамгын газрын даргын тушаалаар томилсон шүүхийн захиргааны ажилтан тус тус тvшнэ.

Гурав.Тамгын газрын чиг үүрэг

3.1.Тамгын газар нь шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд хөндлөнгөөс оролцохгүйгээр Шүүхийн захиргааны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, дараах үндсэн үйл ажиллагааг эрхэлнэ:

3.1.1.шүүгчийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах;

3.1.2.шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах;

3.1.3.шүүхийн хүний нөөцийг удирдах;

3.1.4.шүүхийн төсөв, санхүү, дэд бүтцийг удирдах;

3.1.5.шүүхийн нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах зэрэг болно.

Дөрөв.Шүүгчийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах

4.1.Шүүгчийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.1.1.шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх, зөрчигдсөн тохиолдолд сэргээх, хохирлыг барагдуулах арга хэмжээг авах зорилгоор шүүгч бүрийн хараат бус, аюулгүй байдлын баталгаа, эрэлт хэрэгцээг тогтмол судалж, хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөж ажиллах;

4.1.2.шүүгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх аливаа оролдлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд, хэргийн оролцогчид шүүгчтэй уулзах ажлыг зохион байгуулах;

4.1.3.шүүгчийн хөтөлсөн “нөлөөллийн мэдүүлэг”-ийг бусад нотлох баримтаар баталгаажуулах;

4.1.4.шүүгчээс хянан шийдвэрлэж байгаа болон хянан шийдвэрлэсэн хэрэг маргаантай нь холбогдуулан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон прокурорын байгууллага, албан тушаалтан тайлбар, мэдүүлэг авах, эрүүгийн болон захиргааны зөрчлийн хэрэг үүсгэх хүсэлт, шаардлага, мэдэгдэл ирүүлсэн тохиолдолд Ерөнхий зөвлөлийн ажлын алба /цаашид “Ажлын алба” гэх/-нд нэн даруй мэдэгдэх;

4.1.5.шүүгч эрх ашгаа хамгаалахаар шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагад тайлбар, хүсэлт гаргах, нотлох баримт бүрдүүлэхэд туслалцаа үзүүлж, шаардлагатай тохиолдолд төлөөлөн оролцох;

4.1.6.шүүгчийн хувийн эрх, нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан шинжтэй гүтгэлэг, доромжлол, мэдээ, мэдээллийг судалж, ташаа мэдээлэлд няцаалт хийх, шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах;

4.1.7.шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх зорилго, агуулга бүхий аливаа үйлдэл, эс үйлдэхүйг таслан зогсоох арга хэмжээг Ажлын албатай хамтран хэрэгжүүлэх;

4.1.8.шүүгчийг хуулиар зөвшөөрсөн бие хамгаалах техник хэрэгслээр хангаж, хэвийн ажиллагаа, хадгалалт, хамгаалалтад тогтмол үзлэг хийх, энэ чиглэлээр сургалт зохион байгуулах, зааварчилгаа өгөх;

4.1.9.шүүгч, түүний гэр бүлийн гишүүний аюулгүй байдлыг хангах, хамгаалах чиглэлээр Тахарын алба болон холбогдох бусад байгууллагатай хамтран ажиллах;

4.1.10.шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах, шүүх хуралдааны дэгсахиулах, хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирээгүй хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгчийг эрэн сурвалжлах талаар хэрэгжүүлж буй ажилд хяналт тавьж ажиллах, шаардлагатай арга хэмжээ авах;

4.1.11.шүүх, шүүхийн байрны гадна орчинд олон нийтийг хамарсан эмхзамбараагүй байдал үүсгэх, шүүгч, гэрч, хохирогчийн амь биед халдах, барьцаалах, байгалийн аюулт үзэгдэл, осол гамшиг гарах үед холбогдох арга хэмжээг Тахарын алба болон шаардлагатай тохиолдолд бусад хууль сахиулах байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;

4.1.12.шүүхийн аюулгүй байдлыг хангах тусгай техник хэрэгсэл суурилуулах, хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, онцгой нөхцөлд ажиллах ажилтны нэрс, ажлын зааврыг батлах, шүүгч, ажилтнуудад урьдчилан танилцуулах;

4.1.13.шүүхийн бие даасан байдлыг хангаж, хамгаалах чиглэлээр шүүгч, ажилтан нарт сургалт зохион байгуулах;

4.1.14.шүүгчийн хүсэлтийг үндэслэн шүүгчийн амьдарч буй орон байр нь галын аюулгүй байдал, гэмт халдлагаас хамгаалагдсан эсэхэд мэргэжлийн байгууллагаар үзлэг хийлгэж, дүгнэлт гаргуулах ажлыг зохион байгуулах;

4.1.15.шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцад бие махбодь нь бэртсэн буюу эрүүл мэндэд нь гэмтэл учирсан, нас барсан тохиолдолд даатгалын холбогдох баримт бичгийг бүрдүүлэх, Ерөнхий зөвлөл болон бусад байгууллагатай харилцаж, шаардлагатай арга хэмжээг авах;

4.2.Ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмыг баримтлан шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой бусад арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Тав.Шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах

5.1.Тамгын газар шүүхийн захиргааны өдөр тутмын үйл ажиллагааг удирдах талаар дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

5.1.1.шүүхийн хөдөлмөр зохион байгуулалт, хууль тогтоомж, дотоод журмын биелэлтийг хангах;

5.1.2.шүүхийн эдийн засаг, санхүү, техник-зохион байгуулалтыг хангаж, шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх;

5.1.3.иргэд, байгууллагаас ирсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг шийдвэрлэх, тухайн шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид мэдээлэх;

5.1.4.шүүхийн иргэдийн төлөөлөгчийг мэргэжил, арга зүй, зохион байгуулалтаар хангаж, иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдаанд оролцох үед эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлага, шүүх хуралдааны дэгийн талаар мэдээлэл өгөх, тэдгээрийг гарын авлагаар хангах;

5.1.5.шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн ажиллах нөхцөлийг хангаж, эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлөөс баталсан дүрэм, журмыг мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;

5.1.6.шүүхийн бичиг хэрэг, захидал харилцаа, шуудан, номын сан, архивын үйл ажиллагааг зохион байгуулах, хэргийн эд мөрийн баримтыг хадгалах, зөөвөрлөх.

