Сургалт зохион байгууллаа

Багануур дүүргийн Шүүхийн тамгын газраас Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Багануур дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх тасгийн албан хаагчдад Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудын шинэчилсэн найруулгаар сургалт зохион байгууллаа. Сургалтын зорилго нь шинээр дагаж мөрдөж буй хуулиудын хэрэгжилтийн явцад тохиолдож буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэж байх шийдлийн  гарцыг тодорхойлоход чиглэгдлээ.