Он цагийн хэлхээсээр шүүхийн түүх тасралтгүй үргэлжлэх болно

Шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч Их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутаг Нүүрэнтэйн хөндий, Гүн галуутай хэмээх энэ сайхан нутаг оронд 1970-аад оны тэртээ Зөвлөлт Монголын хамтарсан геологичид хүрэн нүүрсний орд газрыг илрүүлж социализмын материал техникийн баазыг байгуулах өргөн их бүтээн байгуулалтын ажлын хүрээнд тус орд газрыг ашиглах шийдвэрийг  БНМАУ-ын СНЗ-өөс гаргасан байдаг. Нүүрсний  орд газрыг ил уурхайн хэлбэрээр олборлох, ашиглалтын хүрээнд 1978 онд анхны уурхайн түр захиргаа, ажилчид тус нутагт төвлөрч, төр захиргааны анхны нэгж болох хороо захиргаа байгуулагдаж байсан түүхтэй. Улс орны өнцөг булан бүрээс их уурхайг зорьсон илгээлтийн эздийн цуваа, зөвлөлтийн иргэдийн суурьшил нэмэгдэж нийгмийн олон талт харилцаа,  хотжилтыг  дагаад төрөөс авах олон талт үйлчилгээ зайлшгүй шаардагдаж эхэлснээр нам, төр, захиргаа, хууль хяналт, үйлчилгээний байгууллагуудыг нэн даруй  байгуулах нийгмийн шаардлага тулгарсан байна.

Ийнхүү БНМАУ-ын АИХТ-гчдийн 1980 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 43 дугаар зарлигийн 1-дэх заалтаар Багануурын хороо захиргааг Багануурын район болгон өөрчлөн байгуулсан бөгөөд мөн зарлигийн 2 дахь заалтаар Багануурын Шүүхийг байгуулж байсан түүхтэй. 1980 оны 9 сарын 20-нд явагдсан Багануурын  районы Ардын төлөөлөгчийг сонгох сонгууль, 1980 оны 10 сарын13-ны өдрийн районы АДХ-ын анхдугаар чуулганы хуралдаанаар Районы  шүүхийн дарга, шүүгч нарыг  сонгон баталж байв. Дүүрэгтэйгээ нас чацуу Багануурын шүүхийн  35 жилийн ойн босгон дээр нэгэн жарны хагаст бүтээсэн тус байгууллагын түүхийг тэмдэглэв.

Нэг: Байгууллагын нэршил, харьяалал

•    БНМАУ-ын АИХТ-гчдийн 1980 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 43 дугаар зарлигийн 2-дахь заалт. “Багануур район байгуулсантай холбогдуулан районы шүүх, прокурор байгуулсугай”

•    1993.06.14-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар “ Багануур, Багахангай дүүргийн шүүх”-ийг байгуулсугай.

•    2005.12.29-ний өдрийн “Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн 1-дүгээр зүйл. “Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Дүүргийн 1-дүгээр Шүүх”-ийн харьяалах нутаг дэвсгэрийг “Багануур дүүрэг” “ “Дүүргийн 4 дүгээр шүүх”-ийн харьяалах нутаг дэвсгэрийг  “Багахангай, Налайх дүүрэг” гэж тус тус өөрчилсүгэй.

•    2013.01.24-ний өдрийн   “Шүүх байгуулах тухай хууль”-ийн 2 дугаар зүйлийн 1.2-т Нийслэлийн Багануур дүүрэг,Төв аймгийн Баяндэлгэр, Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумдыг харьяалсан Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 3 дугаар Шүүх байгуулсугай.

•    2013.01.24-ний өдрийн   “Шүүх байгуулах тухай хууль”-ийн 2 дугаар зүйлийн 1.3-т Нийслэлийн Багануур дүүрэг,Төв аймгийн Баяндэлгэр, Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумдыг харьяалсан Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар Шүүх байгуулсугай.

•    ШЕЗ-ийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 48 дугаар тогтоолоор Дүүргийн Эрүү,Иргэний анхан шатны 3 дугаар шүүхийн Тамгын газрыг байгуулав.

Ийнхүү үүсч байгуулагдсан цагаас хойшхи 35 жилийн  хугацаанд нэршил, харьяалал нь 5 удаа өөрчлөгдөж байсан байна.

Хоёр: Шүүхийн байршил, албан контор

•    1980-1985 онд Багануур дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах барак байрны 5 өрөөнд  үйл ажиллагаа явуулж байв.