5.2.Хэргийн хөдөлгөөний удирдлагын чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

5.2.1.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын хэрэгжилтийг хангах, шүүгчийн шүүн таслах ажиллагааны ачааллыг судалж, тэнцвэржүүлэх ажлыг зохион байгуулах;

5.2.2.шүүхэд ирж буй хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, хэрэг хуваарилах журмын дагуу бүртгэх, шилжүүлэх ажлыг зохион байгуулах;

5.2.3.шүүх хуралдааны бэлтгэлийг хангах, шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч болон шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд хүргэх, мэдэгдэх;

5.2.4.шүүхийн шийдвэр болон мэдэгдэх, гүйцэтгэх хуудсыг холбогдох байгууллага, иргэнд хүргэх, шүүгчээс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн статистик мэдээлэлд хяналт тавих, холбогдох байгууллагад шаардлага тавих ажлыг зохион байгуулах;

5.2.5.шүүн таслах ажлын төрлөөр мониторингийн програмд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат бүрийг цаг тухайд нь оруулж, бүртгэл хөтлөх, мэдээллийн сан бүрдүүлэх, тайлан мэдээ гаргах, нэгдсэн програмыг шүүгч, шүүхийн захиргааны ажилтан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ашиглах нөхцөлийг бүрдүүлэх;

5.2.6.хэргийн хөдөлгөөний талаарх мэдээллээр хэргийн оролцогч болон олон нийтийг хангах;

5.2.7.хэрэг, баримтыг шүүх хооронд илгээх, шилжүүлэхэд Ерөнхий зөвлөлөөс баталсан “Хавтаст хэрэг илгээх, хүлээж авах журам”-ыг удирдлага болгоно.

5.3.Шүүхийн програм хангамж, сүлжээний тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

5.3.1.шүүгч, ажилтнуудад шүүхийн програм хангамжийг ашиглах, техник-зохион байгуулалтын нөхцөлийг бүрдүүлэх;

5.3.2.мэдээллийн технологийн чиглэлээр батлагдсан дүрэм, журмын хэрэгжилтийг хангах;

5.3.3.шүүхийн програм хангамж, сүлжээний аюулгүй байдлыг хангах;

5.3.4.шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулж архивт хадгалах, шүүх хуралдааны танхимын тоног төхөөрөмжийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;

5.3.5.шүүхийн цахим хуудсанд шүүхээс гарч байгаа шийдвэр, магадлал, тогтоолын санг бүрдүүлэх, цахим хуудасны мэдээ, мэдээлэлд байнгын хяналт тавьж, шинэ мэдээ, мэдээллээр баяжуулах;

5.3.6.шүүхийн компьютер, хувилагч, хэвлэгч, хяналтын камер болон бусад тоног төхөөрөмж, дотоод болон интернетийн сүлжээний хэвийн, тасралтгүй ажиллагааг хангаж, техник хангамжийн бүртгэл хөтлөх;

5.3.7.шүүхийн шийдвэрийн цахим санд шүүхийн шийдвэр болон бусад мэдээллийг хугацаанд нь байршуулах,

Шүүхийн байрны нийтлэг шаардлага

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр                                                                     Дугаар 95                               Улаанбаатар хот

Шүүхийн байрны нийтлэг шаардлага батлах тухай

Шүүхийн захиргааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7, 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.2, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 8.3, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, Засгийн газрын 2002 оны 120 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.”Шүүхийн байрны нийтлэг шаардлага”-ыг нэгдүгээр, “Шүүгч, ерөнхий шүүгчийн албан ажлын өрөөний талбайн хэмжээ, тавилга, тоног төхөөрөмжийн жагсаалт”-ыг хоёрдугаар, “Шүүхийн хашааны загвар”-ыг гуравдугаар, “Шүүх хуралдааны танхимын бүрэлдэхүүн хэсэг, зохион байгуулалт, оролцогчдын байршлын зураглал”-ыг дөрөв, тав, зургаадугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Нийтлэг шаардлагыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг бүх шатны шүүхийн тамгын газрын дарга нарт, хяналт тавьж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга /Т.Мэндсайхан/-д тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2006 оны “Шүүх хуралдааны танхимын загварыг батлах тухай” 16 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тогтоолыг 2015 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 ДАРГА                                          Н.ЛҮНДЭНДОРЖ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014

оны 7 дугаар сарын 08-ны өдрийн

100 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

ШҮҮХИЙН БАЙРНЫ НИЙТЛЭГ ШААРДЛАГА

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Шүүхийн барилга, байгууламжид тавих нийтлэг нөхцөлийг энэ шаардлагаар тодорхойлно.

1.2.Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль. Барилгын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, стандартад энэ шаардлага нийцсэн байна.

Хоёр. Шүүхийн барилгад тавих ерөнхий шаардлага

2.1.Шүүхийн барилга нь Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйл, барилгын зураг төсөл нь Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйл, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 198 дугаар тушаалаар батлагдсан “Захиргааны зориулалттай олон нийтийн барилга” БНбд 31-04-12 заасан шаардлагыг тус тус хангана.

2.2.Шүүхийн барилга нь “Тахир дутуу иргэдэд зориулсан барилгын төлөвлөлтийн гарын авлага” БНбД 30-01-04, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчны шаардлагад нийцсэн зураг төсөл зохиох дүрэм” БД 31-101-04, “Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин, Үндсэн шаардлага” MNS 6055:2009-д тус тус нийцнэ.

2.3.Шүүхийн байрыг шүүгчийн хараат бус, аюулгүй байдлыг хангасан тусгай орц, гарц, Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартад[1] нийцсэн хамгаалалт, хяналтын бусад тоног төхөөрөмжөөр тоноглоно.

2.4.Шүүхийн захиргааны болон Тахарын албаны ажилтан Засгийн газрын 2002 оны 120 дугаар тогтоолоор баталсан нийтлэг жишигт нийцсэн албан тасалгаатай байна. Шүүх хуралдаанд оролцох прокурор, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийг ажиллах өрөө тасалгаагаар түр хангаж болно.

2.5.Шүүхийн байранд шүүх хуралдааны танхим, архив, сервер, эд мөрийн баримт хадгалах, насанд хүрээп/й этгээд /хүүхэд/-ийн, түр саатуулах зэрэг өрөө тасалгаа байна. Үүнд:

2.5.1.Архивын өрөөг Үндэсний архивын газрын даргын 2007 оны 59 дүгээр тушаалаар баталсан “Байгууллагын архивын ажлын үндсэн заавар”-т заасан шаардлагад нийцүүлэн тохижуулна.

2.5.2.Шүүхийн серверийн өрөө нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Серверийн өрөө түүнийг ашиглах журам”-д заасан нөхцөлийг хангасан байна.

2.5.3.Эд мөрийн баримтын өрөө нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 03 дугаар тогтоолоор баталсан “Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2-3.6-д заасан шаардлагыг хангана.

