2017 оны Тэргүүний албан хаагчид шалгарлаа.

Багануур дүүргийн Шүүхийн тамгын газар  нь улиран одож буй 2017 оныг дүүргийн “Иргэнд ээлтэй үйлчилгээ” үзүүлэгч байгууллагаар шалгарсан амжилтаар үдэж, айлчлан ирж буй 2018 оныг илүү ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзлээр дүүрэн  угтлаа.

Шүүхийн Тамгын газар жил бүр оны тэргүүний албан хаагч, ажил мэргэжлийн сайчуудаа шалгаруулдаг уламжлалтай бөгөөд 2017 оны шилдгүүдийг 12 дугаар сарын 29-ний өдөр тодрууллаа.

Байгууллагын  2017 оны “Тэргүүний  албан хаагч”-аар Мэдээлэл технологийн мэргэжилтэн М.Пүрэвдорж, “Тэргүүний ажилтан”-аар жолооч Х.Соёл-Эрдэнэ нар шалгарч Өргөмжлөл гардлаа. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт үнэмлэх”-ээр Эвлэрүүлэн зуучлагч М.Усны-Эх, Дүүргийн Засаг даргын “Баярын бичиг”-ээр үйлчлэгч Б.Соёлмаа,  Тамгын газрын даргын “Баярын бичиг”-ээр нарийн бичгийн дарга Ц.Баясай, шүүгчийн туслах Д.Энхзаяа нар тус тус шагнагдлаа. Баярын арга хэмжээний бас нэгэн онцлох зүйл нь шүүгчийн туслах Д.Оргил, Эвлэрүүлэн зуучлагчийн туслах О.Ган-Эрдэнэ нарт БТСХ-ны даргын шийдвэрээр Сагсан бөмбөгийн спортын 1-р зэрэг гардуулсан явдал байлаа. Мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд Өвлийн өвгөний бэлэг гардсан байна.

Ажил мэргэжлийн сайчууд, шүүгч ажилтнуудынхаа 2018 оны ажилд амжилтын дээдийг хүсэн ерөөе.

 

БАГАНУУР ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР