Нээлттэй шүүх-Цахим шүүх

Шүүхийн үйлчилгээний стандарт бий болгох, иргэдэд үйлчилгээгээ ойртуулах, хялбар, түргэн шуурхай болгох, шүүхийн үйлчилгээг шинэ түвшинд хүргэх зорилгоор  Нээлттэй шүүх танхим тохижуулсан.

Энэ хэсэгт Киоск төхөөрөмжийн програм хангамж буюу Дашбоард нэвтрүүлснээр шүүхийн мэдээлэл, шүүх хуралдааны зар, шүүхийн танилцуулга, нэхэмжлэлийн загвар, шүүхийн ёс зүй, санал хүсэлт гаргах, улсын тэмдэгтийн хураамж тооцоолох, шүүхийн захиргааны ажилтны ёс зүй гэсэн мэдээллүүдийг хүргэхийн сацуу шүүхийн үйлчилгээний талаар санал хүсэлтээ өгөх боломжийг бүрдүүлсэн.

Шүүх хуралдааны явцын дуу дүрс бичиж архивлах төхөөрөмж суурилууллаа. Дээрх ажлыг хийж гүйцэтгэснээр хурлын тэмдэглэл үнэн зөв гарах, шүүх хуралдааныг сонирхогч иргэд нээлттэй танхимд байрлуулсан дэлгэцээр шууд үзэх боломжийг олгосноор шүүх хуралдааны ил тод, нээлттэй байх зарчим хангагдаж, шүүх хуралдааны бүхий л явцыг харуулсан дуу, дүрс бичлэгийн архивын сан бүрдэж, хэргийн оролцогчид, иргэд хэдийд ч танилцах боломжтой болсон.