Нэхэмжлэлийн загварууд

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИД ӨРГӨДӨЛ ГАРГАХ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИД ӨРГӨДӨЛ ГАРГАХ НЬ:

20…… оны …. сарын ….-ний өдөр.

 1.Өргөдөл гаргагч: 

овог нэр………………..

Гэрийн хаяг: …………

ажил ……………………

РД:………  утас.

  1. Эвлэрэлд урьж байгаа тал:

овог нэр………………..

Гэрийн хаяг: …………

ажил ……………………

РД:………  утас.

 

  1. Маргааны агуулга:

Миний бие нь 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Б.Батад 1.126.250  төгрөг зээлсэн бөгөөд Б.Бат нь надад ……төгрөг өгсөн. Үлдэх …..төгрөгийг одоог хүртэл төлөөгүй тул  үлдэгдэл ….төгрөгийг  Б.Батаас гаргуулж авах хүсэлтэй байна. Маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул энэхүү өргөдлийг гаргаж байна

Өргөдөлд хавсаргасан баримт :

  1. ……………………….
  2. ……………………….
  3. Улсын тэмдэгтийн хураамж …………..төгрөг төлсөн
  4. Бүгд … хуудас баримт хавсаргав

Өргөдөл гаргасан …………………………….

АЖИЛ, АЛБАН ТУШААЛД ЭГҮҮЛЭН ТОГТООЛГОЖ, АЖИЛГҮЙ БАЙСАН ХУГАЦААНЫ НӨХӨХ ОЛГОВОР ГАРГУУЛАХ

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд

нэхэмжлэл гаргах нь                                                                        ….. оны …. сарын … өдөр

Нэхэмжлэгч: Боржигон овогт Доржийн Бат
Хаяг: Багануур дүүргийн … хороо,….. байр … тоотод оршин суух

Утас: ………
РД:………………….
Ажлын хаяг:………………
Хариуцагч: “ААА” ХК
Хаяг: Багануур дүүргийн  …… хороо …….байрлах
Утас:  ………
Нэхэмжлэлийн шаардлага:

Миний бие Д.Бат нь ……. оны ..дүгээр  сарын  …ны өдөр “ААА” ХК-тай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн  хугацаатай байгуулж, хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллах болсон.  Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаад …. оны .. дүгээр сарын ..наас эхлэн хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаагаар үргэлжлүүлэн сунгасан.

Гэтэл ….. оны …дүгээр сарын ..-ны өдөр 00/12 дугаартай захирлын тушаалаар сахилгын зөрчил гаргасан гэж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан юм. Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ. Намайг үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байгаа тул хүний нөөцийн мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй  байсан хугацааны нөхөх олговорт…… төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна.

НЭХЭМЖЛЭЛД:

1. Нэхэмжлэл 2 хувь
2. Хөдөлмөрийн гэрээ
3. Ажилд орсон тушаал
4. Ажлаас халагдсан тушаал
5. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/
6. Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/
/ Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө /

Нэхэмжлэгч                                 Д.Бат

УЛСАД АЖИЛЛАСАН БАЙДАЛ ТОГТООЛГОХ

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргах нь
… оны … сарын … өдөр
Хүсэлт гаргагч : Боржигон овогт Цэндийн
Насан Хаяг: Багануур дүүргийн .. хороо .. байрны .. тоотод оршин суух
Утасны дугаар: …….
РД: …..

Хүсэлтийн утга: Миний бие Ц.Насан нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Аж үйлдвэрийн бараа худалдааны нэгдэлийн харъяа Хүүхдийн барааны их дэлгүүрт худалдагчаар ажилласан. 1985 онд манай хүүхдийн их дэлгүүрийг “Наран трейд” ХХК-ийн харъяа “Наран” их дэлгүүр болгож нэрийг нь өөрчилсөн. Хөдөлмөрийн дэвтэрт байгууллагын нэр өөрчлөгдсөн болон ажилд орсон, гарсан тушаал бичигдээгүй болхоор тэтгэврээ тогтоолгох боломжгүй болоод байна. Аж үйлдвэрийн бараа худалдааны нэгдлийн харъяа Хүүхдийн барааны их дэлгүүрт ажиллаж байсан талаар баримтыг шүүлгэж үзэхэд тухайн үед авч байсан цалингийн тодорхойлолт л гарч ирсэн. Иймд намайг 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Аж үйлдвэрийн нэрийн барааны нэгдлийн харъяа Хүүхдийн барааны их дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү.
Нэхэмжлэлд:
1.Нэхэмжлэл 1 хувь
2.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт / 70.200 төгрөг /
3.Улсын төв архив болон нийслэлийн архивын лавлагаа
4.Хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/
5.Цалингийн тодорхойлолт
6.Иргэний үнэмлэхийн хуулбар/ нотариатаар гэрчлүүлсэн/
7.Бусад баримт /зураг, баярын бичиг, диплом/

