Мөсний баяр зохион байгуулав

Багануур дүүргийн Шүүхийн тамгын газрын “6 зараа “ баг  Хэрлэн голын хөвөөнд байгууллагын Мөсний баярыг амжилттай зохион байгууллаа. Мөсний баяр зохион байгуулагч багийн уран гулгалтын үзүүлбэрээр эхэлж хөгжилтэй буухиа, тэшүүр, мөсөн шагайн тэмцээнээр үргэлжлэв. Тэмцээнүүд тамирчны хор шар, уран чадвар,тэвчээр шалгасан хөгжөөнтэй, шинэлэг, сонин содон бүхнээр дүүрэн боллоо.Тэмцээний нийлбэрээр “6 зараа баг” тэргүүлж “Оргил баг” удааллаа.Багууддаа дараа дараагийн тэмцээн уралдаанд нь спортын өндөр амжилт хүсье.