2.5.4.Анхан шатны шүүхэд шүүх хуралдааны танхимаас тусгаарлагдсан насанд хүрээгүй этгээд /хүүхэд/-ийн өрөө байна. Хүүхдийн өрөөг зориулалтын тавилга, шүүх хуралдааны танхимтай шууд холбогдох техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр тоноглоно.

2.5.5.Түр саатуулах өрөө нь эрүүл ахуйн хэвийн нөхцөлийг хангасан байна.

2.6.Шүүхийн байр нь цахилгаан тасарсан, хязгаарлалт хийсэн үед ашиглах цахилгааны нэмэлт эх үүсвэртэй байна.

2.7.Шүүхийн барилгын гадна тал шаргал, дээвэр нь цайвар ногоон өнгөтэй

байна.

2.8.Шүүхийн байрны гадна ба дотор байрлах хаяг, мэдээллийн нэгдсэн загварыг “Шүүхийн нэрийн ном”-оор тогтоож болно.

Гурав. Шүүх хуралдааны танхим

3.1.Шүүх хуралдааны танхимд шүүн таслах ажлыг олон нийтэд нээлттэй, ил тод явуулах, эрүүл, аюулгүй байх, хэвийн нөхцөлийг бүрдүүлсэн байна.

3.2.Шүүх хуралдааны танхим нэгдсэн загвар бүхий хаягтай байна. Шүүх хуралдааны танхим болон зөвлөлдөх тасалгаанд гар утасны сүлжээ хязгаарлагч байрлуулна.

З.З.Шүүх хуралдааны танхим зөвлөлдөх тасалгаатай байна. Зөвлөлдөх тасалгаанд Монгол Улсын хууль, хууль тогтоомжийн эмхэтгэл, толь бичиг зэрэг лавлагааны материал, шаардлагатай тавилга, тоног төхөөрөмж байна.

З.4.Энэхүү шаардлагад өөрөөр заагаагүй бол шүүх хуралдааны танхимд төрийн далбаа, хананд төрийн сүлдээс бусад зүйл байрлуулахыг хориглоно.

-оОо-

[1] “Барилга, орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камерын ерөнхий шаардлага” MNS 6423:2014; “Хөдалмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ерөнхий шаардлага” WINS 4968:2000; Ажлын байрны гэрэлтүүлгийн норм, хэмжих аргад тавих ерөнхий шаардлага MNS 4996:2000; “Барилга байгууламжийн гал унтраах автомат төхөөрөмж. дохиоллын хэрэгсэл” /БНбД 21-04-05/ барилгын норм ба дүрэм; “Барилга байгууламжийн галын аюулгүй байдал” БНбД 21-01-02; Барилгын дулаан хамгаалалт БНбД 23-02-09; “Дуу тусгаарлалтын ажил” БНбД 31-08-05; “Барилга доторхи усан хангамж, ариутгах татуурга” БНбД 40-05-98; Усан хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийн техник ашиглалтын заавар; Гал унтраах автомат систем болон дохиолол тавигдах барилга, байгууламж, төхөөрөмжийн жагсаалт; БНбД 23-02-08 барилгын норм ба дүрэм, байрны доторх болон гадна орчны гэрэлтүүлэг MNS 4996:2000 стандарт, MNS 5010:2001 стандарт, MNS 0900:2005 стандарт

Шүүхийн архивын ажиллах журам

АВТО ЗАМЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр                                                                Дугаар 03                                   Улаанбаатар хот

 

Шүүхийн архивын ажиллах журам батлах тухай

Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.21г, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

 

1.”Шүүхийн архивын ажиллах журам”-ыг нэгдүгээр, “Шүүхийн архивын бүртгэлийн маягт” (Маягт 1-14) -ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

2.Энэ тогтоолыг 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

3. Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Шүүхийн төрөлжсөн архивын эрхлэгч /С.Нэргүй/ болон бүх шатны шүүхийн тамгын газрын дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гүйцэтгэх нарийн бичгийн дарга /Т.Мэндсайхан/-д тус тус үүрэг болгосугай.

 

4. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Шүүхийн архивын ажиллах журам” батлах тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 29 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

ДАРГА                                                          Н.ЛҮНДЭНДОРЖ

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016

оны 02 дугаар сарын 03-ны өдрийн

03 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

 

ШҮҮХИЙН АРХИВЫН АЖИЛЛАХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Шүүхийн архив нь архивын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих, салбар архивын чиг үүргийг тогтоох, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, архивт хэрэг, баримт бичиг /цаашид “баримт” гэх/ хүлээн авах, хадгалах, данс, бүртгэл хөтлөх, баримтыг сэлбэх, сэргээн засварлах, архивын үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2.Эрүүгийн хэрэг, баримтыг архивт хадгалах, шилжүүлэх, ашиглахтай холбогдсон харилцааг хуульд заасны дагуу тусгай журмаар зохицуулна.

1.3.Шүүхийн захиргааны тухай хууль, Архивын тухай хууль, Төр, Байгууллага, Хувь хүний нууцын тухай хууль, Шүүхийн төрөлжсөн архивын дүрэм, Төрийн архивын ажлын үндсэн заавар, Байгууллагын архивын ажлын үндсэн заавар болон холбогдох бусад хууль тогтоомжид энэ журам нийцсэн байна.

 

Хоёр. Архивын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих

2.1.Архивын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, архивын хууль тогтоомжид үйл ажиллагаа, дүрэм, журмыг нийцүүлэх, боловсронгуй болгох, биелэлтэд хяналт тавих ажлыг тогтмол хэрэгжүүлнэ.

2.2.Архивын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар төрөлжсөн архиваас салбар архивт, салбар архиваас ажилтанд удирдамж чиглэл өгөх, үзлэг шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна.

2.3.Архивын ажилтны мэргэжлийг дээшлүүлэх, мэргэшүүлэх ажлыг зохион байгуулна.

2.4.Төрөлжсөн болон салбар архивт шаардлагатай дэд бүтэц, техник хэрэгслийн судалгааг гаргах, жил бүрийн төсөвт тусгуулах арга хэмжээ авна.

2.5.Архивын эрхлэгч архивын байрны аюулгүй байдлын баталгааг хангах зорилгоор холбогдох мэргэжлийн байгууллагад хандан дүгнэлт гаргуулна.

2.6.Архивын эрхлэгч нь архивын ажлыг боловсронгуй болгох асуудлаар Шүүхийн тамгын газар болон холбогдох албан тушаалтанд шаардлага тавьж, Шүүхийн ерөнхий зөвлөлд санал, хүсэлт гаргана.