Хүсэлт гаргагч                                Ц.Насан

ГЭМ ХОРЫН ХОХИРОЛ ГАРГУУЛАХ

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь

…. оны … -р сарын …-ны өдөр

Нэхэмжлэгч: Боржигон овогт Дугарын Болд
Регистрийн дугаар: …………………..
Гэрийн хаяг: Багануур дүүргийн ХХ хороо ХХ байр ХХ тоотод оршин суух,
Ажлын хаяг…………….….. ажилтай,
Утасны дугаар :хххххххх
Хариуцагч: Харчин овогт Батын Дөл
Регистрийн дугаар: …………………..
Гэрийн хаяг: Багануур дүүргийн ХХ хороо ХХ байр ХХ тоотод оршин суух,
Ажлын хаяг…………….….. ажилтай,
Утасны дугаар :хххххххх

Нэхэмжлэлийн шаардлага: 

Д.Болд миний бие …. оны … дугаар сарын ….-ны өдөр 00 цагийн үед Ниссан Марк-II маркийн 99-99 УБО дугаартай суудлын автомашинаар Баянзүрх дүүргийн …-р хорооны нутаг дэвсгэрт “Сансарын колонкийн буудал”-аас Шархад, Их Засаг Дээд сургууль руу зүүн чиглэлд аюулгүйн тойргийн 1-р эгнээгээр явж байх үед Тоёото Виста маркийн 80-80УБУ дугаартай суудлын автомашины жолооч Б.Дөл нь баруун чиглэлд явж байхдаа урд машинаа гүйцэж түрүүлэх үедээ эсрэг урсгалд орж миний машины урдаас мөргөсөн.

Түүний буруутай үйлдлийн улмаас миний эзэмшлийн автомашинд ихээхэн хэмжээний хохирол учирсан. Дөлийн буруутай үйлдэл нь замын цагдаагийн

газрын хэргийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдож байгаа. Хохирлын хэмжээ бага тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж энэ тухай прокурорын мэдэгдэл ирсэн. Миний машинд “Итгэлт-Эстимэйт” ХХКомпаний үнэлгээгээр ….. төгрөгний хохирол учирсан. Энэ талаар бид ярьж тохиролцон Дөл нь учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулахаар баталгаа гаргаж өгсөн боловч өнөөг хүртэл төлөхгүй байна. Би уг автомашинаар таксины үйлчилгээнд явж өдөрт 20000-30000 төгрөгний орлого олдог. Түүгээрээ гэр бүлээ тэжээдэг байсан, түүнээс өөр орлого байхгүй тул амьдрал хүнд байгааг харгалзан үзнэ үү.

Иймд хариуцагч Б.Дөлөөс машинд учруулсан хохирол болох …. төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр …. төгрөг, бичиг баримт нотариатаар баталгаажуулсаны төлбөр …. төгрөг, осол болсоноос хойш өнөөдрийн хүртэлх хугацааны миний өөрийн олох ёстой байсан орлого болох … хоногийн /1 хоног х 20000/ төлбөр …. төгрөг нийт …. төгрөгийг гаргуулж надад учруулсан гэм хорын хохирлыг арилгуулж өгнө үү.

 Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичиг:

  1. Нэхэмжлэл 2 хувь
  2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт-1 хуудас
  3. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар – 1 хуудас
    4.“Итгэлт-Эстимэйт” ХХКомпанийн автомашины хохирлын үнэлгээ-1 хуудас
  1. Ослын акт -1 хувь
  2. Хариуцагч Р.Г нь хохирлыг бүрэн төлж барагдуулахаар гаргасан баталгаа 1 хуудас
  3. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар – 1 хувь

Бүгд . . . хуудас материал хавсаргав.

Нэхэмжлэгч                                 Д.Болд

ГЭРЛЭЛТ ЦУЦЛАХ, ХҮҮХДИЙН АСРАМЖ ТОГТООЛГОЖ, ТЭТГЭЛЭГ ГАРГУУЛАХ, ХАМТРАН ӨМЧЛӨХ ДУНДЫН ЭД ХӨРӨНГӨӨ ХУВААЛГАХ

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь

 

…. оны … -р сарын …-ны өдөр

Нэхэмжлэгч: Боржигон овогт Лосолын Ханд

Регистрийн дугаар: …………………..

Гэрийн хаяг: Багануур дүүргийн ХХ хороо ХХ байр ХХ тоотод оршин суух,

Ажлын хаяг…………….….. ажилтай,

Утасны дугаар :хххххххх

Хариуцагч: Харчин овогт Норовын Бат

Регистрийн дугаар: …………………..

Гэрийн хаяг: Багануур дүүргийн ХХ хороо ХХ байр ХХ тоотод оршин суух,

Ажлын хаяг…………….….. ажилтай,

Утасны дугаар :хххххххх

 

Нэхэмжлэлийн шаардлага:

Л.Ханд  миний бие нь 2012 онд Н.Баттай танилцан улмаар 2013  оны 10 дугаар сарын 01-нд гэрлэлтээ бүртгүүлж албан ёсоор гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүү Б.Д, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр охин Б.Г нар төрсөн.  Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2016 оноос салж тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хойш хүү охин хоёр маань миний асрамжид хүмүүжиж байна. Цаашид бид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү охин хоёрыг миний асрамжинд үлдээж, эцэг Н.Батаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.   Бидний дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Багануур дүүргийн ХХ-р хороо ХХ-р байр ХХ тоот 2 өрөө байр /2 өрөө байраа 60.000.000 төгрөгөөр үнэлэв, Pajero маркийн суудлын автомашинаас /17.000.000 төгрөгөөр үнэлэв/ надад болон 2 хүүхэддээ ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна.

 

Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичиг:

Нэхэмжлэл 2 хувь
Тэмдэгтийн хураамж төлсөн баримт
Гэрлэлтийн баталгаа нотариатаар батлуулсан хуулбар
Хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
Хорооны тодорхойлолт нэхэмжлэл гаргаж буй хүний
Хүүхэд эсэн мэнд бойжиж буй өрхийн эмнэлгийн тодорхойлолт

 

Нэхэмжлэгч                                 Л.Ханд       

ХАМТРАН ӨМЧЛӨГЧӨӨР ТОГТООЛГОХ

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч  гаргах нь

… оны …сарын…өдөр

Нэхэмжлэгч: Боржигон овогт Санжаагийн  Сувд

Хаяг: Багануур дүүргийн ХХ хороо ХХ байр ХХ тоот

Утас хххххххх

РД:

Хариуцагч: : Боржигон овогт Батын Болор

Багануур  дүүргийн ХХ хороо ХХ байр ХХ тоот

Утас хххххххх

РД:

Нэхэмжлэлийн утга: Миний аав Санжаа нь 2000 онд нас барахдаа Батын Болор гэдэг дагавар дүү бид 2-ын нэр дээр өөрийн өмчлөлийн Багануур дүүргийн 1-р хорооны ………байрны ……… тоот 2 өрөө байрыг шилжүүлсэн юм. Гэтэл дүү маань намайг АНУ-д байх хугацаанд нотариатаар ороод байраа ганцхан өөрийн нэр дээр болгон өөрчлүүлсэн байна. Ингэхдээ намайг байрны өмчлөлөөс татгалзсан тухай хүсэлтийг бичсэн болгож гарын үсгийг маань дуурайлгаж зурж батлуулсан байх тул намайг  Багануур дүүргийн 1-р хорооны ………байрны ……… тоот 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү

 

Нэхэмжлэлд:

