Багануур дүүргийн Шүүхийн Тамгын газрын 2017 оны үйл ажиллагааны тайлан

2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Багануур дүүргийн Шүүхийн Тамгын газрын 2017 оны үйл ажиллагааны тайланг Багануур дүүргийн Иргэн, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нарын зөвөлгөөнөөр хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт Шүүхийн тамгын газрын дарга Б.Эрдэнэбаяр Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс 2017 онд дэвшүүлсэн бодлого, зорилт, Шүүхийн тамгын газрын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнасан бөгөөд цаашид анхаарвал зохих асуудал дээр санал бодлоо солилцон “сайн” үнэлгээгээр дүгнэгдлээ.