 

Гурав.Салбар архивын чиг үүргийг тогтоох, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх

 

3.1.Салбар архивын чиг үүргийг архивын хууль тогтоомжид нийцүүлэн, Гүйцэтгэх нарийн бичгийн даргад танилцуулснаар Төрөлжсөн архивын эрхлэгчийн тушаалаар тогтооно.

3.2.Төрөлжсөн архивын эрхлэгч архивт мөрдөх заавар, аргачлалыг батлах, өөрчлөх, хүчингүй болгох ажлыг Гүйцэтгэх нарийн бичгийн даргатай зөвшилцөн эрхлэн гүйцэтгэнэ.

3.3.Архивын үйл ажиллагаанд хэрэглэх гарын авлага, арга зүйн зөвлөмж, мэдээллээр хангах ажлыг Төрөлжсөн архив хариуцна.

3.4.Төрөлжсөн архивын эрхлэгч салбар архивын үйл ажиллагаанд хяналт тавих, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, даалгавар, зөвлөмж өгч ажиллана.

 

Дөрөв. Баримт хүлээн авах

4.1.Төрөлжсөн болон салбар архив баримтыг хөмрөг үүсгэгч байгууллагаас хүлээн авч, сан хөмрөг бүрдүүлнэ.

4.2.Архив Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан зааврын дагуу баримтыг хүлээн авна.

4.3.Төрөлжсөн архив жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны дотор архивын баримт хүлээн авах хуваарь гаргаж салбар архивт мэдэгдэнэ.

4.4.Төрөлжсөн архивт Байгууллагын архивын үндсэн зааварт заасны дагуу судлаач-архивч баримтыг хадгаламжийн нэгж тус бүрээр шалгаж хүлээн авна. Ахлах архивч баримт хүлээн авах ажиллагаанд хяналт тавина. Баримтыг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан бүртгэлийг Маягт 1, 2-ын дагуу тус бүр 2 хувь үйлдэж, архив тус бүрт хадгална.

4.5.Хүлээн авсан баримтын бүртгэлийг хайлтын шаардлагад нийцүүлэн цахим хэлбэрээр хадгална.

4.6.Салбар архивын хүлээн авах баримтын жагсаалтыг тамгын газрын дарга болон эрх бүхий албан тушаалтан батлана.

4.7.Салбар архивт Байгууллагын архивын үндсэн зааварт заасны дагуу архивч баримтыг хадгаламжийн нэгж тус бүрээр шалгаж хүлээн авна. Тамгын газрын дарга баримт хүлээн авах ажиллагаанд хяналт тавина. Баримтыг хүлээн авсан бүртгэлийг Маягт 2-ын дагуу тус бүр 2 хувь үйлдэж архивт хадгална.

4.8.Архивч баримтыг дагалдаж ирсэн нотлох баримтыг хүлээн авна. Нотлох баримтын нэр, тоо ширхэгийг уг хадгаламжийн нэгжийн бүртгэлийн тайлбар хэсэгт жагсааж, тэмдэглэл үйлдэнэ.

4.9.Архивч төрөлжсөн архивын баримт хүлээн авах хуваарийн дагуу баримтыг данс, бүртгэлийн хамт төрөлжсөн архивт хүлээлгэн өгнө.

 

Тав. Архивын баримтын данс, бүртгэл хөтлөх,

5.1.Архивын баримтын данс, бүртгэлийг цаасан болон цахим хэлбэрээр хөтөлнө.

5.2.Архивын ажилтан энэ журмын хавсралтад заасан маягт/1-14/-ийн дагуу данс, бүртгэлийг хөтөлж, хөдөлгөөнийг тэмдэглэнэ.

5.3.Архивын баримтын данс, бүртгэлийг энэ журмын хавсралтад заасан маягт/1-14/-ийн дагуу төрөлжүүлэн хөтөлнө.

Зургаа. Архивын баримт хадгалах

6.1.Хууль тогтоомжид заасан горимын дагуу баримтыг архивын ажилтан ангилж, хадгалж, хамгаална.

6.2.Архивын баримтын хадгалалт, хамгаалалтын горимыг архивын эрхлэгч, тамгын газрын дарга Архивын хууль тогтоомжид заасны дагуу сахиулна.

Долоо. Архивын баримтыг сэлбэн засах, сэргээн засварлах

7.1.Сэлбэн засах шаардлагатай баримтыг жил бүр жагсаалт гаргаж эсвэл тухай бүр “Төрийн архивын ажлын үндсэн заавар”-т заасны дагуу хийнэ.

7.2.Баримтыг сэлбэн засах ажлыг архив өөрөө хийнэ. Сэргээн засварлах ажлыг лабораторид хийлгэнэ.

7.3.Баримтыг сэлбэн засах, сэргээн засварлах ажлыг  дараах үе шаттайгаар хийнэ:

7.3.1.гэмтэлтэй баримтыг илрүүлж, бусад баримтуудаас тусгаарлах;

7.3.2.гэмтэлтэй баримтыг бүртгэж, гэмтлийн зэрэг, төрлийг тодорхойлох;

7.3.3.баримтыг сэлбэн засах, сэргээн шинэтгэх, ариутгах.

7.4.Төрөлжсөн архивын эрхлэгч, салбар архивын архивч сэлбэн засах, сэргээн засварлахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн төсвийн төсөлд тусгуулах арга хэмжээг авна.

 

Найм. Архивын үйлчилгээ үзүүлэх

 

8.1.Архивын лавлагаа, хуулбар олгох, баримтыг сургалт, судалгааны зорилгоор ашиглуулах үйлчилгээ төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотойгоос бусад нь нээлттэй байна.

8.2.Архивын лавлагаа, хуулбар олгохдоо дараах баримт бичгийг үндэслэн олгоно:

8.2.1.иргэний хүсэлт, иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичиг;

8.2.2.байгууллага, хуулийн этгээдийн албан бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ажилтны биеийн байцаалт /өмгөөлөгчөөс шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх, итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар/;

8.2.3.зохих журмын дагуу үйлчилгээний хураамж төлсөн баримт.

8.3.Шүүхээс гарсан эрх зүйн актаас бусад баримтын хуулбар дээр “хуулбар үнэн” тэмдэг дарж, гарын үсэг зурахгүй.

8.4.Баримтыг шүүхээс ирүүлсэн хүсэлтийн дагуу 30 хүртэл хоногийн хугацаатайгаар түр шилжүүлнэ. Хугацаа дууссан тохиолдолд шүүхээс ирсэн хүсэлтийн дагуу сунгаж болно.