1.Нэхэмжлэл 2 хувь

2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

3.Захиалгаар байр худалдан авах гэрээ 2 хуудас

4.  Иргэний үнэмлэхийн хуулбар 1 хуудас

5. ………… ХХК-ий мэдэгдэл 1 хуудас

Нэхэмжлэгч                                 С.Сувд

ХАМТЫН АМЬДРАЛТАЙ БАЙСНАА ТОГТООЛГОХ

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт  гаргах нь

 

… оны …сарын…өдөр

Хүсэлт гаргагч: Боржигон овогт Намсрайн Цэцэг

Хаяг: Багануур дүүргийн ХХ хороо ХХ байр ХХ тоот

Утас хххххххх

РД:

 

Хүсэлтийн утга: Би Ц.Э-тэй 1996 он 09 сарын 20-ны өдөр танилцаж, 1997 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хамтран амьдарч эхлэсэн. 2005 он 07 дугаар сарын 01-ны өдөр охин Э.Н-ийг төрүүлсэн юм. Тэр цагаас хойш бид хоёр нэг гэрт хамтран амьдарч байгаад нөхөр Ц.Э маань 2007 оны 9-р сард БНСУ-ын Сөүл хотын Пусаны их сургуульд суралцахаар явж, тэнд суралцаж байгаад 2008 оны 04-р сарын 05-ны өдөр ослоор нас барсан. Бид хоёр энэ хугацаанд хадам аав Л.Ц-ийн хамт Хан-Уул дүүргийн 2-р хороо, 19 дүгээр хороололын ХХ байрны ХХ тоотод амьдарч байсан. Хоёулаа сургуулиа төгсөж ирээд гэрлэлтээ батлуулах бодолтой байсан. Охин Э.Н-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул бид хоёрыг 1997 оны 01 дүгээр сараас, 2008 оны 04 дүгээр сарыг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү.

 

Нэхэмжлэлд хавсаргасан материал:

1.Нэхэмжлэл 1 хувь

2.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

3.Нас барсаны гэрчилгээний хуулбар / нотариатаар гэрчлүүлсэн/

4.Иргэний үнэмлэхийн хуулбар / нотариатаар гэрчлүүлсэн/

5.Хорооны засаг даргын тодорхойлолт

6.Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар / нотариатаар гэрчлүүлсэн/

Хүсэлт  гаргасан:                             Намсрайн Сувд

 

ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХАРИЛЦААНД ОРОЛЦВОЛ ЗОХИХ ЭТГЭЭДИЙГ ЭРЭН СУРВАЛЖЛУУЛАХ

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт  гаргах нь

 

Хүсэлт гаргагч: “Хас банк”

Хаяг: Багануур дүүргийн ХХ хороо ХХ –р гудамж өөрийн байранд байрлах

Утас хххххххх

 

Иргэн Б.Батаа нь Хас банкны 09дүгээр салбараас 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 400032568 тоот зээлийн гэрээгээр 1.000.000 / нэг сая / төгрөгийг 30 хоногт 3.5 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 12 сарын хугацаатай буюу 2007 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ Хан-Уул дүүргийн 7-р хороо, Жаргалантын задгай тоотод оршин сууж, Баянгол дүүрэгт байрлах “Солонго”трейд ХХК-ий харъяа 1000 нэрийн барааны дэлгүүрт лангуу түрээслэн ажиллуулж орлого олж байсан бөгөөд эхний сарын зээлийн эргэн төлөлтөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчин байнга хугацаа хоцроон төлж байгаад 2007 оны 05 дугаар сараас эхлэн зээлийн төлбөрөө хийхээ больсон. Мөн түрээсийн лангуу ажилуулахаа ч больсон байна. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү.

