“ИРГЭНД ЭЭЛТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ” ҮЗҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРЛАА.

Багануур дүүргийн ЗДТГ-ын 219 тоотод “BAGANUUR AWARDS-2017” оны шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагаа боллоо.Энэхүү  арга хэмжээ нь тухайн жилийн хамгийн шилдэг  байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг шилгаруулдаг онцлогтой. Шалгаруулалтыг тухайн байгууллага, иргэдийн ажлын  ололт, амжилт, хүрсэн үр дүн, иргэд олон нийтээс авсан санал асуулгын дүнд үндэслэж  дүүргийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурал,ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэдэг байна.

Багануур дүүргийн Шүүхийн тамгын газар 2017 оны ажлаараа “Иргэнд ээлтэй үйлчилгээ” үзүүлэгч байгууллага номинацид төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай нэр дэвшиж өрсөлдөн шалгарч батламж гардан авлаа.

Энэхүү үнэлгээ нь шүүхийн үйлчилгээнд өгч буй иргэдийн болон дүүрэг орон нутгийн төр захиргаа, нутгийн өөрөө удирдах байгууламжийн үнэлэмж боллоо.