Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай шинэ хууль болон цаашид анхаарвал зохих асуудлын талаар харилцан санал солилцлоо.

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Багануур дүүрэг дэх шийдвэр гүйцэтгэлийн хэсгийн шийдвэр гүйцэтгэгч нартай Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.10 дахь хэсэгт зааснаар жил бүр зохион байгуулдаг уулзалтыг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтад Багануур дүүрэг дэх шийдвэр гүйцэтгэлийн хэсгийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Т.Одгэрэл, шийдвэр гүйцэтгэгч Б.Өлзийсайхан, Г.Батчимэг нар хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийн биелэлт, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай шинэ хууль болон цаашид анхаарвал зохих асуудлын талаар харилцан санал солилцлоо.