Шүүхийн анхны хамт олон

Багануур дүүргийн шүүхийн анхны дарга С.Намнансүрэн нь 1980 оноос 1992 он хүртэл шүүгч, шүүхийн даргаар, Д.Дамдин-Од 1988 оноос 1992 он хүртэл шүүгчээр 1992-1998 он хүртэл ерөнхий шүүгчээр, Ё.Цогтзандан 1998-2001 он хүртэл ерөнхий шүүгчээр Ч.Сүрэнжав 2001-2006 он хүртэл ерөнхий шүүгчээр Д.Оюунбат 1992 оноос 2006 он хүртэл шүүгчээр 2006 оноос хойш өнөөг хүртэл ерөнхий шүүгчээр тус тус ажилласан байна. Мөн Н.Чадраабал, С.Оюунгэрэл, Д.Энхбаатар, Ц.Туяа, Ш.Оюунханд, Б.Эрдэнэчимэг, Б.Батболор,Билгүүн зэрэг үе үеийн шүүгч нар ажиллаж байжээ.