/Эрэн сурвалжлах гэж байгаа хүнийхээ талаарх мэдээлэлийг дэлгэрэнгүй бичнэ/

 

Нэхэмжлэлд:

  1. Нэхэмжлэл 1 хувь
  2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 70200төгрөг /
  3. Зээлийн болон барьцааны гэрээ
  4. Эрэн сурвалжлуулах гэж байгаа этгээдтэй холбоотйо баримтууд/ иргэний үнэмлэх, зураг г.м/
  5. Тухайн этгээдийн хамгийн сүүлд оршин сууж байсан хорооны Засаг даргын тодорхойлолт

Хүсэлт  гаргасан Хас банкны захирал:                             Б.Болд

ГЭРЭЭГ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БУСАД ТООЦУУЛАХ

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч  гаргах нь

… оны …сарын…өдөр

Нэхэмжлэгч: Боржигон овогт Санжаагийн  Сувд

Хаяг: Багануур дүүргийн ХХ хороо ХХ байр ХХ тоот

Утас хххххххх

РД:

Хариуцагч: : Боржигон овогт Батын Болор

Багануур  дүүргийн ХХ хороо ХХ байр ХХ тоот

Утас хххххххх

РД:

 

Нэхэмжлэлийн утга: Миний бие Б.Болдтой 2015 оны 01-р сард зээлийн гэрээ байгуулан 5.000.000 төгрөгийг 6 хувийн хүүтэй 10 сарын хугацаатай зээлсэн юм. Үндсэн зээлээс нийт 2.700.000 төгрөг төлсөн бөгөөд зээлийн хүүгээ ч хугацаанд нь төлж байсан. Гэтэл Б.Болор нь өмнө нь хийсэн зээлийн гэрээгээ гэртэйгээ шатаачихлаа 2-лаа дахиад гэрээ хийе гэхээр нь өрөвдөөд гэрээ байгуулсан юм. Харин гэрээг байгуулчихаад таны үндсэн зээл ер хасагдаагүй байгаа шүү гээд төлөх тухай шаардахад нь би өмнө нь үндсэн зээлд 2.700.000 төгрөг өгсөн гэхэд тэр чинь хүүнд өгсөн мөнгө үндсэн зээлээ төл гэж хүн чанаргүй авирлаж сүүлд шинээр байгуулсан гэрээгээрээ дахин мөнгө нэхэмжилж байна. Тиймээс ..оны.. сарын.. ны өдөр шинээр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү

 

Нэхэмжлэлд:

  1. Нэхэмжлэл 2 хувь
  2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
  3. Зээлийн гэрээнүүд
  4. Иргэний үнэмлэхийн хуулбар 1 хуудас

Нэхэмжлэгч                                 С.Сувд 

ЭЦЭГ, ЭХ МӨН БОЛОХЫГ ТОГТООЛГОХ

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч  гаргах нь

… оны …сарын…өдөр

Нэхэмжлэгч: Боржигон овогт Санжаагийн  Сувд

Хаяг: Багануур дүүргийн ХХ хороо ХХ байр ХХ тоот

Утас хххххххх

РД:

Хариуцагч: : Боржигон овогт Батын Болор

Багануур  дүүргийн ХХ хороо ХХ байр ХХ тоот

Утас хххххххх

РД:

 

Нэхэмжлэлийн утга: Санжаагийн Сувд миний бие нь 1990 онд Б.Болортой танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 1992 оны 10 дугаар сарын 01-нд хүү С.Д, 1996 оны 10 дугаар сарын 01-нд охин С.Г нар төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж  2000 оноос салж тус тусдаа хамтран амьдрах болсон юм.

Тэр үеэс хойш хүү охин хоёр маань миний асрамжинд амьдарч өсч торнисон. Б.Болор нь миний хүүхдүүдийг өөрийнхөө хүүхдүүд гэж огт хүлээн зөвшөөрдөггүй, архи уухаараа дандаа хөөж тууж элдэв авир гаргадагт нь маш их гомдож байна. Ээж аав нь хүртэл хүний хүүхэд юм шиг нүд үзүүрлэдэг одоо хэдийгээр тусдаа амьдарч байгаа ч тэр хүмүүсийн яс махны тасархай мөн гэдгийг баталмаар байна. Иймд Б.Болорыг хүү С.Д, охин С.Г нарын эцэг мөн болохыг тогтоож өгнө үү

 

Нэхэмжлэлд:

1.Нэхэмжлэл 2 хувь

2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

3.  Иргэний үнэмлэхийн хуулбар 1 хуудас

5. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар

Нэхэмжлэгч                                 С.Сувд