8.5.Баримтыг түр олгож ашиглуулсны дараа архивын ажилтан баримтын бүрдэл, бүрэн бүтэн байдлыг нарийвчлан шалгаж хүлээн авна.

8.6.Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын хүсэлтийн дагуу баримтад үзлэг, тэмдэглэл хийх, хуулбарлах зөвшөөрлийг эрхлэгч, тамгын газрын дарга олгоно.

8.7.Үйлчлүүлэгч архивын баримттай танилцах явцад дараах үйлдэл хийхийг хориглоно:

8.7.1.зөвшөөрөлгүйгээр гэрэл зургийн аппарат болон гар утсаар зураг авах;

8.7.2.баримтыг засварлах, бохирдуулах, хуудас, хавтсыг нугалах, салгаж авах, урж таслах зэргээр гэмтээх, баримт дээр зурах, тэмдэглэл хийх;

8.7.3. баримтыг ил задгай орхих, бусдад дамжуулах, гадагш авч гарах.

8.8.Хэргийн оролцогчдоос бусад этгээдэд шүүх хуралдааны тэмдэглэлийг хуулбарлан олгохгүй.

8.9.Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагаас бусад иргэд, байгууллагад архивын баримтын үйлчилгээ үзүүлэхэд  Гүйцэтгэх нарийн бичгийн даргын баталсан шүүхийн архивын үйлчилгээ үзүүлэх үнийн тарифын дагуу хураамж авна. Үйлчилгээний хураамжийг дансаар авч, зориулалтын дагуу архивын  зардалд зарцуулна.

 

Ес. Архивын тайлан, мэдээ гаргах

 

9.1.Салбар архив дотоод ажлын болон архивын тооллогын хагас /6 дугаар сарын 25-ны дотор/, бүтэн/12 дугаар сарын 25-ны дотор/ жилийн мэдээ, тайланг маягт/11а,11б/-ын дагуу гаргаж, төрөлжсөн архивт хүргүүлнэ.

9.2.Төрөлжсөн архив нэгдсэн тайлан, мэдээг 1 дүгээр сарын 15-ны дотор  Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албанд ирүүлнэ.

9.3.Төрөлжсөн архивын ажилд зайлшгүй шаардагдах судалгаа, мэдээг салбар архиваас тайлангийн хугацаа харгалзахгүйгээр гаргуулж авч болно.

 

Арав. Бусад

10.1.Төрөлжсөн архив шүүхийн архивын тогтолцоо, зохион байгуулалт, эрх зүйн орчинг боловсронгуй болгох саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлөөр дамжуулан холбогдох байгууллагад уламжилна.

10.2.Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны гадаад харилцааны асуудал эрхэлсэн нэгжтэй хамтран гадаад улсын ижил төрлийн байгууллагатай холбоо тогтоон, харилцан туршлага солилцоно.

10.3. Энэ журмыг зөрчсөн ажилтанд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага ногдуулна.

оОо-

Шүүхэд цахим шуудан ашиглан бичиг баримт илгээх, хүлээн авах журам

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2013 оны
08 дугаар сарын 24–ны өдрийн 24 дүгээр
тогтоолын 4 дүгээр хавсралт

ШҮҮХЭД ЦАХИМ ШУУДАН АШИГЛАН БИЧИГ БАРИМТ ИЛГЭЭХ, ХҮЛЭЭН АВАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл 

1.1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба доторх мэдээлэл солилцох үйл ажиллагаа болон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс албан бичиг, мэдээ, мэдээллийг цаг алдалгүй бүх шатны шүүхэд илгээх, хүлээн авах үйл ажиллагааг энэ журмаар зохицуулна.

1.2.Шүүхийн ерөнхий зөвлөлийн нийт ажилтан бүр албаны цахим хаягтай байх бөгөөд outlook програм ашиглан хоорондоо бүх төрлийн мэдээлэл солилцоно.

1.3.Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүх бүрт албаны цахим хаяг нээж цахим хэлбэрээр бичиг баримт илгээх, хүлээж авах ажлыг явуулна.

 

Хоёр. Цахим шуудангаар илгээх баримт бичгийн төрөл 

2.1.Цахим шуудангаар дараах бичиг баримт илгээнэ.

2.1.1.Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бүх шатны шүүхүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоол, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Гүйцэтгэх нарийн бичгийн даргын тушаал, албан бичиг, тодорхой асуудлаар гарсан заавар, журам, холбогдох судалгааны маягт болон бусад шаардлагатай мэдээ, мэдээлэл;

2.1.2.Бүх шатны шүүхээс Шүүхийн ерөнхий зөвлөлд тухайн шүүхийн улирал, хагас, бүтэн жилийн ажлын мэдээ, тайлан, санхүүгийн тайлан, баланс, судалгаа, албан бичиг бусад шаардлагатай мэдээ, мэдээлэл;

 

Гурав. Цахим шуудан илгээх, хүлээн авах 

3.1 Цахим шууданг илгээх, хүлээн авах ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөлд бичиг хэргийн эрхлэгч, бүх шатны шүүхүүдэд Тамгын газрын  архив, бичиг хэргийн эрхлэгч хариуцан гүйцэтгэнэ. Тэдгээрийн үйл ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, шүүхийн тамгын газрын дарга хяналт тавьж ажиллана.

3.2.Цахим шууданг илгээх, хүлээн авах урьдчилсан нөхцлийг бүрдүүлэхэд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

3.2.1.Цахим шуудан илгээх, хүлээн авах ажил хариуцсан албан тушаалтны ажлын байранд интернет сүлжээнд холбогдсон, техникийн шаардлагыг бүрэн хангасан компьютер болон принтер, скайнер зэрэг төхөөрөмжийг байрлуулж, үйл ажиллагааг хэвийн явуулахад нь зориулж бичгийн цаас, принтерийн хор зэрэг шаардлагатай материалаар хангана.

3.2.2.Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тухайн албан тушаалтан болон шүүхэд нээж өгсөн цахим шуудангийн хаягийг ашиглан мэдээлэл илгээж, хүлээн авах ба уг хаягийг зөвхөн албан ажлын зориулалтаар ашиглана.

3.2.3.Албаны цахим шуудангийн хаягийг худалдаа, сурталчилгааны болон бусад сугалаа, тоглоом зэрэг арилжааны үнэгүй сайтуудад бүртгүүлэхийг хориглоно.

3.3.Цахим шуудан ашиглан бичиг баримт явуулахдаа и-мэйлийн тохиргоонд байх гарын үсэг (Signature)-т байгууллагын нэр, хаяг, утасны дугаар зэрэг, зайлшгүй шаардлагатай мэдээллийг бүртгүүлэн ашиглана.