•   1985-оноос Багануур дүүргийн төр захиргааны байрны хойд жигүүрийн 1 дгээр дахвхарт байрлан ажиллаж байна.Уг барилгын шүүхийн байрны хэсгийн архитектурыг Д.Хишигдорж зурж Зөвлөлтийн барилгын дарга Ковалёв баталж байсан байна.

•    Дүүргийн Засаг дарга Д.Бямбадоржийн шийдвэрээр 2014-оноос  ЗДТГ-ын байрны 1-дүгээр давхрын урд жигүүрт дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 3 дугаар шүүх байрлан үйл ажиллагаа явуулж байна.

Дүүргийн Иргэн, Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн байрны барилгын ажлын зураг төсөв хийгдэж, ДИТХ-аас дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус барилгыг барих газрыг олгоод байна.

Гурав: Шүүхийн дарга, ¬Ерөнхий шүүгчид

•    Улаанбаатар хотын шүүхийн даргын 1980.07.15-ны өдрийн 89 тоот тушаалаар Багануурын районы шүүхийн даргаар Сономдорж овогтой Намнансүрэнг томилж  1992 оныг хүртэл ажилласан байна.

•    Шинээр батлагдан гарсан Шүүхийн тухай хуулийн хүрээнд Шүүхийн бүрэлдэхүүн, нэршилд өөрчлөлт орсонтой холбогдон дүүргийн Шүүхийн даргын албан тушаалыг Ерөнхий шүүгч болгон өөрчилсөн бөгөөд 1992 онд анхны Ерөнхий шүүгчээр Дамдинсүрэнгийн Дамдин-Од томилогдон 1998 оныг хүртэл ажилласан байна.

•    1998-2001 онд Ё.Цогтзандан

•    2001-2006 онд Чүлтэмийн Сүрэнжав

•    2006-2014 онд Дамдинсүрэнгийн Оюунбат шүүгчээс Ерөнхий шүүгчээр тус тус томилогдон ажилласан байна.

•    2013 онд батлагдан гарсан Шүүхийн тухай хуулийн хүрээнд МУ-ын Ерөнхийлөгчийн 2014 оны 05 дугаар сарын 09 өдрийн 53 тоот зарлигаар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчээр  Д.Оюунбатыг томилов.

•    2013 онд батлагдан гарсан Шүүхийн тухай хуулийн хүрээнд МУ-ын Ерөнхийлөгчийн 2014 оны 05 дугаар сарын 09 өдрийн 53 тоот зарлигаар дүүргийн иргэний хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчээр  П.Цэцэгдуламыг томилов.

 

Дөрөв: Шүүхийн анхдагчид

•    Багануурын районы Ардын шүүхийн даргын № 1 тоот тушаалаар Чүлтэмсүрэн овогтой Баярсайханыг шүүхийн зарлага бөгөөд цэвэрлэгчээр авч ажиллуулсан байна.

•    Намжилдоогийн Чадраабал районы Ардын шүүхийн анхны шүүгчээр

•    Багануурын районы Ардын шүүхийн нарийн бичгийн даргаар Г.Туул

•    Тогтоол гүйцэтгэгчээр Р.Пунцагдорж нар томилогдон ажиллаж байсан байна.

 

Тав: Шүүхийн шүүгчид

•    Н. Чадраабал                1980-1985

•    н.Алтантуул                   1985-1986

•    Д. Дамдин-Од                1988-1992

•    Д. Оюунбат                    1992-2006

•    С. Жамсран                   1993-2014

•    С.Оюунгэрэл                1994-2005

•    Д.Энхбаатар                  2000-2009

•    Ш.Оюунханд                  2004-2010

•     Ж.Эрдэнэчимэг            2007-2007

•    Ц.Туяа                            2007-2012

•    П.Цэцэгдулам               2007 оноос

•    Т.Ганчимэг                     2011-оноос

•    Б.Батболор                    2010-2012

•    А.Бямбажав                   2012-оноос

•    Г.Билгүүн                       2012-2012

•    П.Туяа                            2013-оноос

•    Н.Нарантуяа                  2013-оноос

•    Б.Байгалмаа                  2014-оноос

•    Т.Эрдэнэтунгалаг         2014-оноос

 

Зургаа:Тамгын  төлөөлөгч, Тамгын алба, Газрын дарга

•    Л.Жамсран                1997-1999 /Тамгын төлөөлөгч/

•    Н.Батзориг                1999-2005 /Тамгын төлөөлөгч/

•    А.Бямбажав               2005-2012 /Тамгын албаны дарга/

•    Х.Бадамжаргал      2012-2014 /ТГазрын даргын үүрэг түр орлон гүйцэтгэгч/

•    Б.Эрдэнэбаяр            2014-оноос /Тамгын газрын дарга/

 

Долоо:Эрх зүйн анхны баримт бичгүүд

•    Багануурын районы Ардын шүүхийн даргын № 1 тоот тушаалаар Чүлтэмсүрэн овогтой Баярсайханыг шүүхийн зарлага бөгөөд цэвэрлэгчээр авч ажиллуулсан байна.

