“Суман тэрх” ХХК-ийг төлбөрийн чадваргүй тооцсон тухай

“Суман тэрх” ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсныг тооцсон тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1675 дугаар захирамжаар “Суман тэрх” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, нэхэмжлэгчдийн анхны хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 10 цаг 00 минутад Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд хуралдахаар тогтоосон.
Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар нэхэмжлэгчид нь нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор буюу 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөрт багтаан Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлэх бөгөөд уг нэхэмжлэлдээ хариуцагч “Суман тэрх” ХХК-ийн хүлээсэн үүрэг, төлбөрийн хэмжээ, үүрэг гүйцэтгэх хугацаа, хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах тухай саналыг тусгаж, холбогдох нотлох баримтуудыг хавсаргасан байна.
Нэхэмжлэгчид нь хуульд заасан хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дотор нэхэмжлэлийг гаргаагүй бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.

БАГАНУУР ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР