Иргэдийн анхааралд

Монгол Улсад Орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд Архивын ерөнхий газраас “Орчин цагийн төрийн архив-90 жил” нээлттэй хаалганы өдөрлөгийг орон даяар зохион байгуулахаар болсонтой холбогдуулан Шүүхийн төрөлжсөн архивын нээлттэй хаалганы өдөрлөгийг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны Даваа гарагийн 10.00 цагаас 16.00 цагийн хооронд өөрийн байранд /Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 31 Түшээ дээд сургуулийн 4-р давхар/ зохион байгуулахаар боллоо.

Өдөрлөгийн үеэр дараах үйл ажиллагааг явуулна:

– Шүүхийн төрөлжсөн архивын үйл ажиллагааг байгууллага, иргэдэд сурталчлан таниулах;

– Шүүхийн төрөлжсөн архивын баримтын дээжээр бичил үзэсгэлэн гаргах;

– Шүүхийн төрөлжсөн архивын үйл ажиллагааны талаар байгууллага, иргэдийн санал хүсэлтийг сонсон, санал асуулга авах;

– Танилцуулга материал тараах;

– Архивын лавлагааны зарим үйлчилгээг үнэгүй үзүүлэх.

Та бүхнийг өдөрлөгт идэвхитэй оролцохыг урьж байна.

Шүүхийн төрөлжсөн архив