3.4.Албан бичиг болон бусад мэдээ, мэдээлэл явуулахдаа тухайн баримтыг үйлдсэн албан тушаалтны гарын үсэг, байгууллагын тамга тэмдэг бүхий хуудсыг скайнер ашиглан зураг хэлбэрээр компьютерт хадгална. Баримт бичигт нэр өгч хадгалахдаа баримтын огноо, дугаарыг хамтад нь бичнэ. Албан тоотоор баримт илгээгээгүй тохиолдолд “Arial”үсгийн фонтыг ашиглан файлын нэрийг үгээр бичиж офисын програмд хийгдсэн байдлаар нь буюу файл хэлбэрээр и-мэйлийн “Attachment”командыг ашиглан явуулна.

3.5.Цахим шуудангаар файл явуулах дээд хэмжээний хязгаарыг заасан байдаг тул цахим шууданг илгээхдээ үүнийг харгалзаж, зурган файлын нягтаршлыг багасгах, шаардлагатай зарим хэсгийг дахин шинэ и-мэйлээр явуулна.

3.6.Цахим шууданг илгээж буй тал нь илгээж буй баримт бичгийн талаар и-мэйлийн захидал бичихэд зориулагдсан талбарт заавал дурьдах ба хүлээж авсан тал нь “Reply”командыг ашиглан хүлээн авснаа эргэж хариу мэдэгдэнэ.

3.7.Бичиг баримтыг цахим шуудангаар илгээж, эх хувийг албан хэрэг хөтлөх болон архивын ажлын зааварт заасны дагуу хадгалах ба цахим шуудангаар холбогдох газарт хүргүүлснийг нотлох зорилгоор нөгөө талаас уг баримт бичгийг хүлээн авсан талаар ирүүлсэн хариуг заавал авч, эх материалд хавсарган хадгална. Хүлээн авагч талаас хариуг аваагүй бол цахим шууданг илгээсэн гэж үзэхгүй.

3.8.Цахим шуудангаар ирсэн албан бичгүүдийг принтерээр хэвлэн авч баримт бичгийн нэгэн адил зохих заавар журмын дагуу бүртгэлд оруулан, холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгнө.

3.9.Энэ журамд зааснаас бусад албан тушаалтан цахим шууданг илгээх, хүлээн авах ажиллагаанд оролцох, дамжуулах, бүртгэлд оруулалгүй холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгөхийг хориглоно. Түүнчлэн ирсэн баримт бичгийг аливаа шалтгаанаар хүлээн авалгүй удаах, дарагдуулах, хадгалж хэвлэж аваагүй байхдаа устгахыг хориглоно.

3.10.Үйл ажиллагааны шуурхай байдлыг хангаж, уг ажлыг хариуцсан ажилтан цахим шууданг байнга шалгаж байна.

3.11.Цахим шуудангийн хайрцаг дахь мэдээллийн хэмжээ хэтэрхий томрох нь и-мэйл серверийн бүтээмжийг эрс бууруулдаг тул шаардлагагүй мэдээллийг тогтмол устгаж байвал зохино.

 

Дөрөв. Бусад 

4.1.Интернэт түгээгч байгууллагатай холбоотой гарсан гэмтэл, техникийн саатлын улмаас и-мэйл ашиглан цахим шууданг илгээх боломжгүй тохиолдолд тухайн хариуцсан ажилтанд хариуцлага тооцох үндэслэл болохгүй. Ийм тохиолдолд өөр интернэт эх үүсвэр болон жирийн шуудангаар хугацаа алдалгүй илгээх арга хэмжээ авна.

4.2.Интернэтийн байнгын, тасралтгүй ажиллагаанд тухайн шүүхийн тамгын газрын дарга хяналт тавьж, холбогдох төлбөр тооцоог цаг тухайд нь хийж байна. Техник хэрэгслэлийн хэвийн, аюулгүй үйл ажиллагааг хангах ажлыг тухайн шүүхийн мэргэжилтэн хариуцна.

 

Тав. Хариуцлага

5.1. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр и-мэйлийг шалгахгүй удаах, баримт бичиг дарагдуулан хугацаа алдагдуулсан, цахим хаягийн нууц үгийг бусдад дамжуулсан этгээдэд холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу зохих хариуцлагыг хүлээлгэнэ.

 

–о0о—

 

Шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулж, архивлах журам

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2013 оны

08 дугаар сарын 30–ны өдрийн 24 дүгээр
тогтоолын 2 дугаар хавсралт

 

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЯВЦЫГ ДУУ БОЛОН ДҮРС БИЧЛЭГЭЭР БАТАЛГААЖУУЛЖ, АРХИВЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Шүүх хуралдааны танхимынкамерыг /цаашид “камер” гэх/ зүй зохистой ашиглах, камерын компьютер, программ хангамжийн хэвийн үйл ажиллагаа, бүрэн бүтэн байдлыг хангах, бичлэг хадгалахтай холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдааны явцын бичлэг хийх, мэдээллийн технологийн мэргэжилтэн /цаашид “мэргэжилтэн” гэх/ бичлэгийн төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах, тамгын газрын дарга хяналт тавин ажиллах үүрэгтэй.

Хоёр. Техник ашиглалтын үйл ажиллагаа 

2.1.Камеруудыг унаж доргихоос сэргийлэн сайтар бэхлэж суурилуулсан байна.

2.2.Камерын линзний бохирдол болон бичлэг хийх чиглэл зэрэгт өөрчлөлт орсон эсэхэд тогтмол хяналт тавьж ажиллана.

2.3.Камерын бичлэг хадгалах төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор битүүмжилсэн хамгаалалтай, хөргөлттэй, бат бөх агууламжид /rack/ байрлуулсан байна.

2.4.Камерын бичлэгийг хэргийн оролцогч болон бусад этгээд хуулбарлан авах хүсэлтээ тухайн шүүхийн тамгын газрын даргад хандан шийдвэрлүүлнэ. Тамгын газрын даргын зөвшөөрлөөр мэргэжилтэн тухайн шүүх хуралдааны бичлэгийг үзүүлэх эсхүл хуулбарлаж өгнө.

2.5. Серверт бичлэг хадгалах зориулалт бүхий програм хангамж суурилагдсан байна. Энэхүү програм нь хэрэглэгчийн нэр, нууц дугаараар хамгаалагдах ба бичлэгтэй холбоотой тохиргоо засвар үйлчилгээг мэргэжилтэн хариуцна.

