Салбар зөвлөлүүд 2018 онд хийх ажлын төлөвлөгөө танилцууллаа

Багануур дүүргийн Шүүхийн тамгын газар дахь салбар хороо, зөвлөлүүд 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэж баталлаа.

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Санаачлага” бүтээлч ажлын уралдааны болзол, үр дүнг тусгайлан зорилт болгон дэвшүүлсэн байна. Тус газарт

  • Ёс зүйн хороо
  • Монголын шүүхийн захиргааны ажилтны салбар холбоо
  • Хэвлэл мэдээллийн алба
  • Эрүүл мэндийн салбар зөвлөл
  • Залуучуудын зөвлөл
  • Хүүхдийн зөвлөл
  • Баримт бичиг нягтлан шалгах комисс
  • Техникийн комисс ажилладаг бөгөөд байгууллагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангахад зохих үүрэгтэй оролцдог байна.