Анхан болон давж заалдах шатны шүүхийн 2018 оны төсөв батлагдлаа

Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийг тус тус баталлаа.

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны төсвийн багц 48.6 тэрбум төгрөгөөр буюу 2017 оны төсвөөс нийт 1 тэрбум 873.4 сая төгрөгөөр нэмэгдэж батлагдав. Ажил олгогчоос тэтгэврийн даатгалд төлөх хэмжээ 1 хувиар нэмэгдсэнтэй холбогдуулан өнгөрсөн оны төсвөөс 388.3 сая төгрөгөөр нэмэгджээ. Мөн шүүхийн ачаалал нэмэгдсэн, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль шинээр хэрэгжиж эхэлсэн, Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсантай холбогдуулан үйл ажиллагааны зардал 1 тэрбум 485.1 сая төгрөгөөр нэмэгдсэн байна.

Шүүхийн санхүү, хөрөнгө оруулалтын газар