 

Гурав. Техник ашиглалтын үйл ажиллагаанд хориглох зүйл

3.1.Камер, камерын хадгалах төхөөрөмжийг асаалттай буюу ажиллаж байх үед цахилгааны тэжээлийг салгах, доргиох, хөдөлгөх, дур мэдэн зөөх, камерын байршлыг өөрчлөх, камерын бичлэгийн харагдах орчныг хязгаарлахуйц эд зүйл тавихыг хориглоно.

3.2.Шүүх хуралдааны бичлэгийг Тамгын газрын даргын зөвшөөрөлгүй хуулбарлан гадагш гаргах, гадны хүнд өгөх буюу дамжуулахыг хатуу хориглоно.

3.3.Камерын бичлэгийг Тамгын газрын даргын зөвшөөрөлгүйгээр устгахыг хориглоно.

Дөрөв. Програм ашиглалтад хориглох зүйл

4.1.Камерын компьютерын програмыг зөвхөн шүүх хуралдааны бичлэг хийх, хадгалах зориулалтаар ашиглана. Өөр зорилгоор ашиглахыг хориглоно.

4.2.Мэргэжилтэн нь програмд нэвтэрч орох нэр, нууц дугаарыг бусдад дамжуулахыг хориглоно.

 

Тав. Камерын бичлэг хадгалах

5.1.Камерын бичлэгийг бичлэг хадгалах төхөөрөмжийн хатуу дискэнд хадгална.

5.2.Мэргэжилтэн шүүх хуралдааны явцын бичлэг хийх бүх төхөөрөмжийн хэвийн ажиллагаа болон төхөөрөмжийн цаг нь хэвийн зөв ажиллаж байгаад тогтмол хяналт тавьж шалгана.

5.3.Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдаан эхлэхээс өмнө мэргэжилтний өгсөн зааврын дагуу бичлэг хийх төхөөрөмжийг ажиллуулна. Шүүх хуралдаан дууссаны дараа төхөөрөмжийг заавал унтраана.

5.4.Шүүх хуралдааны нарийн бичгийн даргын хайхрамжгүй байдлаас болж шүүх хуралдааны бус хоосон бичлэг хийгдвэл мэргэжилтэн уг бичлэгийг устгаж бичлэг хадгалах төхөөрөмжид зай гаргана.

 

ЗургааХариуцлага

6.1.Энэ журмыг зөрчсөний улмаас видео төхөөрөмж, програм хангамжид эвдрэл гарч шүүх хуралдааны камерын системын үйл ажиллагаанд ямар нэгэн саатал гаргах, шүүх хуралдааны бичлэг хийгдээгүй, зөвшөөрөлгүй бичлэг гадагш гаргах зэрэг тохиолдолд хохирол учруулсан болон буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу зохих хариуцлагыг хүлээлгэнэ.

 

–о0о–

Шүүхэд албан хэрэг хөтлөх журам

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН
ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр                                                     Дугаар 01

Улаанбаатар хот

 

Шүүхэд албан хэрэг хөтлөх журам батлах тухай

Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 15 дугаар зүйлийн 15.2, Монгол улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9 дэх хэсэгт  заасныг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс  ТОГТООХ нь:

            1.“Шүүхэд албан хэрэг хөтлөх журам”-ыг хавсралтаар баталсугай.

            2.Энэ тогтоолыг 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

            3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2006 оны 33 дугаар тогтоол,  2007 оны 61 дүгээр тогтоолын  3 дугаар хавсралт, 62 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт, 63 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт, 2007 оны 66 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 ДАРГА                                                     Н.ЛҮНДЭНДОРЖ

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014

оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн

01 дүгээр тогтоолын хавсралт

 

ШҮҮХЭД АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Шүүхэд албан хэрэг хөтлөх, тамга, тэмдэг түших, хэвлэмэл хуудас хэрэглэхтэй холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2.Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Архивын тухай хууль, Төрийн нууцын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар болон холбогдох бусад дүрэм, журмуудад энэ журам нийцсэн байна.

1.3.Шүүх, шүүхийн тамгын газар нь тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэхээс гадна санхүүгийн, баримт бичиг хүлээн авсан, боловсруулсныг баталгаажуулсан зэрэг тэмдгийг хэрэглэнэ.

1.4.Шүүхийн нууцын зэрэглэл бүхий хэрэг, баримт бичиг хүлээн авах, боловсруулах, хадгалах, хамгаалах асуудлыг тусгай журмаар зохицуулна.

1.5. Анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүх /цаашид “шүүх” гэх/-д тамга, тэмдэг, хэвлэмэл хуудсыг хэрэглэхэд Монгол Улсын стандарт /MNS-5140-3-2011/-ыг дагаж мөрдөнө.

 

Хоёр. Шүүхийн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас, хэрэг, баримт бичиг хүлээн авсан, албан бичиг боловсруулсныг баталгаажуулах тэмдэг

2.1.Шүүхийн болон шүүхийн тамгын газрын тамга, тэмдэг хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба /цаашид “ажлын алба” гэх/ хариуцна.

2.2.Шүүхийн тамга, тэмдгийг тухайн шүүхийн тамгын газрын даргын шийдвэрээр шүүхийн захиргааны ажилтан /цаашид “тамга, тэмдэг түшигч” гэх/ түшнэ.

2.3.Шүүхийн тамгын газрын тамга, тэмдгийг тамгын газрын дарга түшнэ.

2.4.Шүүхийн хэвлэмэл хуудсуудыг тамгын газрын дарга хариуцаж энэ журмын 1.5-д заасан стандартыг баримтлан хэвлүүлнэ. Хэвлэмэл хуудсыг хэвлүүлэхдээ холбогдох хууль тогтоомж болон Монгол Улсын стандартыг баримтлана.

            2.5.Хэвлэмэл хуудас нь захирамжилсан болон албан бичгийн гэсэн төрөлтэй байна.

2.6.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4-д заасан шүүхийн шийдвэрийг үйлдэхэд захирамжилсан хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

2.7.Шүүхийн тамга, тэмдэг түшигчийн түр эзгүйд түүний үүргийг орлон гүйцэтгэх шүүхийн захиргааны ажилтныг тамгын газрын дарга шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тамга, тэмдгийг бусдад шилжүүлэхийг хориглоно.

2.8.Тамга, тэмдэг алдагдсан, үрэгдсэн тохиолдолд энэ тухай ажлын албанд болон цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж холбогдох арга хэмжээг авна.

2.9.Тамга, тэмдэг шинээр хийлгэхэд тухайн шүүхийн тамгын газрын дарга тэмдэглэл үйлдэн, хуучин тамга, тэмдгийг ажлын алба хүлээн авч  холбогдох газарт нь хүлээлгэн өгнө.