•    1980 оны 05 сарын 27-ны өдрийн 01 тоот Таслан шийдвэрлэх тогтоолоор ЭХ-ийн 109-ийн Б-д даасан гэмт хэрэг үйлдсэн иргэн С-ийг 1.6 жил жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх,нэр хөрөнгөнөөс 418 төгрөгийг гаргуулан С.И.Вячеславичид олгуулахаар шийдвэрлэжээ. /шүүгч Н.Чадраабал/

•    1980 оны 09 сарын 23-ны өдрийн Шийдвэр №1-ээр Хөдөлмөрийн хуулийн 128-ын Г-д зааснаар иргэн Б.Д-ээс 676 төгрөгийг тэмдэгтийн хураамж 13 төгрөг 68 мөнгөний хамт гаргуулан Дорноговь аймгийн Авто тээврийн 40 дүгээр баазад олгуулахаар гийдвэрлэжээ. /шүүгч Н.Чадраабал/

•    1980 оны 09 сарын 23-ны өдрийн Магадлал №1-ээр Багануурын районы Худалдаа бэлтгэл нийтийн хоолны газрын нэхэмжлэлийг хянаад хариуцагч Дугарын харьяаллаар Октябрийн районы ардын шүүхэд материалыг шилжүүлсэн байна.  /шүүгч Н.Чадраабал/

•    Төв аймгийн Шүүхийн дарга Машбатаас 1980 оны 08 сарын 05 ны өдрийн 1/740 тоот албан бичгээр материал шилжүүлсэн нь тус шүүхэд хүлээн авсан анхны бичиг болжээ.

•    Багануурын Зөвлөлтийн барилгын байгууллагын ҮЭ-ийн хорооны дарга Шербинд 1980 оны 09 сарын 06-ны өдөр 1 тоот албан бичгээр “Зарим хүмүүст пропуск олгох”-ыг хүссэн нь анхны явуулсан албан бичиг болсон байна.

 

Найм: Шүүхийн бахархал

•    Шүүхийн хамт олноос шүүгч С.Жамсран, өндөр настан Ч.Сүрэнжав нар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, С.Намнансүрэн, Ч.Сүрэнжав, Д.Дамдин-Од, Д.Оюунбат, С.Жамсран, Ц.Туяа нар Алтангадас одонгоор, Д.Оюунбат, С.Жамсран, Ц.Туяа, П.Цэцэгдулам нар Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдсан байна.

•    Шүүхийн анхны шүүгч Н.Чадраабал 1985 онд Налайх дүүргийн Шүүхийн даргаар дэвшин томилогдсон төдийгүй 1993 онд ШЕЗ-ийн анхны гишүүнээр сонгогдов.

•     Шүүхийн Ерөнхий шүүгч Д.Дамдин-Од Нийслэлийн шүүхийн шүүгчээр дэвшин томилогдсон төдийгүй  2013 онд ШЕЗ-ийн гишүүнээр сонгогдон томилогдов.

•    Шүүхийн шүүгчээр ажиллаж асан Ж.Эрдэнэчимэг 2013 онд  ШЕЗ-ийн гишүүнээр сонгогдон томилогдов.

•    Шүүхийн Ерөнхий шүүгч Ё.Цогтзандан 2014 оныг хүртэл Нийслэлийн дүүргийн шүүхүүдэд он удаан жил Ерөнхий шүүгчээр томилогдон ажиллаж байна.

•    Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Д.Оюунбат тус шүүхэд тасралтгүй 23 дахь жилдээ тогтвор суурьшилтай ажиллаж байна.

•    Шүүхэд захиргааны ажилтнаар  ажиллаж байсан С.Оюунгэрэл, С.Жамсран, З.Энхтуяа, П.Болормаа, Н.Батзориг, А.Бямбажав, Б.Байгалмаа, Т.Эрдэнэтунгалаг нар шүүгчээр дэвшин томилогдов.

Он цагийн хэлхээсээр шүүхийн түүх тасралтгүй үргэлжлэх болно.