“АХА” тэмцээн зохион байгууллаа

Монголын Хуульч эмэгтэйчүүдийн холбооны Багануур дүүрэг дэх салбар зөвлөлтэй хамтран Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг хэн сайн мэдэх вэ? сэдэвт “АХА” тэмцээнийг шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын дунд зохион байгууллаа. Тэмцээнд шүүгчийн туслах Т.Түмэнжаргал түрүүлж, Ерөнхий шүүгчийн туслах П.Нансалмаа хоёрдугаар байр эзлэв.