2.10.Шүүхийн тамгын газрын даргын тушаалаар томилогдсон шүүхийн захиргааны ажилтан тухайн шүүхийн хэвлэмэл хуудсуудыг хадгалах, олгох, хянах ажлыг хариуцна.

2.11.Хэрэг, баримт бичиг хүлээн авсан, боловсруулсныг баталгаажуулсан тэмдэг нь дараах стандарт шаардлагыг хангасан байна:

2.11.1.Хэрэг, баримт бичиг хүлээн авсныг баталгаажуулсан дардас нь 60x40x20 мм-ийн хэмжээтэй, дээд хэсэгт нь тухайн шүүхийн болон танхимын нэр, дардасны дугаар, түүний доод хэсэгт хэрэг, баримт бичгийг хүлээн авсан бүртгэлийн “дугаар”, “он, сар, өдөр, цаг, минут, хавтас, хуудасны тоо”, хавтсаар болон хуудсаар хүлээн авсны “аль нь болохыг доогуур нь зур” шилжүүлсэн он….сар….өдөр …….-д гэсэн бичвэртэй;

2.11.2.Баримт бичиг боловсруулсныг тэмдэглэх дардас нь 40x25x10мм-ийн хэмжээтэй, “боловсруулсан”, “нийлсэн”, “хувь”, “он, сар, өдөр, цаг, минут” гэсэн бичвэртэй.

 

Гурав. Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудсыг хэрэглэх

3.1.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4-т заасан шүүхийн шийдвэрээс гадна Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, танхимын тэргүүн, шүүгчийн албан бичиг, шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэлд эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурсан тохиолдолд шүүхийн тамгыг, тамгын газрын даргын тушаал, албан бичигт тамгын газрын дарга гарын үсэг зурж тамгын газрын тамгыг хэрэглэнэ

3.2.Тэмдгийг дараах тохиолдолд хэрэглэнэ:

            3.2.1.анхан, давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчийн албан бичиг болон бусад баримт бичигт;

            3.2.2.энэ журмын 3.1-д заасан захирамжилсан болон албан бичгийн хавсралт, тэдгээрийн хуулбарыг баталгаажуулахад;

3.3.Шүүхийн санхүүгийн тэмдгийг тухайн шүүхийн ерөнхий нягтлан бодогч хэрэглэнэ.

3.4.Баримт бичигт тамга, тэмдгийг албан тушаалтны гарын үсэг зурсан хэсгийг оролцуулж бүтэн, тэгш, тод дарна.

3.5.Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх гадаад улсад албан бичиг илгээхэд тусгай хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

3.6.Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудсыг хуулбарлан хэрэглэхийг хориглоно.

 

Дөрөв.Шүүхэд хэрэг, баримт бичиг хүлээн авсан, боловсруулсныг баталгаажуулах тэмдэг хэрэглэх

4.1.Хэрэг хүлээн авсан, баримт бичиг боловсруулсныг баталгаажуулах тэмдгийг дараах шүүх, шүүхийн зохион байгуулалтын нэгжид хэрэглэнэ:

 4.1.1. Хяналтын шатны шүүх;

4.1.2. Улсын дээд шүүхийн Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхим;

4.1.3. Иргэний хэргийн давж заалдах шатны 9 шүүх;

4.1.4. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 шүүх;

4.1.5. Захиргааны хэргийн давж заалдах шатны 1 шүүх;

4.1.6. Иргэний хэргийн анхан шатны 25 шүүх;

4.1.7. Эрүүгийн хэргийн анхан шатны 25 шүүх;

4.1.8. Захиргааны хэргийн анхан шатны 22 шүүх;

4.1.9. Сум дундын 8 шүүх.

/Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 39 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/

Тав. Шүүхэд хэрэг, нэхэмжлэл, хүсэлт, өргөдөл, гомдол хүлээн авах

5.1.Анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхэд шүүхийн тамгын газрын даргын тушаалаар томилогдсон шүүхийн захиргааны ажилтан, хяналтын шатны шүүхэд бичиг хэрэг, өргөдөл, гомдол хариуцсан шинжээч, Улсын дээд шүүхийн эрүү, иргэн, захиргааны хэргийн танхимын хувьд тухайн танхимын тэргүүний туслах, шүүхэд хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол хүлээн авсныг баталгаажуулна.

5.2.Энэ журмын 5.1-д заасан эрх бүхий албан тушаалтан тэмдгийг зохих журмын дагуу хадгалах бөгөөд бусдад шилжүүлэхийг хориглоно.

5.3.Хэрэг хүлээн авсныг баталгаажуулах тэмдгийг үрэгдүүлбэл зохих байгууллагуудад нэн даруй мэдэгдэж, хүчингүй болгосны дараа тухайн шүүхийн тамгын газар нөхөн хийлгэнэ.

5.4.Баримт бичгийг шүүх хүлээн авахдаа хэрэг, нэхэмжлэл, хүсэлт, өргөдөл, гомдол хүлээн авсныг баталгаажуулсан тэмдгийг тухайн албан бичгийн эхний хуудасны арын нүүрний зүүн доод талд, хуудасны зүүн талаас  15 мм, доод талаас 20 мм зайд дарж баталгаажуулна.

5.5.Эрүү, иргэн, захиргааны хэргийг шүүх хүлээн авахдаа тэмдгийг тухайн хэргийн арын хавтасны дотор талын нүүрний зүүн дээд талд, хавтасны баруун талаас тэмдгийн баруун хязгаар хүртэл 120 мм, дээд талаас 20 мм зайд дарж баталгаажуулна.

5.6.Тэмдэг дээрх нөхөн бичилтийг бүрэн гүйцэт, үнэн зөв хөтөлнө.

Зургаа. Баримт бичиг боловсруулсныг баталгаажуулах

6.1.Бүх шатны шүүхийн баримт бичиг боловсруулсныг баталгаажуулах тэмдгийг тухайн шүүхийн тамгын газрын даргын тушаалаар томилогдсон шүүхийн захиргааны ажилтан, Улсын дээд шүүхийн иргэн, эрүү, захиргааны хэргийн танхимын тэргүүний туслахууд  хэрэглэнэ.

6.2.Баримт бичгийг албажуулахаас өмнө баталгаажуулах тэмдгийг албан бичгийн эцсийн хуудасны арын нүүрний зүүн доод талд, хуудасны зүүн хэсгээс дардасны зүүн хязгаар хүртэл 15 мм, доод талаас 20 мм зайд дарна.

Долоо. Хариуцлага

7.1.Энэ журмыг зөрчсөн шүүхийн захиргааны ажилтанд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан хариуцлага ногдуулна.

-o0o-